СПОРТ
Монголоос холимог тулааны Азийн аварга төрлөө

Тайландын нийслэл Бангкок хотноо 2023 оны 8 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Энэ тэмцээнд Азийн 19 орны баг тамирчид оролцсон байна. Монголоос 56 кг-ын жинд Б.Отгонбаатар өрсөлдөж, аваргын алтан медаль хүртэж, Монгол Улсаас Ази тивийн холимог тулааны анхны аварга төрлөө.
Холимог тулааны төрөл нь ирэх онд болох Азийн танхимын болон тулааны спортын зургаан наадмын албан ёсны хөтөлбөрт багтаад байна.
Б.ХАШ-ИЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.