Нийгэм мэдээ

"Киноны нүүдэл": Монголын 100 уран бүтээлч олон улсын сургалтад амжилттай хамрагдлаа

Соёлын яамны харьяа Монгол Үндэсний кино урлагийн зөвлөлийн “КИНО УРЛАГИЙГ ДЭМЖИХ САН”-аас дэмжлэг үзүүлсэн “Киноны нүүдэл” олон улсын сургалтын хөтөлбөрт хамрагдсан уран бүтээлчдэд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр батламж гардууллаа.

Энэхүү арга хэмжээнд Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн гишүүн Г.Энхбаяр, Т.Номуунзул нар оролцов.

Тус сургалтыг Иргэдийн Цахим Оролцоо ТББ-аас зохион байгуулж буй бөгөөд “КИНО ЗОХИОЛ БИЧИХ”, “КИНО ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ” сэдвийн хүрээнд танхим болон онлайн хосолсон сургалтыг 08 дугаар сарын 1-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан билээ.

Сургалтад Итали, Франц, Бельги зэрэг дэлхийн кино урлагийн салбарын шилдэг 4 зөвлөх, 2 багш удирдан явуулсан ба нийт 100 уран бүтээлч энэхүү сургалтад хамрагдаж, уран бүтээлчид батламжаа гардан авлаа.

Монголын үндэсний Кино урлагийн зөвлөл

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button