Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр шүүгдэхэд бэлэн болж, бусад нь царцав

Гочоогийн Ганболд гишүүн нүүрсний сонсголыг яг жил царцааж чадсан. Одоо намрын чуулганаар хөдлөх эсэх нь ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас бүрэн шалтгаална.
Г.Ганболдын ахалж байсан түр хороо нь статусаараа УИХ-ын даргын Х.Нямбаатар нарт захирамжилсан хяналтын сонсгол явуулах боломжгүй. Тиймээс тусад нь бие даасан хяналтын сонсгол явуулах түр хороо, нэгж байгуулахаар болсон.
Уг нэгж нь дараах хүрээгээр хяналт шалгалтынхаа хязгаарыг тогтоож нотлох баримтыг шинжлэн судалж, санал дүгнэлтээ эцэслэн гаргасан гэдэг.
Нэгдүгээрт, Шинээр байгуулагдсан ажлын хэсэг цаашид шинээр түр хороо байгуулах эсэх асуудлаар дүгнэлт гаргана. Тухайн дүгнэлт дээрээ үндэслээд УИХ-ын дарга, УИХ-аар оруулж чуулганаар энэ асуудлыг хэлэлцэнэ.
Хоёрдугаарт, нүүрсний нотлох баримтын сонсголыг заавал хийнэ гэдгээ УИХ дээр ярьж тогтсон. Харин хэзээ, яаж хийх вэ гэдгийг ажлын хэсэг дээр ярьж байна.
Шүүхэд шилжсэн хоёр: Б.Ганхуяг ганцаараа 9 сар хоригдлоо гэж гомдоллож, Т.Аюурсайхан гадуур томров
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр. Тэдний аль алиных нь хэрэг хамгийн эхлээд шүүхэд шилжсэн. Саяхан урьдчилсан хэлэлцүүлэг болж хойшилсон.
Т.Аюурсайханыг УИХ-ын гишүүнээр сонгогдон, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж буй.
Түүний тухайд УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзсэнээс хойш нам гүм суугаа. Олны хэл аманд өртөхгүйхэн шиг хэргээ шалгуулж байна гэгдэх. Анх УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэхдээ “шоронд явуулбал зүгээр суухгүй, араасаа нэлээн хэдэн хүн чирнэ” гэдгээ хэлсэн удаатай. Хэрэг нь хамгийн түрүүнд шүүхэд шилжсэн ч чамгүй хугацаа өнгөрлөө. Хэрэв ял сонсвоос нүүрсний гэх хэрэгт дахин ямар хүмүүс нэрлэгдэх вэ гэдэг хүлээлт ч үүсгэчихсэн.
Б.Ганхуягийн тухайд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгаж буй. Цагдан хорионы хугацаа долоохон хоногийн дараа дуусна. Нийслэлийн прокурорын газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн цагдан хоригдох хугацааг дахин нэг сараар сунгаж долдугаар сарын 07-нд шийдвэрлэсэн.
-Найр наадам хөөснөөс хойш таг чиг хоёр-
Ж.Мөнхбат, Д.Бат-Эрдэнэ хоёр. Тэдний хэрэг бүр прокурорын байгууллагад ч очилгүй намжаад байгаа билээ.
Ж.Мөнхбатын хувьд аймаг сумын наадам хэсэж, өргөн дэлгэр зусаж явна. Түүний хэрэг мартагдаж, өмссөн зүүсэн хувцас шил сэлтийнх нь үнээр ам уралдан шагшилдацгаав.
Харин Д.Бат-Эрдэнэ нам гүм. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн суудлаасаа буугаад хэл аманд өртөхгүй гэсэн шиг яваа.
“Шувуу ажиллагаа" хүчрэлгүй, хагас жил болж гадаадад гацсан хоёр-
Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал хоёр. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын шувуу ажиллагаа тэднийг авч ирж хүчрэлгүй хагас жилийн нүүрийг үзэх гэж байна.
"Монголын төмөр замын дарга" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалыг мөнгөн гуйвуулгаар нь Аргентин улсад бүгж байгааг нь мэдсэн гэгдэж байна. Түүний дансыг царцаасан бөгөөд явдал суудал нь ерөнхийдөө хуулийнхны овоо хараанд орчихсон гэгдэж буй ч авч ирж чадаагүй хэвээр.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд АНУ-ын Бостонд өндөр үнэтэй, баячуудын хороололд амьдарч байгаа нь тогтоогдсон. Түүн рүү мөнгө гуйвуулдаг схем ч ил болж, эндээс амьжиргаанд нь зориулж мөнгө шилжүүлж байгаа хүмүүсийн эх үүсвэрүүдийг шалгах ажлыг хуулийнхан хийгээд эхэлчихсэн гэгдэж байв. Тэрбээр маш үнэтэй гэгддэг "Amsterdam and Partners" хуулийн фирмээр өмгөөлүүлж буй.
-Т.Бадамжунай баяр наадмын далимаар аавынаас гэртээ гарч, 22 хоног нуруу тэнийв-
"Шувуу" ажиллагааны хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд Филиппин улсын Сэбү хотоос авч ирэн, шууд цагдан хоригдсон хүн бол сайд асан Т.Бадамжунай.
Түүний өмгөөлөгч энэ сарын 7-нд цагдан хорих хүсэлтийг өөрчлүүлэх хүсэлт гаргасан. Улмаар шүүх наадмын өмнө буюу энэ сарын 10-нд хэлэлцэж, "Мөрдөн байцаалтад саад учруулсан нөхцөл байдал тогтоогдохгүй" хэмээн цагдан хорих арга хэмжээг өөрчилж, суллахаар шийдвэрлэсэн билээ.
Ингэхдээ Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарласан. Тэр наадам далимдуулж суллагдаад гэртээ яг 22 хоног амарч байна. Өдгөө хэргийг нь НПГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тим худ�##�ч ХУГАЙЧ ЛУЙВРЧИД МАН д УИХ ын ГИШҮҮН БОЛЖ ӨӨРӨСДИЙГӨӨ ХУУЛЬ ЦАГДАА ШҮҮХЭЭР ХАМГААЛУУЖ БАЙГААД ЧӨЛӨӨТЭЙ ЛУЙВР ХУЛГАЙ ХИЙЖ БАЙНА ОДОО МАН ЫН НЭР УИХ ЫН ГИШҮҮДИЙН НЭР ТӨРИЙН НЭР ХҮНД АРД ТҮМЭНД НАВС УНСАН БАЙНА МАН ЛУЙВРЧИН ХУДАЛЧ ГИШҮҮДЭЭ ЯГ ОДОО ЯАРАЛТАЙ ЦЭВЭРЛЭХГҮЙ ЮМ БОЛ ДАРГА ГИШҮҮН САЙД НАРИЙН ЧИНЬ НЭР ХҮНДГҮЙ БОЛСОН ШҮҮ
Улс орныхоо баялгийг зарж үрдэг энэ нөхдүүд эх орноосоо уравсан луйварчид мөн өршөөл гэж байхгүй ...
ЖИНХЭНЭ ТОМ ХУЛГАЙЧ НАР БОЛ МАН АЖНАЙ БАТЭРДЭНЭ АДЬЯАСVРЭН БАТТУЛГА НАР
Батэрдэнэ пяздакыг яагаад бардаггүй юм бэ муусайн авилгачидаа
Хам хэрэгтнүүд юу боллоо гэж бие биеэ барьж өгөх вэ???
Ажнай бол мэргэшсэн луйварчин шүүх хуулийхантай нийлэж хулгай хиидэг учир тэнд нар нь илэрч чирэгдэх тул нам дарж байгаа.мөнгө авилг�##�ын том сүлжээг диилэхгүй л гацаад байна даа
МАН ын топ хулгайч луйварчид байгаа цагт юун шудрага ёс хулгайч луйварчид хаан заан мэт