Шинэ оюутнууд: Өлсөх нь хэцүү гэсэн. Цүнх л хамгийн үнэтэй нь 70 мянгаар авсан

Суралцах орчин, амьдрах газар, анги хамт олон гээд бүх зүйлс нь шинэхэн оюутнууд Улаанбаатар хотыг зорьсоор. Бид тэдний хотын хүн болж буй сэтгэгдлийг хүргэхээр "Нарантуул" худалдааны төвийг зорьсон юм.
15.00 цагийн үед энэ зах хичээлдээ бэлдэж буй оюутан залуус, сурагчид, тэднийг чиглүүлэн явах эцэг, эх асран хамгаалагчдаар дүүрчээ. Нүүрэн хэсэгт зарагдаж буй бараа бүтээгдхүүний ихэнх нь хичээлийн хэрэгсэл байв. Сайтар анзаарч харвал хүнгүй лангуу алга. Хаа сайгүй бараа бүтээгдэхүүнээ тайлбарлах худалдаачин, түүнийг чих тавин сонсох үйлчлүүлэгчид.




Ингээд шинэхэн оюутны эрэлд гарлаа. Уг нь андашгүй юм. Дийлэнх нь том цүнх дүүрэн юмтай, дамжлан явна.
-Оюутан байх хэцүү гэсэн. Ялангуяа өлсөх нь-

-Сайн байна уу. Аль аймгаас ирсэн бэ. Ямар сургуульд элсэн суралцаж байна?
-Сайн. Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас ирсэн. Энэ жил МУБИС-ийн Хөгжмийн багшийн ангид элсэн орж байна.
-Хотод хэзээ ирсэн бэ. Өмнө нь ирж байв уу?
-Улаанбаатар хотод ирээд гурав хонож байна. Өмнө нь нэг, хоёр удаа ирж байсан. Энэ удаад аав минь хичээлийн бэлтгэл, бусад хэрэгтэй зүйлсийг минь авч өгөхөөр ирээд буй.
-Хаана амьдрах бодолтой байна. Төлбөр нь?
-Сургуулийн дотуур байр хүрэлцээ муутай байдгаас түрээсийн байрыг сонгох боллоо. Нэг сарын төлбөр нь 1.2 сая төгрөгийн үнэтэй, хоёр өрөө байрыг дөрвүүлээ түрээслэн суухаар болсон.
Нэг хүн сардаа 300 мянган төгрөгийг төлнө гэсэн үг. Жилээр тооцож үзвэл амьдрах байрандаа 3.6 сая төгрөгийг зарцуулах бололтой.
-Сургалтын төлбөрийн тухайд?
-Нэг жилийн сургалтын төлбөрийн дунджаар 2.8 сая төгрөг. Энэ жил кредитийн үнэ нэмэгдсэн гэсэн.
Эхний жилийнхээ төлбөрийг аав, ээжээрээ төлүүлж буй. Гэхдээ дараа жилийн төлбөрөө ажил хийж, олсон мөнгөөрөө сургалтын төлбөрөө төлнө гэж бодож байна.
-Хичээлийнхээ бэлтгэл, бусад хэрэгцээний зүйлсээ хангасан уу?
-Өнөөдөр Нарантуулаас хичээлийнхээ бэлтгэлийг хангаад явж байна. Мөн түрээсийн байранд шаардлагатай эд зүйлсийг цуглууллаа.
Үүнд,
- Хувцас
- Хичээлийн хэрэгсэл
- Хөлдөөгч
- Угаалгын машин
- Тогоо, чанага болон бусад гэр ахуйн барааг бэлтгэсэн.
Хөдөө орон нутагт аливаа бараа бүтээгдэхүүн нэмүү өртөг шингэж иргэдийн гар дээр очдог юм. Тиймээс Улаанбаатар хотын захаас энэ удаад худалдан авахад хямд санагдлаа.
-Сургалтын төлбөр, байрны түрээс, бусад хэрэгцээг хангахад ойролцоогоор хэдэн төгрөг болж байна?
-Ер нь сургалтын төлбөр, байрны түрээс, хэрэгцээт цахилгаан бараа, эд хэрэгсэл, хувцас цөм нийлээд 10 сая төгрөгт багтаах бодолтой ирсэн. Хэрэв мөнгөө тооцоотой зарцуулахгүй бол төлөвлөсөн хэрэглээг хангаж чадахгүйд хүрч мэднэ. Миний хувьд сургалтын төлбөр өндөр санагдлаа.
-Их сургуулийн талаар ямар төсөөлөлтэй байна вэ?
-Ер нь хэцүү л гэсэн дээ. Оюутан болоод их өлсдөг гэж ах, эгч нар маань хэлсэн.
-Ээж, аав нь юу гэж захисан бэ?
-Эд зүйлсдээ сайн анхаарч байгаарай. Мөн эрдэм номоо сайн сураарай хэмээн захисан.
-Хамгийн үнэтэй санагдсан зүйл бол цүнх. Би цүнхээ 70 мянган төгрөгөөр авсан-

-Сайн байна уу. Уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу. Намайг Д.Дашдорж гэдэг. Би Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумд бүрэн дунд боловсрол эзэмшиж МУБИС-д энэ жил шинээр элсэн суралцахаар ирсэн.
-Хотод хэзээ ирсэн бэ. Өмнө нь ирж байв уу?
- Өмнө нь хоёр удаа ирж байсан болохоор энэ удаад ганцаараа ирсэн юм. Аав, ээж маань хичээлээ сайн хийгээрэй хэмээн захиад үдсэн. Хотод ирээд удаагүй байна.
-Хаана амьдрах бодолтой байна. Төлбөр нь хэд вэ?
Сургуулийн дотуур байранд орох гэсэн боловч дүүрсэн байсан. Тиймээс нийтийн байранд амьдрахаар шийдсэн. Манай нийтийн байр зурагтын хуучин эцэст байрладаг юм. МУБИС руу явахад хол санагдсан. Бэрхшээлтэй зүйл гэвэл энэ л байна. Нэг сарын төлбөр нь 520 мянган төгрөг. Хэрэв бүтэн жил суувал 6.2 сая төгрөгийг амьдрах байрандаа төлнө.
-Сургалтын төлбөрийн тухайд?
-Энэ жилийн сургалтын төлбөр дөрвөн сая төгрөг болсон.
-Хичээлдээ зориулж юу юуг бэлтгэж байна вэ?
-Цүнх, дэвтэр, хувцсаа авсан. Ингэхдээ 400 мянга гаруй төгрөгийг зарцууллаа. Хамгийн үнэтэй санагдсан зүйл бол цүнх. Би цүнхээ 70 мянган төгрөгөөр авсан юм.
-Ах, эгч нар их сургуульд сурах амархан гэж хэлсэн-

-Сайн байна уу. Уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн. Намайг н.Лхагвасүрэн гэдэг. Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотыг зорьж ирлээ. Энэ жил "Аварга" дээд сургуульд биеийн тамирын багшаар суралцах болсон юм.
-Хотод хэзээ ирсэн бэ. Өмнө нь ирж байв уу?
-Би Улаанбаатар хотод анх удаа ирж байна. Төсөөлж байснаас давгүй санагдлаа. Хөдөөгөөс аав, ээжтэйгээ хамт ирсэн. Тэд миний хичээлийн бэлтгэл болон хэрэгцээний зүйлсийг хангаж өгөөд буцсан. Хэдэн төгрөгөөр хичээлийн бэлтгэлийг минь авсныг би сайн мэдэхгүй байна. Буцахдаа хичээлээ сайн хийгээрэй хэмээн захисан.
-Сургалтын төлбөрийн тухайд?
-Нэг жилийн сургалтын төлбөр 2.5 сая төгрөг. Гайгүй санагдсан. Энэ жилийн сургалтын төлбөрийг ээж аав минь төлж өгч буй. Цаашид сургалтын төлбөрөө өөрөө ажил хийж төлөх бодолтой байна.
-Хаана амьдрах вэ?
-Сургуулийнхаа дотуур байранд амьдрахаар болсон. Нэг жилийн төлбөр нь хоёр сая орчим байсан.
-Их сургуулийн талаар ямар төсөөлөлтэй байгаа вэ?
-Одоогоор сургууль руугаа очиж үзээгүй л байна. Түрүүлж оюутан болсон ах, эгч нар их сургуульд сурах амархан гэж хэлсэн.
-Ярилцсанд баярлалаа.
Бид худалдааны төвөөс хичээлийн бэлтгэл, бусад хэрэглээний зүйлсээ хангаж явсан оюутан, залуусын төлөөлтэй ярилцахад
- Нэг жилийн сургалтын төлбөрийн хувьд 2.5-4
- Бүтэн жил амьдрах байрны үнийн тухайд 2-6.2 сая төгрөг хэмээв.
Сургалтын төлбөр, байрны түрээс, хувцас хэрэглэлийг төлөхийн тулд нэг оюутанд дунджаар 5-11 сая төгрөг шаардлагатай аж.
Тэд эхний жилийнхээ сургалтын төлбөрийг эцэг, эхээрээ төлүүлсэн бөгөөд цаашид өөрсдөө ажил хийж олсон мөнгөөрөө суралцах хүсэлтэй буйгаа илэрхийлж байна.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 huuhed n tulburuu butsaaj avah yum bishuu.MUBIS tulburgui bolloo gee biz de uchigdruus ehleed
Нойр булчирхайн болон бусад эмгэгтэй болдог. Тэгш хуваарилж хооллохыг бод.
Мубис ийм өндөр төлбөртэй байхнээ улаан хацартнууддаа амжилт хүсье
Хөдөөний оркуудад хотын соёл бас замын хөдөлгөөнд дүрмийн хичээл оруулж шүүлэг ав.гарцгүй газраар машин дөхөөд ирэхээр гэнэт хар хурдаараа гүйнэ бас гудамжинд бааж шээнэ гм далай зөндөө бна.
ЭНЭ УЛААН ХАЦАРТАНГУУД ЖИЛИЙН ДАРАА ТАНИГДАХЫН АРГАГҮЙ МИССҮҮД БОЛНО ХОТЖИНО ГЭСЭН ҮГ ШИНЭ ЖИЛЭЭР ЮМ УУ ТАНИЛЦАХ ҮДЭШЛЭГЭЭР ИХЭНХ НЬ ОНГОН ХАЛЬСАА ДЭЛБЭЛҮҮЛЖ АНИА НАР БОЛНО ИХЭНХ НЬ ЭНҮҮГЭЭРЭЭ МЭРЭГЖИНЭ АЖИЛ ХИЙЖ ТӨЛБӨРӨӨ ОЛНО ГЭЖ БАЙГАА БИЗ АНЗААРСАН БОЛ ИХ ХОТОД АЖИЛ ХЭЦҮҮ АМЖИЛТ ЭЭДЭЭ БИТГИЙ Л ХАТГУУЛААРАЙ ДАА НААД ХОТЫН БАНДИ НАР ЧИНЬ ХУЛХИДАЖ БАЙГААЛ ГАНЦ ОЛЬЧИХООД ЧАМАЙГ МАРТАНА