УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Ганбаатар, Б.Баттулга нар О.Цэлмэгийг шүгэл үлээхээс өмнө чөлөөлөгджээ

Булган аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгч О.Цэлмэг нь Монголын цагдаад бугшсан асуудлыг илчилж, наймдугаар сарын 15-наас эхлэн өөрийн цахим хуудсаар үзэл бодлоо илэрхийлж, олны анхааралд одоо л өртөж эхэлсэн билээ.

Түүний үлээсэн шүглийн улмаас Булган аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаатарыг чөлөөлж, тус газрын дэд дарга дэд хурандаа Б.Баттулгыг албан тушаал бууруулсан гэдэг мэдээлэл цацагдсан юм. Өөрөөр хэлбэл цагдаагийн алба хаагч О.Цэлмэгээс болж, алба хаагчид ийн шийтгүүлсэн гэдэг ойлголт нийгэмд үүсээд байгаа.

Тэгвэл тэднийг өнгөрөгч долдугаар сарын эхээр шалгаж, албан тушаалаас нь чөлөөлж, тушаал бууруулсан болохыг ЦЕГ-ынхан өчигдөр хэлсэн байдаг.

Тодруулбал, 126 тусгай дугаарт ирсэн гомдлын дагуу долдугаар сарын 04, 05-ны өдрүүдэд ажлын хэсэг гарч Булган аймгийн цагдаагийн газарт ажиллажээ. Энэ шалгалтын хүрээнд 4-6 алба хаагчид хариуцлага тооцсон хоёр нь тэд байж.

Тэдний нэг нь Булган аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаатар байсан аж.

Мөн Булган аймгийн цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа Б.Баттулгад арга хэмжээ авч, албан тушаалыг нь бууруулан нийслэлийн Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс рүү шилжүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
2023-08-30 13:09

цагдааг туша�##�аар д�##�имдуулж зомбо шиг байлгадаг асуудлаа цагдаагийн ерөнхий газар ер нь арилгах хэрэгтэй дээ одоо олигтой мөрдөгч нар ч байхгүй боллоо төгсөөд жаахан ажиллаж байгаад л гараад явчих юм даа

Зочин
Зочин
2023-08-30 13:47

Энэ хурандаа нар гэж бусдын суганы үс болсон новшнууд. Мөнгө л олдож байв�##� хууль зөрчих нь энэ новшнуудад хамаагүй. Нөгөө хулгайч луйварчин эздүүд нь

Зочин
Зочин
2023-08-30 15:02

Сайдын дүү хурандаа даам байхаас яахав дээ Одоо өөр нэг газар дарга хийнэ дээ өөр яахав

Холбоотой мэдээ

Back to top button