ЭРҮҮЛ МЭНД

Зургаан дүүргийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өнөөдөр харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Шуурхай хурлаар амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, хүүхдийн орны зохицуулалт болон угаарын хийн хордлогын мэдээлэл, сүрьеэгийн аяны тайлан, “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц үйлчилгээний нэг цэгийн журам”-ын хэрэгжилтэнд хийсэн үнэлгээг НЭМГ-ын холбогдох хэлтсүүдийн зүгээс танилцуулсан юм.

Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүд “Эрүүл иргэн” аяны эцсийн бичмэл тайлан, санхүүгийн тайланг тогтсон хугацаанд ирүүлэх, нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн хүүхдийн үзлэгийг амбулаторийн үзлэгт бүртгэн, ТТТӨ-ний мэдээллийг дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн мэргэжилтэнд тогтмол өгөх, “Жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц үйлчилгээний нэг цэгийн журам”-ын хэрэгжилтийн үнэлгээ, зөвлөмжийн дагуу хийсэн ажлын тайланг ирүүлэх, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ыг үр дүнтэй зохион байгуулах, Нийслэлийн Засаг даргын А/881 дүгээр захирамжийн дагуу “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, ажилтнуудыг шалгаруулж, урамшуулал олгох журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд анхаарч ажиллах, эрүүл мэндийн байгууллагын үр дүнгийн урамшууллыг өмнөх жилүүдэд хэрхэн олгосон байдалд дүн шинжилгээ хийж ирүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлж, хордлогод өртсөн иргэдэд хяналт тавих, төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг 2019 оны 11 дүгээр сарын 04-нөөс эхлэн уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулах, байгууллагын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг гаргаж ирүүлэх зэрэг цаашид хийх ажлын үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагуудад өгсөн юм.

Т.САНТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff

Cialis En Ligne France Propecia Topical Hair Loss Cephalexin Drug Interactions With Methadone [url=http://cialibuy.com]cialis 5mg best pric

LesOrdiff
LesOrdiff

Discreet Shipping For Viagra http://buyciaonlinex.com/# - cialis prices Cialis 2.5 Mg Cost Buy Cialis Viagra Et La Sante

Холбоотой мэдээ

Back to top button