Нийгмийн

Үйл явдал: "Шунхлай" ШТС, "S Outlet", "Акуа Гарден" хотхоныг албадан буулгах захирамж танилцуулна

Өнөөдөр болох үйл явдал:

-10.00 цагт: БШУЯ-нд "2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл" сэдвээр холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өгнө.

-10:00 цагт ХУД-ийн 3-р хороонд байрлах Шунхлай ШТС, СБД-ийн 1-р хороонд байрлах S Outlet 2 блок барилга, ХУД-ийн 15р хороонд байрлах Акуа Гарден хотхоны удирдлагуудад НЗД-ын албадан буулгах захирамжийг танилцуулна.

-10:00 цагт БНХАУ-ын Өвөр Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Туушин зочид буудалд "Аз жаргалын Хотхон-3" олон ангит киног бэлэглэх ёслол болно.

-11:00 цагт АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн АН-ын ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, С.Баярцогт нар Төрийн ордонд мэдээлэл хийнэ.

-“Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг 23 байршилд зохион байгуулж байна

-“Blue Sky Messengers” төслийн хүрээнд Европ-Монголын залуу хөгжимчдийн жазз оркестр Улаанбаатар, Дархан хотод өнөөдөр тоглолтоо эхлүүлж, 9 дүгээр сарын 2 хүртэл үргэлжилнэ.  

-Хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолын талбай, АСА циркийн гадна талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн талбай зэрэг Улаанбаатар хотын 18 байрлалд зохион байгуулж байна.

-"FOTCIENCIA" буюу шинжлэх ухааны сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн 9 дүгээр сарын 15 хүртэл Норфэй арт галерейд үргэлжилнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button