Top StoriesУлс төрийн халуун сэдэв

Ч.Хүрэлбаатарын 17 тэрбумын мөнгө угаалтыг Б.Чойжилсүрэнгийн 177 тэрбумаар нөхөх МАН-ын туршилт

Б.Чойжилсүрэнгээр овоглогдсон 177.5 тэрбумын хагас коксжсон нүүрсний туршилтыг Ч.Хүрэлбаатар 2010 онд 17 тэрбумаар Монголд үйлдвэрийг нь барихаар туршсан түүхтэй. Улсын хүн амын талаас их хувь нь оршин суудаг хотынхон дээр шуудхан коксжсон нүүрсний хор уршгийг ТУРШИЖ үзэх зоригтой эл хоёр эрхмийн ард улс төрийн нөхцөл байдал хэрхэн өрнөснийг хэрсүү уншигчдадаа тайлбарлаж байна.

-Ч.Хүрэлбаатарын ахынхаа найзаар 17 тэрбумын балгас бариулсан түүх-

Ч.Хүрэлбаатарын коксжсон нүүрсний үйлдвэрийн туршилт шууд бүтэлгүйтсэн. Түүх нь, Ч.Хүрэлбаатар 2008 онд Түлш, эрчим хүчний сайд байхдаа Засгийн газраар тогтоол гаргуулж, улмаар ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа төрсөн ах Ч.Гантулгын ангийн найз Ж.Баатарсүрэнгийн “Аморе интернэшнл” ХХК-д гүйцэтгэлийг нь өгсөн байдаг. Тухайн үедээ сүр бараатайгаар мэдээлж, ТЭЦ-II ТӨХК-ийн хашаанд үйлдвэрээ барьж, улсад хүлээлгэн өгсөн.

Гэвч анхнаасаа хаана ч туршигдаагүй орос, хятадын дамжлага бүхий технологийг хүчээр угсарсан тул улс ашиглах боломжгүй, үйлдвэр хүлээж аваад л зогссон. Улсын төсвөөс 14.6 тэрбумыг гаргуулж, түүний гурван тэрбум нь компанийн бус хувийн данс руу шилжүүлэгдсэн гэх аудитын дүгнэлт хүртэл гарч байв. Гэвч захирал Ж.Баатарсүрэнд хамаарах уг хэргийг Прокуророос хэрэгсэхгүй болгож хаасан.

Хаасан логик нь, улсад үйлдвэрийг нь бариад өгчихсөн. Ашиглаж чадах эсэх нь төрийн асуудал болж, Ч.Хүрэлбаатартай таарамж муутай Ц.Даваасүрэн Эрчим хүчний яамыг удирдахдаа ч тэр төслөөс алдаа хайгаад олоогүй гэгддэг. Эдүгээ Ч.Хүрэлбаатар сайдын ахаар дамжуулан, улсын 17 тэрбум төгрөгийг угаасан Ж.Баатарсүрэн компанийхаа нэрийг “Нөмөр капитал” болгон өөрчилжээ. Бас “Аморе интернэшнл” ХХК-ийн тендерийн дата түүхэнд дээрх 17 тэрбумын төсөл багтаагүй нь сонирхол татна.

-Б.Чойжилсүрэнгийн 177.5 тэрбумын туршилт хийх санааг Л.Оюун-Эрдэнэд хэн зүтгүүлэв-

“Туршилт” гэдэг буруу үг ашиглалаа хэмээн оношлогдоод буй Б.Чойжилсүрэнгийн эсрэг шүүмжлэлийг медиа орчинд Ч.Хүрэлбаатарын талынхан хамгийн их хөөрөгдсөн. Зүй нь хуультай, улстөрчдөдөө хариуцлага тооцдог төртэй бол Ч.Хүрэлбаатарын дээрх кэйс зайлшгүй шалгагдаж, хариуцлага үүрэх ёстой тохиолдлоор нэрлэгдэнэ. Гэвчиг олон нийтэд арайхийж мартагнуулж байсан сэдвийг нь Б.Чойжилсүрэн дахин сөхөхөд Ч.Хүрэлбаатарынхан уурлах нь ч аргагүй байв.

Харин Б.Чойжилсүрэн сайдын хагас коксжсон нүүрсний туршилт нь яг түүний санаа биш. Шийдлүүд нь бүр Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайд байх үед ч яригдаж, одоогийн 170 тэрбум төгрөгөөр өлхөн үйлдвэр барих үнийн саналууд ирж байсан гэх. Гэвч өнөөгийн Засгийн газрын хүрээнд Ч.Хүрэлбаатарын 17 тэрбумаар бариад бүтэлгүйтсэн үйлдвэрийг 350 сая ам.доллар орчмоор босох зураглал танилцуулагджээ.

Ямартай ч “Үйлдвэр барих нь хэтэрхий өндөр зардалтай учир 177.5 тэрбумаар туршаад үзье” гэсэн санааг танхимын тэргүүндээ яг таг ойлгуулж чадсан. Үүнээс өмнө ЭТТ-ын захирлаар Б.Ганхуяг ажиллаж байх үедээ урд хөршөөс нүүрсээр бартердах замаар хагас коксжсон нүүрс авах асуудал яригдаж, 10 мянган тонн нүүрс нийлүүлсэн байсныг БЭТ-ээр Ж.Ганбат очоод, зогсоосон байдаг. Уг асуудлыг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос анх Засгийн газрын хуралдаанд оруулсан.

Тухайн үедээ бараг л буцаагдаж байсан саналыг дахин “босгож”, Ерөнхий сайдаа найрах ажилд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, одоогийн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарын оролцоо өндөр байгааг ч онцлууштай. Үндсэндээ У.Хүрэлсүхийн автор зүүдэг шахмал түлшний хүхэрлэг чанарыг буулгах хагас коксжсон нүүрсний санаа Л.Оюун-Эрдэнийн үед Засгийн газраар хоёр удаа орж, сүүлийнх нь дэмжигдсэн логик харагдаж буй. Нийтдээ 242 сая төгрөг зарцуулж, тодорхой туршилтууд хийсэн гэдгийг Б.Чойжилсүрэн сайд онцлоод байна.

Тэмдэглэл: Одоо Засгийн газар тусгаар инстүтицийнхээ хувьд төрийн тэргүүний санаачилсан шахмал түлш үндсэндээ бүтэлгүйтсэнийг зарлахгүй ч өөр хувилбарыг шуудхан туршина гэдгээ ил тунхаглаад байна. Хагас коксжсон нүүрс заавал асаагч шаарддаг, зуухаа хайлгах, угаартвал илүү өндөр эрсдэлтэй гэгдэж буй ч агаарын бохирдол 50 хувиар буурах судалгаатай. Засгийн газар агаарын бохирдол буурах үндсэн боломж дээр бүх хөзрөө тавьж, сонгуулийн өмнө үр дүнгээ харуулах тэргүүний ажлуудаараа нэрлээд буй.

Энэ туршилт бүтэлгүйтвэл, Б.Чойжилсүрэнгээр тогтохгүй, нийслэлийн МАН-ын сонгуулийн хувь заяанд ч сөрөг нөлөөллөө өндөр тунгаар үзүүлнэ. Тэгэхээр ялагдах эрхгүй. Бас яаж ийгээд хор уршиггүй гэж нийтэд итгүүлэх ёстой. Ажил нь өрнөхөөс аргагүй урсгалд Засгийн газраа татан оруулсныг эндээс харж болно.

Ерөөс хүн ард дээрээ коксжсон нүүрсний хор уршгийг туршиж байна гэдэг өөрөө асар том гэмт хэргийн шинжтэй үйлдэл билээ. Үүнээс үүдээд хүн угаартваас туршилт явуулсан субъектүүд л хариуцлага хүлээх учиртай. Дэлхий дахинаа аль ч шинжлэх ухаан хүн дээр туршилт явуулахаас түдгэлздэг байхад манай эрх баригчид шуудхан энэ өвөл хотынхон дээр нүүрсний хорт уршгийн туршилж явуулах гэж байна шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 30, 2023 08:34

Энэ хоёр ,дөрвад, ийм хулгай хийх гэж төрд шург�##�сан новшнууд. УИХ д орох гэж уйлж гуйгаад новширч байсныг харсан.

Зочин
Зочин
8 сар 30, 2023 09:23

хүмүүс дээр туршаад дээрээс нь хохироох юм байн�##�даа тэр кокосжсон нүүрсэнд нь тохирох зуух яндан маш чух�##� �##�аг толгойн нүүрс түлхэд л зуух яндан хайлчих гээд байдаг гэтэл энэ асуудлыг тоож бодсон зүйл �##�га ганц мөнгө угаахл асууд�##� тэдний толгойд байх шиг ард түмнээ бодсон бодолго эд нарт даанч �##�гадаа

Зочин
Зочин
8 сар 30, 2023 09:28

Шун�##�ын туламнууд

Зочин
Зочин
8 сар 30, 2023 09:29

Энэ хоёрыг �######�уулах юмсан

Уншигч
Уншигч
8 сар 30, 2023 09:40

Үүнээс сонгуулийн мөнгөө босгох байх оо.

Зочин
Зочин
8 сар 30, 2023 09:52

Энэ ДӨРВӨД, БАЯД хулгайчдаа огцруулаачээ ХҮРЭЛСҮХ ээ. Данхан толгойт гэж жинхэнэ м�##� НЭГ ширхэг байнаа. Энэ ТУРШИЛТ болох болохгүйг ч ойлгохгүй. Эрчим хүчний томоохон төсөл явах болохоор энэ 2 хулгайч нь хоорондоо хэрэлдээд урагшилнаа л гэж байхгүй. Хоорондын амин хувийн хэрүүл тэмцлээ битгий улсын ажил дээр гаргаад байгаачээ. Жоожоогийн төрсөн дүү Б�##�дорж туршилтын ажилд идэвхтэй хэрэлдээд байхыг бодоход их л ашиг хийх гэж тооцсон бололтой. ТЭЦ-3 ыг яар�##�тай шинэчлэх ажлаа эхлүүлэхгүй бол энэ өвөл дэлбэрч болох т�##�тай гэсэн дүгнэлт хэдий гарчихаад байна. Энэ 2 новшоо �######�уулж эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлмээр байна

Зочин
Зочин
8 сар 30, 2023 12:32

хүн дээр туршилт явуулах ажлыг яагаад чимээгүй хүлээгээд байна, хэрэв буруутв�##� СОНГУУЛЬД будаа болно

Нэр
Нэр
8 сар 30, 2023 12:32

Чойжилсүрэнгийн захи�##�гаар бичжээ.

Зочин
Зочин
8 сар 30, 2023 13:27

177.5 тэрбумыг 45 хоногт шатаахгүй шүү Чүүжээ. Эртхэн болиод өөр арга хайж эхэлсэн нь дээр шүү. Ардуудыг босгоно шүү. Хүрэлсүх чи 1 наядаа үрсэн тайлангаа танилцуулаач

Зочин
Зочин
8 сар 30, 2023 16:44

Дүрвэл хүн хүн биш, дөрвөн шийр мах биш гэж өвгөд дээдэс минь зүгээр ч нэг хэлээгүй ажгуу

Зочин хн
Зочин хн
8 сар 30, 2023 16:52

ЧИМЭДИЙН ЭНЭ МУУ ДУТУУ ЭРҮҮТ ХОШНОГО ӨМХИЙ АМТ ХРЭЛБААС ЕР НЬ ИДЭЖ УУГААГҮЙ ТӨСВИЙН МӨНГӨ ГЭЖ БАЙНА УУ? ИДСЭН ӨМХИЙ ХҮҮР НЬ ХӨРСӨН ДОР ХЭВТЭХ ЦАГ УДАХГҮЙ БИЗЭЭ ЭНЭ ХОШНОГО АӨМХИЙ АМТЫН ХУВЬД

Зочин
Зочин
8 сар 30, 2023 17:56

Дөрвөд хүн хүн биш гэдэг аргагүй л үнэн үг байна. Үнэнхүү цайрсан өлөн новшнууд гэж

Зочин
Зочин
8 сар 30, 2023 19:37

Дөрвөд хүн хүн биш Дөрвөн шийр мах биш гэж онож хэлсэн үг. ХҮРЭЛ...... ерөнхийлэгч биш Хү....баатао, Чой....нар хүн биш

Зочин
Зочин
8 сар 30, 2023 19:40

Сайн болсонч л�##�рын МАН гаруудыг �######�уулах хэрэгтэй, та нарт хууртах хүзхэд ч үлдээгүй ладрын новш баас шээснүүд

Зочин
Зочин
8 сар 30, 2023 21:47

МУУСАЙН ҮМХИЙ ДӨРВӨДИЙН ШЭЭСНҮҮД ҮХЭЭД АЛ ГОШНОГО НЬ ҮМХИЙРЭЭД АВСАН ДОТРОО ЭГЦ ДЭЭШЭЭ ГӨЛИЙНГҮҮТ НЬ МОНГОЛНУУДАД ҮНЭГҮЙ АРХИ ТАРААЖ ЯНХНУУД ҮНЭГҮЙ ШААЛГАНАА ХАРЖ БАЙГААРАЙ АЦНУУДАА

Зочин
Зочин
8 сар 31, 2023 08:11

Өөр дээр нь хүүхэд эцэг эх дээр нь туршилт хийнэ гээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаад, өөрсдийнх нь татварт хура�##�гасан хөрөнгийг энэ үйлдэлдээ ашиглана гэдгээ тодорхой тоогоор хэлээд байхад, дуугай хара�##� суух хүмүүс, хүнүү. Эсвэл сэтгэцийн нөлөөллийн ажиллагаанд өртсөн зомби гэх үү.

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
8 сар 31, 2023 09:09

энэ муу 2 хулгайчыг �######�уулах хэрэгтэй хазгай хэлтэй новшнууд

Зочин
Зочин
8 сар 31, 2023 09:35

Чойжилсүрэн идэх гээд улайрч байхыг харахад үнэхээр ичиж байна

Зочин
Зочин
8 сар 31, 2023 13:11

Энэ Хүрэлбаатар гэж даварсан дөрвөд нэг байнаа

Зочин
Зочин
8 сар 31, 2023 22:40

Энэ хоёр орк хорлон сүйтгэгчид. Төрөөс �######�уулах хэрэгтэй.

Зочин
Зочин
9 сар 1, 2023 00:47

Чойжилсүрэн яавч олигтой юм хийх хүн биш

Холбоотой мэдээ

Back to top button