Нийгмийн

Д.Одбаярын “өгзөг” яахав, АМНАТ, ТӨСӨВ, ҮХНӨ, 60 ТЭРБУМАА ярьцгаая

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д зорчиж явахдаа онгоцны үйлчлэгчийн өгзөгөнд хүрсэн гэх асуудал дуулиан дэгдээв. БНСУ-ын хэвлэл мэдээллийн  хэрэгслүүд  уг явдлыг онцолж, Монголд УИХ-ын дарга, Аса аварга, ҮХЦ-ээс  Д.Одбаярыг “өмөөрч” мэдэгдэл хийлээ. Дотоодын хэвлэл мэдээлсэн бол “Гүтгэлээ” гээд Зөрчлийн хуулиар гомдол гаргачих сан. Гэвч гадны хэвлэл хойно яалтай, эндэх эрх мэдэл нь тэнд үл үйлчилнэ.

Ажигласнаар жил орчмын өмнө нэг дуулиан 7 хоногийн настай байв. Харин сүүлийн үед бол 2-3 л хонож байтал дараачийн сенсаци гарч ирдэг болжээ. Жишээ нь, ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг Солонгост онгоцны үйлчлэгчийн өгзөг баздаг өдөр уг нь бид эндээ АМНАТ-өөр “амьсгалж” байв. Гэтэл маргааш өглөө нь Д.Одбаяр хэрэг мандаагаад АМНАТ-өө мартаж орхиж байгаа юм.

Д.ОДБАЯРЫГ СОЛОНГОСТ ХЭРЭГ МАНДААХААС ӨМНӨ АМНАТ-ӨӨР  “АМЬСГАЛЖ” БАЙВ

Зүй нь яавч мартаж, эгээрч болохгүй сэдэв. Ядахад, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АМНАТ-ийг тэр чигээр нь хасагдсан гэж яриад, УИХ-ын итгэжмлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан гишүүн зөвхөн угаасан нүүрсэнд хамаатай гэж тайлбарлав. Цэц дээр уначихсан заалтаар төсвийн 1.3 их наяд орлогыг төсөвлөсөн Засгийн газар, унтаагаараа хууль баталсан унхиагүй УИХ-ыг өнөөдөр шүүмжлэхээс өөргүй.

Нөгөө талд, ЕТГ-ын дарга З.Энхболдын хамаарал бүхий нүүрс угаах үйлдвэрийн хүмүүс Цэцэд гомдол гаргаж, гишүүдэд нь авлига өгсөн, Ерөнхийлөгчийн томилсон хүмүүс үйлчилсэн гэх зэрэг хардлагууд хөвөрсөөр. Ямар ч байсан ч асуудлаа нэг талдаа гаргаж, АМТХ-д нэмэлт өөрчлөлт оруулах төслийг яаралтай дэгээр хэлэлцэх шаардлага үүслээ. Төсөв батлахаас өмнө хуулиндаа өөрчлөлт оруулна гэсэн үг юм.

60 ТЭРБУМЫН ЗОХИОГЧ, ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД НЬ УСНААС ХУУРАЙ ГАРЧ, РЕДАКТОРУУД АЧИГДЛАА

Шүүхээс 60 тэрбумын схемийг төрийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг завдсан хэргээр Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүж, дөрвөн жилийн ял оноов. Хачирхалтай нь,монголын анхны масктай дээрэм хийсэн түүхтэй, 60 тэрбумын схемийг зохиогч Г.Доржзодов гэрчээр оролцож, редакторуудаа шорон руу ачууллаа.

Яаж ч бодсон логикийн асар их зөрчил дунд А.Ганбаатар, Ц.Сандуй нар шүүгдэж, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хэргийг шүүх шууд байдлаар сэргээн шүүв. Нөгөө талд МАН 2016 оны сонгуульд  ялахад албан бичгээр даргын суудал хуваарилж суусан генсек Д.Амарбаясгалан чимээгүй сууж үлдэв. Хэрэг хүлээхээ хүрвэл уг нь, Д.Амарбаясгалан 60 тэрбумын схемийн хэрэгжүүлэгч этгээдээр нэрлэгдэх үндэслэлтэй билээ.

ТӨСВӨӨ БАТЛААД ҮХНӨ-ИЙН ГУРАВДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ. ИНГЭХДЭЭ...

УИХ  ирэх өдрүүдэд төсвөө хуулийн хугацаанд нь  амжиж батлах ажилтай нүүр тулж буй. Тойргуудад 1.6 их наядын хөрөнгө оруулалтын зардал шидэж, концесчдодоо 300 гаруй тэрбумыг хувааж өгөх төсвийн хууль өнгө төрхөө бараг л өөрчлөхгүй. Эхнээсээ тойргийн хөрөнгө оруулалтуудыг сайн тохироод ороод ирсэн тул  МАН чимээгүйхэн байж байгаад хурдхан батлахыг л чухалчлах нь тодорхой.

Төсвийн энэ жилийн хэлэлцүүлэгч ХСҮТ-ийн 19.8 тэрбумыг эс тооцвол олны анхааралд төдийлөн орж өгсөнгүй. Төсөв батлаад дуусангуут ҮХНӨ-ийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Ингэхдээ хоёрдугаар хэлэлцүүлэг дээр унасан зарим заалтуудыг босгож ирэх лобби хөшигний ард хүчтэй өрнөж байна. Мөнхүү Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх тэргүүтэй чухал заалтуудыг хэрхэх асуудлыг шийдэх юм.

 Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2019-11-02 23:36

Yahaaraa tanai sait hudlaa yumig ingej hutsaj waidag waina hvn gvtgegen chi shorondoo hatn

StevSlarie
StevSlarie
2020-01-31 16:02

Ivermectin No Prescription http://apcialisle.com/#477 - Cialis Tomar Cialis Y Aspirina cialis price Average Dose Of Lithium For Bipolar

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 14:09

Doryx Bacterial Infections Cash Delivery http://abuycialisb.com - cheap cialis 125 Tab Sandoz cialis prices Propecia Madrid

Холбоотой мэдээ

Back to top button