Нийгэм мэдээ

Шарын гол руу сэлэх гэж ороод сураггүй болжээ

Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “Шарын дэрсний гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 30 км, сумын төв/-т “Шар”-ын голд 3 хүн сэлэхээр ороод 1 хүн нь гарч ирээгүй тухай дуудлагыг 08.23-ны өдрийн 14:28 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат иргэн М /47 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг “Шарын дэрсний гүүр” гэдэг газраас “Орхон голын салаа” гэдэг газар хүртэл завиар урсаж, голын эрэг дагуу морьтой болон явганаар 36 км-т 15:45 цагаас 20:00 цаг хүртэл зохион байгуулсан. 08.24-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button