УРЛАГ

"Амьдрахуй" номын зохиолч Үй Хуа Монголд ирнэ

"Амьдрахуй", "Вэн хот" зэрэг зохиолоороо Монголын уншигчдад хэдий нь танил болсон Хятадын нэрт зохиолч Үй Хуа Монголд ирнэ. "Нэпко" хэвлэлийн газар болон "Тагтаа" хэвлэлийн газар хамтран "Дэлхийн шилдэг зохиолчид Монголд" төслийг эхлүүлж, төслийн анхны зочноор түүнийг урьжээ.

Зохиолч Үй Хуа 2023 оны есдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зочлох ба Үндэсний номын баярын өдрүүдээр уншигчидтайгаа уулзаж, залуу зохиолчдод санал зөвлөгөө өгөх юм.

Тэрбээр Монголд зохиол бүтээл нь хамгийн олон тоогоор хэвлэгдсэн гадаад зохиолчдын нэг. Зохиолч нийт таван роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээ, нийтлэлийн дөрвөн ном хэвлүүлж, бүтээлүүд нь дэлхийн хориод хэлнээ орчуулагджээ.

Түүний “Амьдрахуй” романаар нэрт найруулагч Жан Имоү уран сайхны кино бүтээсэн нь 1994 оны Каннын наадмын шилдэг киногоор шалгарч байв. Эх оронд нь дээрх киног гаргахыг хориглосон ч зохиолч, найруулагч хоёр дэлхий дахинаа танигдаж, нэрд гарсан билээ.

Зохиол бүтээлүүд нь олон улсад танигдахын хэрээр зохиолчийн нэр хүнд төдий чинээ өсөж, Жэймс Жойсын нэрэмжит шагнал болон Италийн утга зохиолын Grinzane Cavor, Францын утга зохиолын Courrier international зэрэг уран зохиолын нэр хүндтэй олон шагнал хүртжээ.

Эх сурвалж: Тагтаа хэвлэлийн газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-28 18:27

Хужаа нар хужаагаа урь

Билгүүн
Билгүүн
2023-08-28 18:36

Кино нь их гоё санагдсан to life 1994 гээд

Зочин
Зочин
2023-08-29 15:00

"To live" ba "Amidraxui" zoxiol ni delxii dainaa olon xeleer xevlegdej olon xumuus zoxiol buteelig shimten durlaj unshdag mundag zoxiolch maani Mongol ulsad urigdan irj baigaa yum baina Bolomj oldvol ene zoxiolchtoi uulzan yariltsaj gariin usgiig ni avax yumsan

Холбоотой мэдээ

Back to top button