Нийгмийн

НЗДТГ VS S`Outlet: “Аюулгүй газар руу нүүлгэх санал тавьсан” / “20 жилийн нэр хүндэд сөргөөр нөлөөллөө”

СБД-ийн I хороо, үерийн эрсдэлтэй бүсэд байгаа S Outlet (2 блок барилга) дэлгүүрийн удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын Албадан буулгах захирамжийг танилцуулав.


-Ж.Сандагсүрэн: S`Outlet дэлгүүрийг аюулгүй газар үйл ажиллагаа явуулах саналыг тавьсан-

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: "Иргэн Д.Батзоригийн байдал хүнд байгааг ойлгож байна. "Төрийн тодорхой шийдвэрүүд дэлгүүрийн үйл ажиллагаанд нөлөөлсөн, хүлээн зөвшөөрөхгүй байна" гэдэг зүйлийг хэлсэн. Нөхөн төлбөрийн асуудал яриад байгаа. Холбогдох зардлыг төсвөөс шийдвэрлээд дараа нь буруутай этгээдээр төлүүлнэ. Сонгон шалгаруулалт зарлагдсан. Өнөөдрөөс буулгаж эхэлнэ. Гүүрний доод тал ачааллаа дийлэхгүй болсон. Тиймээс даланг яаралтай наашаа татах шаардлага бий. Эхний ээлжинд мэргэжлийн компаниудыг оруулна. Иргэн Д.Батзоригт өөр аюулгүй газар үйл ажиллагаа явуулж болох саналыг тавьсан. Одоогоор нэгдсэн саналд хүрээгүй байна. Шунхлайг бодвол аюулгүй төвөг ихтэй байршил. Аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөгдөнө. Эхлээд хашаа хороо барина гэсэн үг" хэмээлээ.


-Д.Батзориг: Манайх 50-60 ажилтантай. Үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна-

“S Outlet” дэлгүүрийн захирал Д.Батзориг: "Үе үеийн засаг даргын зөвшөөрлөөр газрын гэрчилгээгээ авч, барилгаа барьчихсан байхад ийм захирамж гаргаж байгаа нь харамсалтай. Үнэлгээгээ тогтоолгоно. Одоо л захирамжаа авч байна. Үнэлгээний хувьд бага тоо гарахгүй, нэлээн их дүн гарна.

Үүнээс гадна манай байгууллагын 20 гаруй жилийн үйл ажиллагааны нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Цаашид үйл ажиллагаа явуулах нь хүртэл хүндрэлтэй болох нь. Манайх 50-60 ажилтантай. Үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна. Өчигдөр манайд мэдэгдэлгүй тог таслачихсан. Уг нь хуулиараа 48 цагийн өмнө мэдэгдэх ёстой.

Бид ойрын үед хэвлэлийн хурал хийнэ. 2002 онд хуулийн дагуу зөвшөөрлөө авч байсан. Тухайн үеийн дарга нар төр засгийг төлөөлж байгаа гэж үзэж байна. Гэтэл төр өөрийнхөө хийсэн ажлыг үгүйсгэж байна" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zichin
zichin
8 сар 31, 2023 15:13

uert ard irged mash ih hohirson jil bur chi tulj bh ymuu.

зочин
зочин
8 сар 31, 2023 16:25

Үерт өртөж хохирсон тэр хавийн бүх айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хохирлыг энэ компаниар төлүүлэх хэрэгтэй, юун үнэлгээ хохирол яриад байгаа тэнэг вэ? Тэгээд хурдан барилгыг нь нурааж голын ай савыг цэвэрлэх хэрэгтэй.

Хотын иргэн
Хотын иргэн
8 сар 31, 2023 20:08

Цөөн хэдэн компаниас болж олон өрх гэр, жижиг бизнес хохирч, эрдэнэт хүний амь нас эрсдсэн. Ёс зүйтэй байгаарай SOutlet

Зочин
Зочин
8 сар 31, 2023 21:14

Зайл �######�

Зочин
Зочин
9 сар 1, 2023 12:14

Ер нь барилга байгууламж барих гэж байгаа этгээд байг�##�ь орчинд нөлөөллийн үнэлгээ гэж хийлгэдэг байх. Худ�##�даж авах гэж байгаа этгээд тухайн барилга Монгол Улсын �##�иваа хуулийг зөрчсөн эсэх гэж зэрэг эрсдэлээ тооцож байж худ�##�даж авдаг байх. Ийм байхад элдэв ш�##�тгаан тооцох хэрэгггүй биз. Өгсөн, авсан зөвшөөрлийн тухайд, хуулийн дагуу шийдэгдэх байлгүй.

Зочин
Зочин
9 сар 1, 2023 13:24

Буруу хар�##�ган тэнэг наймаа хийж хохирлоо доо

sb зочин
sb зочин
9 сар 1, 2023 14:09

Төр төр л гэнэ Т1 зда чинь

Зочин
Зочин
9 сар 1, 2023 20:35

Будлианы эзэд авлигачид, гэмт хэрэгтнүүдийг хамт Нэхэлд дууд, Заваан юм хийчихээд чихэн дүлий, нүдэн б�##�ай байж болохгүй тэд нар, үйлийн үр нь боловсорч эхэлж байна, Бүх зүйл цаг хугацаа, хэм хэмжээтэй, хэмжээ хязгааргүй зүйл гэж огт байхгүй

Зочин
Зочин
9 сар 2, 2023 07:44

ЭРТХЭН ЦЭГЦЭЛСЭН ДЭЭР . СӨҮЛ ХОТ САЯХАН ГОЛЫН ДАГУУХ БАЙГУУЛАМЖУУДЫГ ЦЭГЦЭЛСЭН .

Уншигч
Уншигч
9 сар 2, 2023 13:53

Анх нээгдсэний дараа нь орж үзсэн складанд удсан хувцаснууд байсан тэр цагаас хойш орж үзээгүй овоолоод овоолоод тавьсан хувцаснууд ыг эргүүлж тойруулж үзвэл харшил хөдлөөд хэцүүдэх байсан учраас хурдан гарсандаа

Булган
Булган
9 сар 2, 2023 21:03

Асууд�##�гүй Голын голдриол бага болгосон бүх байгууламжийг буулгахаас аргагүй Гад усны аюул тулаад байхад элдэв тайлбар хэлээд хэрэггүй Хүний амь танай 20 жилийн түүхээс үнэтэй
Газараа олж авб�##� дээд Төсвөөс мөнгө гаргаж болохгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button