УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Бямбацогтын хууль, Ч.Мөнхтуяагийн удирдлага ИНЕГ-ын ажилчдыг ажлаасаа гарахад хүргэж эхэлжээ

Иргэний нисэхийн ерөнхий газрыг үүрэг гүйцэтгэгч удирдаад удаж буй. Ч.Мөнхтуяа удирддаг. Тиймээс эзэнгүй айл шиг, салан задгай байх болсонд салбарынхан болоод ажилчид нь шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Түр орлон гүйцэтгэгчтэй байгууллагын дотоодод бүтцийн өөрчлөлт оруулж, бужигнуулж байгаа нь асуудал үүсгэж эхэлсэн талаарх мэдээлэл байна.


-ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын батлуулсан хууль ИНЕГ-ыг бужигнуулж эхлэв үү-

ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын өргөн барьсан Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчлэн найруулгын төслийг хаврын чуулган хаахаас хэдхэн хоногийн өмнө буюу долдугаар сарын 06-нд баталсан билээ.

Шинэчилсэн хуультай холбоотойгоор ИНЕГ-ын бүтцийг ЗТХ-ийн сайд шинээр баталжээ. Өөрөөр хэлбэл хууль батлагдахаас өмнө ИНЕГ нь олон улсын иргэний нисэхийн гишүүн байгууллага байв. Одоо доторх таван газрыг таван хэлтэс болгон өөрчилж, жижгэрүүлсэн бүтэц рүү шилжүүлж буй аж.

Улмаар ИНЕГ-ын ажилтнуудыг төрийн захиргааны ажилтан болгосон нь байгууллагын дотоодод жинхэнэ асуудал үүсгэж эхэлжээ.

Тодруулбал, төрийн захиргааны ажилтан болгочихвол ажилчид нь “ажлаасаа гарна” гэх бойкотыг үзүүлж байгаа аж. Учир нь сардаа хоёр сая гаруй төгрөгийн цалин авдаг байсан бол төрийн захиргааны ажилтан болсноор 1.5 сая төгрөгийн цалинтай болж буурч буй нь ийм эсэргүүцлийг эхлүүлэх шалтгаан болжээ.


-"Монгол Улс дээгүүр нисэн өнгөрөхөд ордог орлого буурсан ч ИНЕГ, ИНҮТ-ийн дарга нар гадаад томилолтод явах нь их байна"-

Мөн нэг томоохон асуудал нь манай улсын дээгүүрх олон улсын нислэг багассан гэх мэдээлэлтэй. Тодруулбал, олон улсын онгоцнууд Монгол Улс дээгүүр нисэн өнгөрөхөд ордог орлого буурсан байна. Үүний улмаас "ИНЕГ мөнгөгүй, хүнд байна" гэх.

Үүнд нэг талаар ОХУ-Украйны байлдаан, агаарын хилийн хаалттай байдлаас улбаалж байгааг салбарынхан нь онцолж байгаа. Нөгөө талаар энэ чиглэлд тодорхой бодлого хэрэгжүүлж, арга хэмжээ авахгүй суугаа нь асуудал болоод байгаа аж.

Орлого багатай эгзэгтэй үед ЗТХЯ-ыхан ИНЕГ болон ИНҮТ-ийн дарга нарыг томилолтод авч явах нь их байгаа тухай эх сурвалжийн мэдээлэл байна. Үүн дээр нэрмээс болж ИНҮТ-ийн дарга Н.Батсайхан ч ажлаа хийдэггүй, байгууллага нь бараг эзэнгүй шахуу байгаа аж. Түүнийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн шахаагаар С.Бямбацогт сайд томилсон гэдэг нь улстөрийн хүрээнд шуум үүсгэж байв.


-ИНЕГ-ын удирдлагууд төрийн мөнгөөр хүүхдээ сургасан асуудал АТГ-т очоод гацав. С.Бямбацогт сайд ч чимээгүй-

ИНЕГ-ын зардлаар буюу төрийн мөнгөөр хуучин, шинэ удирдлагууд хүүхдээ сургасан асуудал өдгөө АТГ-т шалгагдаж буй. Эл асуудал АТГ-ын хараанд өртсөний дараа ЗТХ сайд С.Бямбацогт хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдэн нэр ил гаргаж шидсэн.

Улмаар "Төрийн мөнгөөр хүүхдээ сургасан ИНЕГ-ынханд хариуцлага тооцож, ажлаас чөлөөлнө" хэмээн сүржин даржин мэдэгдэл хүртэл хийж байв. Гэхдээ одоо болтол таг чиг. Арга хэмжээ авах нь байтугай ахиад энэ сэдвээр дурсаж яриагүй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Нисэхийн төлөө хүн
Нисэхийн төлөө хүн

Ямар ядсан, авцалдаагүй мэдээ бичдэг ч юм бэ дэ! Ингэж худлаа юм бичиж нисэхийг үргэлж харлуулдаг өвгөчүүл одоо болио! Олон жил хийх гээд чадахгүй бсн эрх зүйн шинэчлэл хийгдлээ, харин ч хөгжлийн нэг шат урагшиллаа. Өмгө нь олон улсын байгууллагын гишүүн байгаад одоо болио юу, харин ч олон улсын байгууллагын зөвлөмж зарчимд нийцлээ. Агентлагийн ажилтнууд төрийн захиргааны албан хаагч бх нь хуулиар тавигддаг шаарддага. Хэдэн шахаасны хоолны савнууд нь зайлаад цомхон мэргэжлийн хүмүүс ажлаа хийх боломж бүрдэж бгаан бишүү. Харин мэогэжлийн чадварлаг хүмүүсийнхээ нийгмийн баталгааг хангахад л төр засаг улам их анхаараасай. Нэр цохон хүмүүс рүү хандахаараа л зоридго нь тодорхой доо. Одоо харин энэ мэт балай юмнуудыг тоохгүй нийлж нэгдэж, мэргэулийн байгууллага шиг ажиллах л хэрэгтэй.

Зочин
Зочин

Зөвлөөд байгаа нөхөр сайхан хутгаж байгаа гэсэн. Ингэж байж сайд ч гүй, нэр ч гүй болох вийдээ. Энэ салбарын олон мянган хүмүүсийг басаж болохгүй л байх шүү.

НОЁН БУХ
НОЁН БУХ

1. Мөнхтуяа бол ИНЕГ-аас өндөр цалинтай тэтгэвэрт гарч, бэлэн болсон хуулийг дээрх нэр дурдагдсан найзуудын хамт Бямбацогтын үед батлуулсан дүр эсгэж Батжаргал, Ариунболд, Батбаяр нараас өс хонзонгоо авч, найз ИНҮТ-н менежер Туяагийн болон өөрийн хүүхдээ ИНЕГ-н зардлаар сургасан ноог баллахаар ирсэн УТСАН ХҮҮХЭЛДЭЙ
2. ИНЕГ-н ажилтнууд 2024.01.01-ээс шинэ хуулиа мөрдөж төрийн албан хаагчид болно. Энэ оны эхнээс ИНЕГ-ын ажилтнууд олон улсын иргэний нисэхийн байгууллагын аудитын шалгалтад бэлдэх, оны төгсгөлөөр тус шалгалт болон АНУ-ын иргэний нисэхийн газрын шалгалтад хамрагдахтай зэрэгцэн төрийн албан хаагч болох шалгуурт зарим нь бүдрэхийг Бямбацогт ойлгоод уг аудитын шалгалтыг давахад ИНЕГ-ын бүтцэд өөрчлөлт оруулах ШАЛТАГ гарган, ОРОН ТОО БҮТЦИЙГ ЦОМХОН БОЛГОХ НЭРИЙДЛЭЭР ГАЗРЫГ ХЭЛТЭС болгож өөрийн тавиулууддаа ажлын байр бэлдсэн. Харамсалтай нь орон тоо нь хуучнаараа сурагтай.
3. Бямбацогтын орон тооны зөвлөх, нисэхээс ААВД морилсон Эрдэнэбат нь Мөнхтуяад хэн ямар албан тушаалд очихыг нь үүрэгдээд, Мөнхтуяагийн туслах ИНҮТ-н менежер Сувдаа ажлын байрны тодорхойлолтуудыг нь засаад хууль зөрчөөд сууж байна. Энэ 3 болон яамны тойрон хүрээлэгчид нь ИНЕГ-ын зардлаар байнга гадаадад томилолтоор явж томилолтын зардалгүй болсон.
4. Бямбацогтын тавиул Нисэхийн эрүүл мэнд, сэргээн засах албаны дарга гэх Гантулга нь Төрийн хэмнэлтийн хууль зөрчиж ажил, амралтын өрөөгөө тохижуулж, удахгүй ИНҮТ-д бүтэц хийнэ хэмээн танилууддаа ажлын байр урьдчилан хуваарилж сууна.
5. Энэ бүхнийг хөндлөнгөөс харж суугаа ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН, тус байгууллагын АВИЛГЫН АСУУДАЛ ТУСГАЙЛАН ХАРИУЦАЖ АЖИЛЛАДАГ Мөнхтуяагийн туслах ИНҮТ-н менежер Сувдаад дуулгаад ч нүдэн балай чихэн дүлий.

Зочин
Зочин

Нам тайван байгаа гэсэн. Асуудалгүй байгууллага байхаа

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

зөв ш дээ цомхон чадвартай хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй дандаа арын хаалганы хүмүүс байдаг биздээ

Зочин
Зочин

БЯМБАЦОГТ ГЭЖ НЭГМУУ 60 ТЭРБУМЫН ҮЛДЭГДЭЛ, ЖДҮ, КОНЦЕСС, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭЭРЭМЧИН ДРАГОН ТЭЭВРИЙН ТӨВИЙГ ХҮЧЭЭР ШАХУУ НҮҮЛГЭЖ, ГАЗРЫГ НЬ НОМИН-Ы ШАГДАРСҮРЭН НОВШТОЙ ХУВААЛЦАЖ ИДЭХ ГЭЖ БАЙНА. ОЧСОН ГАЗАР БҮХЭНДЭЭ МӨНГӨ ТӨГРӨГ ТЭНДЕР Л ЯРИНА АРЧААГҮЙ ГӨЛГИЙГ ТӨР ЙН АЛБАНААС ХЭЗЭЭ ЗАЙЛУУЛАХИЙМ БЭ, ОЮУН-ЭРДЭНЭ ЭЭ

Бат
Бат

Наад ЖДҮ чин Бямбацогт чинь Өмнийн говьд тээвэр хийдэг 15 мянган жолоочийн ажил амьдарлаар тоглосон . Драгон автовогзалыг нүүлгэж олон хүний ажил амьдарлаар тоглосон.Одоо больчихооч мангар аа

Зочин
Зочин

зам тээврийн сайдын чинь зөвлөх нь баахан мөнгө угаасан орон шорон суусан. сайханбилэг рецидив улс эх орноо бусдад худалдсан нөхрийн бууны нохой байдаг гэж сонссон. нисэрийрэн ийм юмаар зөвлөх тавьж байдаг БЯМБАЦОГТ сайд өөрөө асуудалтай гэж ярьцгаадаг. ер нь л сайдад манай нисэхийн салбарыхан ам муутай. яаж яваад шоронд байж байх ёстой хүн дэд бүтцийн яаманд нь сайдаар залраад мөнгө асар их хмжээгээр угааж шоронд орсон найзаа зөвлөхөөрөө тавиад сууж байдаг байна аа гээд асар их дургүй сайддаа бид нар

Зочин
Зочин

tiim shuu manai said ter zuvluh hoyor mash ih asuudaltai

Зочин
Зочин

бямбацогтоо болиоч ээ муухайшт дандаа л мөнгөний араас улаарчихсан гүйж явхийн

Зочин
Зочин

byambatsogt jdy deeremchin

Зочин
Зочин

Mongol helee oligtoi suraad hov jiv bicheech urnaa mini

Инүт даргад арга хэмжээ аьах
Инүт даргад арга хэмжээ аьах

Инег-ыг бол одоо гэр бүлийн найзууд удирдаж байдаг, мөнхтуяа батсайхан туяа гээд олон жил гэр бүлээрнэ шоуддаг найзууд, бие биедээ эрхэлж тунирхаж нисэхийг удирдаж байна гэж ярьдаг, улсын мөнгөөр Инүт-ийн дарга Батсайхан найзыгаа Эрээн хотод ямар ч зорилгогүй байхад бүтэн 7 хоног томилолтоор яьужлж амрааж суьилуулж байгаа, эзгүй баыгаа гэсэн, ажил хийх ямар ч чадьагргүй, хов жиь хөөцөлдөж, ажилтнуудаа боддоггүй даргатаы инүт гэж завсрын газар байна, тэр даргад хэмнэлтийн хууль зөрчсөнөөр арнга хэмжэн аьмаар байна Бямбацогт сайдаа, таныг муухай болгож бгаа хэд хэдэн дарга байна нисэхэд

Зочин
Зочин

Нисэхийн салбарыг самраад дууслаа даа. Өмнө нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод ял эдлэж байсан этгээдийг зөвлөхөөрөө авч нөгөөх сурсан замаараа л явж байна.

zochin
zochin

ENE EMEGTEI GER BULEEREE NISEXIIN SALBARAAS XOOLOO OLJ IDEJ BAIJ NISEXIINXEND DENDUU XONOTSIIN SETGELEER XANDAAD BAINA UU DAA

Зочин
Зочин

Мөнхнасангийн хор явж эхэллээ..

Зочин
Зочин

Нисэхийн хулгайчууд хонхортоо тугдайгаад биёэ биёэ их шагнадаг газар дааа

Зочин
Зочин

ene daliisan avgai bas darga umuu

Зочин
Зочин

Юм мэдэхгүй чадахгүй чадваргүй төлөгнүүд хүмүүсийн амьдралаар тоглохоо болих хэрэгтэй.Тэдний чаддаг юм холион бантан хутгаж бүх юмыг эмх замбараагүй болгоод хийсэн ч юмгүй хаях.

Хавар
Хавар

Бямбацогт чинь эрдэнэт үйлдвэрт янз бүрийн хог шахдаг байсан нөхөр ш дээ. Монгол банкны пүрэвдоржийг төрийн өмчийн дарга байхад дагуулаад эрдэнэт үйлдвэрт их шахаа хийсэн наранхүү ганзоригийг эдэнэтийн захирал байхад өөрөө өдөр шөнөгүй эрдэнэтийн хангамжийнхнийг амараахгүй шахаагаа хийдэг байсан нөхөр дөө тэр үеийнхэн бүгд мэднэ

Холбоотой мэдээ

Back to top button