М.Бадарч В сорьцоо өгөхгүй байх шийдвэр гаргасан уу

Баяр наадмаар Монгол Улсын арслан цолны болзол хангасан, "Нутгийн буян" группийн бөх М.Бадарчаас допинг илэрсэн болох нь үндсэндээ тодорхой болсон. Одоогоор түүний нэрийг албан ёсоор зарлаагүй байгаа бөгөөд улсын арслан М.Бадарч болон "Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага"-аас тайлбар мэдээлэл хийгээгүй буй.
Улсын арслан М.Бадарчийн хувьд ХЗДХЯ-ны албан тушаалтнуудтай уулзсан, шинжилгээнийхээ хариуг авах үеэрээ "Зүрхээ эмчлүүлсэн" гэх тайлбар хийсэн гэгдсэн. Харин "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ыг Монголын үндэсний бөхийн холбооноос шалгуулна гэдгээ мэдэгдсэн.
Энэ талаарх редакцийн өмнөх мэдээлэл:

Зүрхээ эмчлүүлж, эм уусан гэх М.Бадарч гацаанд орж, "допингийн" Ж.Хатанбаатар зугтжээ агуулгыг ЭНД ДАРЖ уншина уу.
Монголын допингийн эсрэг үндэсний дүрэмд,
8.3.2 Тамирчин эсвэл допингийн эсрэг дүрмийг зөрчсөн бусад этгээд энэ мэдэгдлийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор, эсвэл мэдэгдэлд өөрөөр заасан хугацаанд маргаан үүсгээгүй бол хэрэг хянан хэлэлцүүлэхээс татгалзсан, зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, үндэсний допингийн эсрэг байгууллагаас оноох аливаа шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ хэмээн заасан.
Энэ дагуу ирэх сарын 04-ний өдөр М.Бадарчийн нэрийг холбогдох байгууллагуудаас зарлана гэсэн чигтэй байна. В сорьц өгөх хугацааг М.Бадарчийн А сорьцын шинжилгээгээ хүлээн авснаас хойших 15 хоногоор тооцох юм.
Улсын арслан М.Бадарч шинжилгээний хариуг задалсан сэтгүүлчийг шүүхэд өгөх, гадагшаа явж шинжлүүлэх, хэвлэлийн хурал хийж мэдэгдэх зэрэг хувилбарууд дээр ойрын хүрээлэл дундаа зөвлөлдсөн ч тодорхой шийдэлд хүрээгүй гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгүүлчийг шүүхэд өгөөд ямар ашигтай юм...Муу дээрээ боос, муухай дээрээ улцан л болно.Тэд мэдээлэх эрх үүрэгтэй түүнийгээ л хийсэн.Оюунболд тэнэгтэж хэрүүл хийж, хэдэн өөртөө таарсан троллоор сошиалаар эсэн бусын эргү солиотой юм бичүүлж,Увсынхныг ч буруутгаж нэг үзээд, бөхийн холбооны тэргүүн рүү ч дайрч үзээд, багшийгаа ч хардаж сэрдэж үзээд, бусдыг гүтгэх доромжлох, айлган сүрдүүлэх, өөрийгөө өрөвдүүлэх, магтуулах, хэлмэгдэгчийн дүрд тоглох гээд эсэн бусаар л үзлээ.Одоо үнэнд гүйцэгдээд нэр хүндээ алдаад допингоор авсан аврага цолны үнэмлэхээ харж санаа алдаж суугаа биз дээ. Тэгж битгий тэнэгтээрэй.