Top StoriesНийгэм ярилцлага

40 төрлийн жимсний мод, жимс ургуулдаг Д.Гансүх: Манай алим амт, үнэр, чанар яг л дээр үеийн оросынх шиг

Д.Гансүх 16 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумыг зорьсон. Ойн инженер мэргэжлийнхээ тусыг үзэхээр сонголт хийсэн нь энэ. Өдгөө тэрбээр гэр бүлийнхээ хүний хамт "Эрхэт" жимсний аж ахуйг 20 га газар төвхнүүлэн, 26 төрлийн жимсний мод, алим, чавга, интоор, лийр, гүйлс /абрикос/, тоор, үхрийн нүд, чацаргана, хөх далан зэрэг 15 төрлийн жимс тарьж ургуулах болжээ.

Тэд таван хүлэмждээ үрсэлгээ хийж, жимсний модоо үржүүлдэг бөгөөд өнөөдөр “Эрхэт”-ээр овоглосон жимсний суулгац монгол орны өнцөг булан бүрт үр жимсээ өгч, ургаж буй.

Д.Гансүх Увсын Хандгайт боомтоор дамжин ОХУ-ын Минусинскийн жимсний аж ахуйгаас монгол орны цаг агаарт зохицсон тэсвэртэй чанартай сортуудыг зөөж, цуглуулсаар өдгөөгийн энэ баялгаа бүтээжээ. Одоо эднийх жилд  40 мянга гаруй жимсний мод үрслүүлж нэг настайд нь худалдани борлуулж, намартаа 5-6 тонн төрөл бүрийн жимс хурааж, 200-500 иргэнд талбай дээрээ онол, практик сургалтаар мэдлэг олгож байна.

Ургацын ажил ид ундарсан цагаар түүнтэй ярилцсан юм.

-Ургац арвин уу, энэ жил?

-Сайхаан, сайхан. Манайх том алимны хоёр сорт, бэсрэг алимны дөрвөн сорт тарьдаг. Алимнуудаа ид хурааж байна. Бусад нь сайхан жимслэж байна даа. Хавраас эхлээд өдий хүртэл талбай дээрээ сургалт явуулдаг. Яаж үржүүлэх, залгах, ургах жимслэх явцад юуг анхаарах гээд л мэддэг чаддаг бүхнээ л бусадтайгаа хуваалцдаг. Өдийд тэр сургалтууд маань явж байна. Нэг удаадаа 50 хүн авч сургадаг юм. За тэгээд явуулын, зорьж ирж асуусан, сонирхсон гээд л манай талбай хүнээр тасардаггүй дээ.

-Алимыг бол манайхан сайн тарьж, ургуулж байгааг мэдэх юм. Абрикос, лийр, тоороо та хэрхэн нутагшуулав?

-Тухайн нутаг орон, цаг агаар, хөрс шороондоо зохицсон сортыг олсон байхад нутагшина аа. Эхнэр бид хоёр Ховдын Булганы уугуул улс. Манай хадмууд Булганы жимсний аж ахуйг хувьчлагдахад авсан юм. Тэр цагаас хойш бид хоёр Улаанбаатар хот руугаа ганц нэг мод зөөсөөр байгаад ерөөсөө л жимсний мод үржүүлье, жимс ургуулья гэж шийдээд одоогийн энэ газраа ажлаа эхэлсэн. Угаасаа ч мэргэжил маань, насаараа улсын болон хувиар энэ чиглэлээрээ ажилласан болохоор тууштай зүтгэсэн дээ. Тэгээд хоёулаа ОХУ-аас тэсвэртэй сайн сортууд оруулж ирж нутагшуулаад, үржүүлээд явж байна. Алим, чавга, гүйлс, интоор бол сайхан ургана. Хөх далан буюу чонын элэг, лийр, тоор одоо л сайхан нутагшиж жимсэлж эхэлж байна.  Үхрийн нүд, чацаргана эд нар бол сайхан ургалгүй яахав.

-Хүмүүс урд хөршөөс оруулж ирдэг жимсийг хүчтэй бордоогоор бордсон гээд болгоомжилдог. Монголд ургаж байгаа жимснүүдийн чанар нь хэр байдаг вэ?

-Оросын энэ сортууд бол маш сайн чанарын үр жимс өгдөг. Жишээ нь, манай алим бол дээр үед бидний багад орос алим гэрт ганц байхад л үнэр ханхалдаг байсан. Тухайн үеийнхний шинэ жилийн дурсамжид бол тэр алимны үнэр байдаг. Манай том сортын алимнууд яг тийм үнэр, амттай. Машин дотор, ширээн дээр 4-5 байлгахад тэрүүгээр нэг сайхан үнэртэнэ. Ямар нэгэн химийн гаралтай бордоо, хадгалах бодис хэрэглээгүй, яг оргиналиараа. Чавга, лийр, хөх далан гээд бүгд л яг ийм амт, чанартай. Зөв технологиор сайн хөрсөнд ургасан жимс хадгалалт сайн даадаг. Бид нэг удаа жимсний зооринд хийж хадгалж үзсэн, хоёр сар хүртэл дажгүй хэрэглэчих юм билээ.

-Одоо цагт хүн болгон л жимс, мод, ногоо тарих хүсэлтэй болчихсон. Энэ хоббигоо хүмүүс хэрхэн амжилттай болгох вэ. Та зөвлөөч?

-Хамгийн чухал нь жимсний мод, суулгац, үр үрсэлгээ л зөв олох хэрэгтэй. Өнөөдөр энэ талаар их замбараагүй нөхцөл байдал бий болсон. Зүгээр л нэг гоё жимсний зураг тавиад л мод нь энэ зарна гэхээр очоод авчихдаг. Үнэндээ одоо гадуур нэр, сорт нь мэдэгдэхгүй суулгац зөндөө зарж байна. Тэгэхээр хүмүүс юу ч тарьж ургуулсан баталгаатай газраас үр суулгацаа авах нь хамгийн эхний амжилт. За дээрээс  хүсэл сонирхлоороо тарих гэж байгаа бол мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө, болж өгвөл сургалт авах хэрэгтэй. Манай сургалтад суугаад модоо эндээс аваад жимсний аж ахуйтай болсон хүн ч байна. Залгаагаа маш сайн сурчихсан учраас тэр залуу үрсэлгээгээ өөрөө хийж зардаг.

-Сургалтад тань хэн ч хамрагдах боломжтой юу?

-Тийм ээ. Манай сургалтад Өмнөговь, Дорнод, Говь-Алтай, Дархан, Улаанбаатар гээд газар бүрээс хүмүүс ирдэг. Монгол орны газар бүрээс л хүмүүс ирсэн, мод ч авсан. Жимсний модон дээрээ залгаагаа хийгээд сурчихвал хүмүүс өөрсдөө үрслүүлээд цаашаа явах бүрэн боломжтой. 

-Энэ тэсвэртэй сортууд хаана ч ургана гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болохгүй. Эдгээр сорт бол говь, төвийн бүсийн уур амьсгалд дасан зохицож нутагшдаг. Хөвсгөл, хангайн сэрүүвтэр бүсэд бас нутагших гэж нэлээд удна шүү. Өмнөговь, Дархан, Сэлэнгэ, Дорнод гээд маш сайхан нутагшсан аймгууд олон байгаа.

-Та жимс, модоо ямар үнээр зарж борлуудаг вэ?

-Жимсний моднуудаа 35-40 мянган төгрөг, жимсээ 10-15 мянган төгрөгөөр зарж борлуулдаг. Манай зургаан сортын алим, хоёр сортын чавга, гүйлсийг авдаг, хүлээдэг хэрэглэгчид бий.

-Ярилцсанд баярлалаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-26 11:31

Urgats arvin boltugai Ajilsag xumuus shuu arvin jims nogoo xuraaj ard olondoo tugeegeerei

Зочин
Зочин
2023-08-26 13:30

Оросынх шиг бол тааруухан л юм бна даа, наад зах нь Дундад Азийнх шиг байж л гайгүй бна ш дээ, хө ! Хуучны Оросынх гэдэг чинь Дундад Азийн дулаан газрынх л байхгүй юү. Яг Орост бол �##�им жимс ургадаг газар бараг байхгүй шүү !
Уучлаарай, Та хэтэрхий хуучнаараа сэтгэж байна, яана даа ?!

Зочин
Зочин
2023-08-31 15:42
Reply to  Зочин

Зайл өмхий ацаа

Зочин
Зочин
2023-08-28 09:11
Reply to  Зочин

Хха хаа газар хуцаж явах юмаа дугай л өнгөр хийж чадахгүй бол

Нэгүүн
Нэгүүн
2023-08-27 22:59
Reply to  Зочин

Дэлхий таны бодосноос их том шүү, Орост одоогоор хуучин шинэтэйгээ нийлээд 500 гаруй төрлийн �##�им тарьж байна шүү дээ

Агрономич
Агрономич
2023-08-26 15:48
Reply to  Зочин

Өөрөө ёстой мэдэмхийрлээ дээ. Орост Сибирийн, Алтайн гээд �##�ь хаант засгийн үеэс хүйтэнд тэсвэртэй олон сорт байгаа. Гол �##�имны сорт антонов ургадаг Мичуринск энэ тэр чинь цаг агаарын хувьд манай дунд бүстэй адил. Манайд урьд нь тэндээс �##�им ирдэг байсан. Бас хятадаас манайд хамгийн чанартай �##�имаа ирүүлдэг байв. Дундад азийнх сайхан томрох боловч амт нь сэрүүн газрынхыг гүйцэхгүй. Одоо дандаа Польш Хятад гээд харьцангуй дулаан газраас ирдэг болохоор үнэр муутай.

Зочин
Зочин
2023-08-28 00:43

Орост толгойгоо угаэлгасан, оросоос өөр улс гүрэн байдгийг ч бараг мэддэггүй, оросын боол сэтгэхүй нээсээ сэлаагүй юмнуудад бол тэгж л санагдана даа ! Одоо яая гэхэв, тэр чигтээ байж байгаад л үхэхээс дээ.... Хүйтэн газрын жимс гэдэг чинь зохиомол сортын байдгийг чи өөрөө ч хэлжээ, хэлуун дулаан газрынх нь байг�##�аасаа үүссэн натур�##� эд байдын ш дээ, их мэрэгжилтэн минь !

нэрс
нэрс
2023-08-26 16:24

НЭРСИЙН суулгац зарах уу? Зарв�##� утсаа өгнө үү?

Зочин
Зочин
2023-08-26 17:08

ЮУ Ч ХИЙХГҮЙ АЛ БООВОО ГАЧААЛДДАГ МУУСАЙН АЦНУУДЫГ БОДВОЛ БАЯЛАГ БҮТЭЭЖ БАЙНА.БИТГИЙ ХУЦАЛДААД БАЙ АЦНУУДАА ЧАДАЖ БАЙГАА ХҮН БАЙНА АМЖИЛТ ХУУЧНААРАА СЭТГЭЖ БАЙНА ГЭНЭ ШҮҮ ЭРГҮҮ НОВШНУУДАА

Зочинзөв
Зочинзөв
2023-08-26 20:25

. Бид л оросоос өөр ороны жимс мэдэхгүй өссөн дөө шүү . Гэтэл орос бол маш муу цөөхөн жимстэй .х�##�ьс зузаан ,хатуу ,амтлагаар муу .голдуу зэрлэгдүү бдаг .орос уулнаас суулгац авчираад шууд тарьцгаадаг .тэгэж сүртэй суулгац бэлтгэдэггүй хүмүүс хөрс чиыг маш сайхан . .гэтэл манайд ойр казак киргиз узбек бол жинхэнэ жимс тэнд бна .бүр үнэгүй . бүх айлын хашаанд маш олон мэдэхгүй хараагүй сорт сагсайгаад унаад ялзарч бна. . Хятадад яг адилхан . Одоо дэлхийд сорт гэхээ бсан . Эрлийзжуулсээр бгаад нэргүй маш хурдан ургаж �##�тлаг их ургаж л бв�##� болоо . Манайх
Улс дамжихгүй Хятадаас өвөрмонгол ба зүүн хойт мужаас суулгац хямдхан авчирч тарихад маш сайхан жимс иднэ .зарим хүмүүс нууж авилагадаж цөөнөөр авчирч тарьж бгаа .маш хурдан ургаж бна .Яагаад гэвэл тэндээ олон дахин үржилд ороод тэсвэртэй ш�##�гарсан суулгацууд бдаг . Хятад муу гэдэг юм мэдэхгүй нөгөө л гудамжны цуу . Монгол хөрсөнд тэжээгдээд маш тэжээлтэй бно .

Зочинзөв
Зочинзөв
2023-08-26 20:34

Жимсийг хэдий олон үржилд оруулж эрлиызжүүлбэл төдий сайхан сорт бүрээ хадагласан амттай гоё бас тэсвэртэй жимсүүд ургана. З�##�г�##�тууд нэг модонд төрөл төрийн сортууд мэрэгжлийн хүнээс асууж их з�##�гах хэрэгтэй .маш хурдан сайн холимог эрлийз сортууд ургана

Зочин
Зочин
2023-08-27 11:04

Арай л үнэтэй байна

Narantuya Samdangonchig
Narantuya Samdangonchig
2023-08-28 10:07

Амжилт хүсэе. Үйл нь үргэлж дэлгэрч байгээ.
Жимсийг нь хаанаас худ�##�дан авч болох вэ? Холбоо барих хаяг?

Sh.Chimedsuren
Sh.Chimedsuren
2023-08-28 15:25

ene hvntei herhen holbogdoh ve

Зочин
Зочин
2023-08-29 00:00

abah yumsaan

Холбоотой мэдээ

Back to top button