Өнөөдрийн уулзалт: "Акуа Гарден"-ынхан барилга руу хөдөлж, нийслэлийнхэн таг чиг байна

НЭМЭЛТ: 13.20 цаг
Өчигдөр /2023.08.31/ Акуа Гарден хотхоны барилгын ажилчид болон захиалагчид Хотын даргын захирамжийг эсэргүүцэж багагүй шуугиан дэгдээсэн. Улмаар өнөөдөр /2023.09.01/ дахин уулзахаар тохиролцсон юм.
Өнөөдрийн уулзалт хэрхэж буй талаар хоёр талаас тодрууллаа.
"Акуа Гарден" хотхоны удирдлагаас тодруулахад, "Өчигдөр 14.00 цагаас манай Акуа Гарден барилгын гадаа уулзахаар товлосон шүү дээ. Энэ дагуу бид одоо барилга руу хөдлөх гэж байна. Нийслэлийнхэн ирэх байлгүй дээ" гэсэн хариултыг өглөө.
Харин НЗДТГ-аас тодруулахад "Цаг нь товлогдоогүй байгаа бололтой. Тэгээд ч хэвлэлд нээлттэй биш байх" гэсэн хариултыг өглөө.
-Сангийн сайд Хотын орлогчийг зэмлэв-
НЭМЭЛТ: 11.00 цаг

“Акуа гарден” хотхоны захиалагчдыг хохиролгүй болгоход төрөөс мөнгө гаргах тухай Хотын орлогч Ж.Сандагсүрэнгийн үг олны анхаарлыг татаад буй. Бас багагүй шүүмжлэл дагуулсаар байгаа юм.
Эл үйл явдалтай холбоотойгоор хэчнээн захиалагчид хэдэн төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргахаар НЗТГ-т яригдсан эсэх тухай мэдээллийг бид өнөөдөр хүргэсэн билээ.
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан Хотын орлогч Ж.Сандагсүрэнгийн хэлсэн үгийг эрс буруушааж, өөрийн цахим хуудсаараа дараах үгсийг дайжээ.
Тэрбээр, "Төрийн хариуцлагатай албан тушаалтан ингэж амны зоргоороо ийм мэдэгдэл хийж болдоггүй юм. Тэр тусмаа төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр. Нийслэлийн албан ёсны байр суурь биш гэж найдъя.Төсөв батлах онцгой эрх зөвхөн УИХ-д байдаг юм. Төрийн мөнгө гэж байдаггүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг сануулъя" хэмээсэн байна.
-“Акуа гарден”-ыхан захиалагчийн тоо, хохирлын хэмжээгээ нууцалж, НЗДТГ-т яригдаагүй үгээр Ж.Сандагсүрэн ам алджээ-

Өчигдрийн сэдвээс “Акуа гарден” хотхоны захиалагчдыг хохиролгүй болгоход төрөөс мөнгө гаргах тухай Хотын орлогч Ж.Сандагсүрэнгийн үг олны анхаарлыг татав. Бас багагүй шүүмжлэл дагуулсаар байгаа юм.
Иймд бид чухам хэчнээн захиалагчид яг хэдэн төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргахаар НЗТГ-т яригдсан тухай мэдээллийг хүргэхийг зорилоо.
-Тооцоолол: Нийслэл 1.9 их наядын орлого олох ч захиалагчдын хохирол барагдуулах төсвийн боломжгүй-
Хамгийн эхлээд хувь иргэдийн хохирол барагдуулж, мөнгө тараах чадамж нийслэлд бий юу гэдэг асуултад хариулт хайцгаая.
ТООЦООЛОЛ БОДЪЁ: 2023 онд нийслэл 1 их наяд 916 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн. Үүнийхээ 91.6 хувийг татварын орлогоор, үлдэх 8.4 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр тусгасан байдаг. Энэхүү 1.9 их наядынхаа 593.4 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлнэ. Цаана нь нийслэлд 1.3 их наяд гаруй төгрөг үлдэж буй. Үүнээс,
- Нийслэл, дүүргийн орон нутгийн төсөвт 772.9 тэрбумыг урсгал зардалд,
- 197.3 тэрбумыг дүүргүүдийн суурь зарлагад,
- 92.7 тэрбумыг зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт,
- 530,793.7 саяыг хөрөнгө оруулалтын төсөлд гэж хуваагдсаар дуусдаг.
Тэгэхээр нийслэлийн төсвөөс барилга нураахад зориулж 20 тэрбум төгрөг гаргах мөнгө байж болох ч хувь иргэдийн хохирол барагдуулах боломж мөнгө лав байхгүй нь дээрх орлого, зарлагаас тодорхой харагдана. Банк санхүүгийн байгууллага дампуурахдаа эрсдэлийн сангаасаа бэлэн мөнгө гаргачихдаг шиг боломж яагаад ч байхгүй юм. Өөр арга саам хэрэглэдэггүй л юм бол.
Улсын төсвийн тухайд ч Монгол Улс гадны нийтийн хамран хэрэгждэг зээлүүдийнхээ хүүгийн төлбөрт л 1 их наяд гаруйг жилд төсвөөс төлж байдаг. Ийм байхад иргэн Доржийн өөрөө сонголтоо хийгээд захиалсан байрны мөнгийг нэгдсэн төсвөөс төлөх үндэслэл, зохицуулалт ч байхгүй. Олон нийтэд ч үүнд ихээхэн дургүй хандах юм.
-НЗДТГ-т яригдаагүй асуудлаар Ж.Сандагсүрэн ам алдаж, тодорхой хариулт өгсөнгүй-
Хотын орлогч чухам ямар үндэслэлээр тийм үг унагаж араа, шүд алдав. Ийн ам алдаж нийтийн шүүмжлэлийн бай болсоны дараа НЗДТГ-ынхан шуурхай хуралдаж, орлогч багагүй зэмлэл хүртсэн гэх мэдээлэл байна.
Ямартай ч нийслэлийн төсвөөс төлнө гэсэн хувилбар албан ёсоор өмнө нь НЗДТГ-т яригдаагүй гэсэн үг болж таарч байна. Ажлын хэсэг дөнгөж судалгааны шатандаа явж байгаа асуудал гэсэн үг.
Тиймээс Хотын орлогч Ж.Сандагсүрэнгийн хувь хүний сандрал, бэлтгэлгүй байдал зэрэг нь ийм алдаа гаргахад хүргэчихсэн болж таарав.Үүн дээрээ ч өөрөө ч бат хариулт өгөхөд эргэлзээтэй болжээ.
Нэмэлтээр бидэнд олдсон мэдээллээр НЗДТГ-аас “Акуа гарден” буюу “Эм Эм Жи констракшн”-аас хоёр хотхоны нийт захиалагчийн тоо, тэдгээрийн өгсөн мөнгөний буюу хохирлын хэмжээг лавласан ч хэлэхгүй нууцалж байгаа аж.
-Үерийн дараа зарим захиалагчид “Акуа гарден”-аас мөнгөө авчихсан гэв-
Харин “Акуа гарден” хотхон буюу “Эм Эм Жи” компанийнхан: Манайх ардаа 500 гаруй өрхийн захиалгатай. Одоо баригдсан 100 тэрбум төгрөгийн хөрөнгийг нураагаад захиалсан иргэдэд мөнгийг нь буцаагаад өгч болно. Гэхдээ энэ барилгыг нураахад багадаа 20 тэрбум төгрөгийн зардал гарна. 120 тэрбум төгрөгийг хог дээр хаях шийдвэр гаргаж байна” гэсэн юм.
Харин бидний олж мэдээлсэнээр “Акуа гарден” хотхоны нийт дөрвөн блокын захиалагчийн тоо 600 гаруй бөгөөд оруулсан хөрөнгө 400 тэрбум гэгдэж байна. Харин нураах шийдвэр гаргасан хоёр блокт орсон буюу захиалагчдын оруулсан хөрөнгө 100 тэрбум гэх.
Мөн бидэнд олдсон эх сурвалжийн мэдээллээр үерийн дараа зарим захиалагчид “Эм Эм Жи констракшн” компаниас мөнгөө эргүүлээд авчихсан гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм л хөгийн амьтансүрэнг ийм том хотын орлогч даргаар томилчихоор нийслэл хотын хөгжил зогсох нь аргагүй шүү дээ.
Ай хөөрхий ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог. Иймээс энэ үгнийхээ төлөө нэг бол огцорно. Нэг бол амласан мөнгөө өгч байж л сална даа. Сандагаа банди будаа.
Газрын чөлөөлж авилгын хэргийн шалга дараа нь сургамж болгох хэрэгтэй дураараа дургисан компани төрийн албан хаагчдыг хатуу шийтгэх хэрэгтэй
Үгийн баялаг байхгүй, юм уншиж ч үзээгүй байгаа хэдийгээ албан ярианд эвлүүлээд хэрэглэж ч чадахгүй өрөвдөлтөй юмнууд дарга болчих ч гэж.
Одоо барилгын компани нь хуурамч гэрээнүүд хийгээд төрөөс мөнгө авах гээд өчигдрийн хүүхэн шиг хүмүүстэй хуйвалдаад сууж байгаа биз. 3 байр захисан. Мөнгөн дүнгээ хэлмээргүй байна л гээд байсан. Мөнгөн дүнгээ мэдэхгүй л байгаа биз хөөрхий. Аягүй бол 3 байхных нь 1-ийн мөнгийг хүүхэнд өгөөд 2-ийх нь мөнгөөр өөрсдийнхөө өрийг хаана гээд тооцчисон ч юмуу хэн мэдлээ.
Энэ сандал хэний мөнгийг хэнд өгөх гээд бгаагаач ойлгоогүй л явна сумка өөрөө зугтаад суганы бөөсөө явуулчиж энэ нь ямарч чадваргүйшдээ схд т ёлтойх нэгч ажил хийгээгүй нохойдоо
Hotiin orlogch nar ni yaachihsan ch humuus baidgii
Новшнуудын мөнгө угаах арга ганц чаддаг зүйл нь татвар төлөгчдийн мөнгийг яаж угаах тухайл бодно үнэндээ хэдэн захиалагч урьдчилгаа төлсөн юм хуурамчаар одоо хэдийг үйлдэх юм гээд л ... асуудал гарнаадаа. Нураалгүй урсгалын даац бий болгож болох талтайг хаа хаанаа анхаарах нь чухал юм шигээ
Ганцхан барилга руу л дайрах юм. Бусад луйварчдын барьсан голын эрэг дээрх байруудыг яагаад ярихгүй байна???
Дуусаагүй барилгад хэн захиaлга өгдөг юм. Хотоор дпүүрэн дууссан барилга байхад эднийд л баригдаж байхад нь захиaлга өгнө гэж байхгүй. 500 хүн захиaлга өгсөн гэж худaл бүлтэрч байгаа юм. Үсрээд л 50 хүн захиaлга өгөө биз. Цагдаа хуулийнхgн сайн шaлгана биз.
Авилга байранд 9 хүн л захиалга өгсөн гэж байсан шүү дээ.тэнэг л биш бол хазайлт өгсөн байранд хэнэ орох вэ дээ.
Юу хуцаад байгаа новшнууд уу. Тэр зөвшөөрөл өгсөн үе үеийн төрийн хулгайч нараасаа ав. Үнэнхүү буулгаж чадлаа юу
Олон хүн захиалга өгсөн л байх гэхдээ зөвшөөрөлгүй газар, үерийн бүсэд байгаа нь тодорхой байхад нураах нь зөв гэж бодсон.. Хэрэв нураахгүй үлдээд дараа ямар 1 байгалийн гамшиг болуул ахиад л төрөөс тусламж хүснэ.. Саяхан болсон үерт суурь нь гэмтсэн л байгаа одоогийн байдлаар мэдэгдэхгүй байгаа юм.. тэгээд ч тэр хүмүүсийн хохирлыг байгуулга нь өөрөө хариуцах хэрэгтэй биздээ яагаад юм болгон дээр татвар төлөгчдийн мөнгөөр шийдэх гээд байдаг юм бэ... за яахав шийдлээ гэж бодоход төр дараа нь тэр хөрөнгийг босгох гэж ахиад л татвар төлөгч биднийг бүсээ чангалахад хүргэнэ...
Дээр сууж байгаа хэд нь ч гэж бодлогогүй... суудлаа алдчихгүй гээд л бүгд үгээ дараастай... анхнаасаа хот төлөвлөлт буруу явагдаад танил тал хөрөнгө мөнгө хараад газар өгчихсөн бас хотоор дүүрэн зогсоолгүй шамбааралдсан чанаргүй барилга.. Гол ус мод чулуугаа хайрлаачээ манайхаан
Хот ч гэж хог болж, эзгүй, хайран мөнгө. Ганц сургууль болтугай баримаар бна шдэ. Зам гэж там, Сумьа өвөл давсаа цацаагүй 2 жил болсон.
gazariin zuvshuurul olgoson psda g n shorond hii.Barilgaa nuraalgui, aqua gardenii zardalaar ueriin hamgaalalt hiilge.ingeed l guitsee.
Энэ байрыг нурааж болохгүй ээ ! Олон айлын амьдрал сүйрэх гээд байгаа нь үнэн шүү ! Үерээс хамгаалах нэмэлт байгууламж хийлгээд ашиглалтанд оруулах хэрэгтэй !
Хүний мууд дуртай, атаархуу монголчууд нэгнийгээ сүй рч байхад л бах тав нь ханадаг муухай улс даа.
uyrees hamgaalah nemelt baiguulamj gej yag yamar yum bna, amniihaa zorgoor hutsdag amia bodson novsh ve
500 өрх, за нэг байр дунджаар 300 сая байгээ.Тэгвэл нийт болмжит орлого 150 тэрбум байна. Үхсжнийх нь 200 тэрбумаар бариж байгаа энэ тэр, худлаа нусан буу. Барилыг компанийн Нйит барилаг барих зардал нь үсрээд 50 тэрбум байгаа. Захиалагчид урьдчилгаа 30% төлбөрөө дунджаар төлсөн байлаа гэхэд 45 тэрбумыг л эдний компанид төлсөн байна, түүнийгээ л нэхэж байгаа шүү дээ. Тэгэхээр, энэ муусайн луйварчид өөрсдийн зхрцуулсан 50 тэрбумаа нураалгаад, дээр нь урьдчилсан захиалгын мөнгөө буцааж өгнө гэхээр нийт 95 саяын алдагдал хүлээх нь дээ.