Ши Жиньпин “Их 20”-ийн уулзалтад оролцохгүй байх магадлал өндөр

Ирэх долоо хоногт “Их 20” улсын дээд хэмжээний уулзалт Энэтхэг улсад болон билээ. Тэгвэл БНХАУ болон Энэтхэгийн дотоод хэрэгтэй ойр байдаг эх сурвалжууд Ши Жиньпин тус уулзалтад оролцохгүй байх магадлал өндөр гэж “Reuters” агентлагт хэлжээ.

Энэ мэдээлэл гарсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Их 20”-ын уулзалтад Ши оролцоно гэж найдаж байна гэсэн аж. Ши оролцохгүй нь зохион байгуулагч улс буюу Энэтхэгт өгч буй цохилт гэж зарим гэж зарим шинжээчид үзэж буй. Хятадын эдийн засаг удааширч байгаа билээ. Ийм учраас БНХАУ хамгийн хурдацтай хөгжиж буй томоохон эдийн засгуудын нэг болох өмнөд хөршдөө нөлөө үзүүлэхээс татгалзаж буй дохио гэж шинжээчид таамаглаж байна.
Энэтхэгт болох дээд хэмжээний уулзалтыг Байден, Ши хоёр нүүр тулан хэлэлцэж болох нэг тохиолдол гэсэн хүлээлттэй байсан юм. Хэрвээ хоёр удирдагчид уулзах болбол АНУ болон БНХАУ-ын хооронд худалдаа, геополитикийн хурцадмал байдал үүссэнийг тогтворжуулахад ахиц гарна гэж шинжээчид үзэж буй. Ши, Байден хоёр хамгийн сүүлд өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сард уулзсан билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.