Япон 25 жил үргэлжилсэн дефляцаас гарж чадах уу

Япон сүүлийн 25 жилийн турш дефляцтай тэмцэж ирсэн билээ. Дефляц нь зах зээлд бараа бүтээгдэхүүний үнэ буурч, хэрэглэгчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлж буй процесс юм. Нэг утгаар инфляцын эсрэг хэлбэр юм. Дефляц эдийн засгийн өсөлтийг удаашруулж, цаашлаад уналтад оруулах аюулыг ч дагуулдаг.
Мягмар гарагт (2023.08.29) Японы засгийн газар жил бүрийн эдийн засаг, төсвийн тайландаа сүүлийн үед үүссэн цалингийн огцом өсөлт болон барааны үнэ нэмэгдэлт нь дефляцаас гарах тохиромжтой нөхцөлийг үүсгэсэн гэжээ. Гэхдээ тус улсын засгийн газар дефляц дууссан гэж албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа.
Учир нь барааны үнэ өссөн явдал импортын зардал нэмэгдсэнтэй холбоотой. Мөн цалингийн өсөлт тогтвортой үргэлжлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Цалингийн өсөлт тогтвортой үргэлжилнэ гэдэг бол дефляц дууссан гэдгийг харуулах гол үзүүлэлт аж.

-Яагаад Япон дефляцтай тэмцэх болсон бэ-
Тус улс 1989 онд үнэт цаасны бодлогодоо гэнэтийн өөрчлөлт оруулсан. Энэ нь хөрөнгийн бирж болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үүсээд байсан хөөсийг хагарахад хүргэжээ. Тэр цагаас хойш инфляцын түвшин багассаар дефляцад орсон байна.
Япон үүнтэй тэмцэхийн тулд бодлогын хүүгээ маш бага хэмжээнд барьж, 2016 онд хасах хүү бодож эхэлсэн. Гэсэн хэдий ч тус улсын эдийн засагт өсөлт ажиглагдаагүй юм. Харин одоо дефляцаас гарах тохиромжтой нөхцөл байдал үүссэн хэмээн үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: Reuters, Kyodo News, Investopedia
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.