Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Эхлээд шүүгдэх 11: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр ба эхнэр, дүү, найз, туслах

Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлтийг нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн билээ. Улмаар 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг /2023.08.30/ болсон ч, есдүгээр сарын 12-ныг хойшилсон. 

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын ойрын хамаарал бүхий 1-2 хүнийг худал мэдүүлэг өгсөн, гэрчид нөлөөлөхийг оролдсон хэмээн буруутгаад байгаа юм. Ингээд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нартай ямар есөн хүн эхлээд шүүгдэх вэ гэдгийг хүргэе.


-Т.Аюурсайханы дүү болоод туслах, найзуудын хамаарал-

Т.Аюурсайхан нарыг, “Улс төрд нөлөө бүхий этгээд нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан” гэх хэргээр шалгаж байгаа юм.

Т.Түвшинбаатар, Т.Аюурсайханы дүү нь.

Түүний тухай тодорхой мэдээлэл байхгүй ч, өмнө нь ах нь бизнесмен хэмээн тодотгож байсан удаатай. Өнгөрөгч сарын 30-нд болсон урьдчилсан хэлэлцүүлэг түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон.

И.Даваадорж: Зургаан жил шадарласан туслах, найз.

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы найз. Тэрбээр, 2016 онд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, 2019 онд УИХ -ын гишүүний зөвлөх, 2020 онд Орон нутгийн сонгуулиар нэр дэвшиж, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар ажилласан. Түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах богино хугацаанд туслахаар нь ажилласан. Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байв. “Мон версус” ХХК-ийнхаа нэр дээр Богдхан уулын Арцатын аманд 1.5 га газар авчээ. Тэр газар дээрээ 39 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барихаар бэлтгэл ажлаа хангаад байхдаа илчлэгдсэн. Мөн И.Даваадоржийн эхнэр, эгчийнх нь хамаарал бүхий компаниар Ар гүнтийн аманд 69 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барьж худалдсан гэдэг.

Г.Гантөмөр, "Лаки лайф" ХХК-ийн удирдах албан тушаалтан:

“Лаки лайф” ХХК-ийг Г.Гантөмөр гэх эмэгтэй эзэмшиж, удирддаг. Дээрд дурдсан И.Даваадорж, Г.Гантөмөр нар "Лаки лайф" ХХК-иар хоорондоо хамааралтай гэгддэг. Мөн И.Даваадорж “Асгат ресорс”, “Мон версус” компаниудтай. Г.Гантөмөр нь И.Даваадоржийн эхнэр Долоонжингийн Дэлгэрмаатай “Мон версус” ХХК-ийг, төрсөн эгч Ишравжаагийн Чанцалдуламтай “Асгат ресорс” ХХК-ийг тус тус хамтран эзэмшдэг.

Б.Отгонжаргал: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор

Нүүрсний хэрэг дэгдэхтэй зэрэгцээд ЭТТ ХК-д ажиллаж байсан Б.Отгонжаргал, Х.Нурлат нар АТГ-т ажлаасаа дуулиантайгаар халагдсан. АТГ-т үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан, зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн хэмээн буруутгагдаж эхэлсэн нь тэр байв. Б.Отгонжаргал, Т.Аюурсайханы туслах байсан бөгөөд дарга нь түүнийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалтын албаны дарга бөгөөд ерөнхий аудитор болтол нь шидсэн хэрэг. Тэрбээр 500 сая төгрөгөөр “Mercedez Benz G-500” автомашин худалдаж авсан, төрсөн аав Я.Баатарынхаа гэрт 235 сая төгрөг, 30 мянган ам.доллар нуусан гэгддэг.

Нүүрсний жагсаалыг ЭТТ ХК, Монголын оюутны холбоо тэргүүтэй байгууллагаас санхүүжсэн хүмүүс санаатайгаар турхирсан, зохион байгуулсан гэдэг асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Т.Аюурсайханы хувьд уг жагсаалын үеэр Сингапур луу очсон гэх баримт байдаг.


-Б.Ганхуягийн эхнэр болоод бусад хамаарлууд-

Б.Ганхуягийг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан этгээд нь ажиллах хугацаандаа бусдаас их хэмжээний хахууль авсан, хахуулийн мөнгөөрөө барилга бариулж мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” хэргээр шалгаж буй.

П.Бадамханд Б.Ганхуягийн эхнэр

Пүрэвдоржийн Бадамханд. "Пеарл пропертиз ХХК"-ийн захирал. Тэрбээр хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй холбогдсон нь анхаарал татдаг. Тэр тусмаа нөхрийнхөө хамаарал бүхий хүмүүсийн хамтаар. Б.Ганхуягийн зөвлөх байсан С.Энхтөр, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж нар ХУД-т "Regis palace" нэртэй орон сууц, оффис бүхий 20 давхар барилга барьсныг П.Бадамханд борлуулж байв.

Х.Батхишиг: "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асантай хамааралтай үйлдэлд “Хишиг арвин индустриал” ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийн хүү

Нүүрсний дуулиан эхлүүт Б.Ганхуягтай хамт саатуулагдсан хүн бол “Хишиг арвин индустриал” ХХК-ийн захирал Б.Хишигдорж. Түүнийг хүү, бэрийнх нь хамт хорьсон. “Эрдэнэс тавантолгой” ХК-иас хөрс хуулалт, нүүрс олборлолтоор 796 тэрбум, Бор тээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтаар 715 тэрбум буюу хоёрхон гэрээгээр 1.5 их наядыг халаасласан байдаг. Одоогоор "Хишиг арвин индустриал" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдоржоор дамжуулан "Regis Palace" барилгаар мөнгө угаасан байж болзошгүй асуудал анхаарал татаад буй. Гэвч АТГ-ын шалгалтын шатанд Б.Хишигдорж сугарч, компанийнх нь хууль ёсны төлөөлөгч бую Гүйцэтгэх захирал гэдэг утгаараа түүний хүү Б.Батхишиг шүүгдэх гэж байгаа нь энэ.

О.Дагвадорж, "МД трейвэл" ХХК-ийн хувьцаа эзэмшигч

“МД трейвэл” ХХК-ийн Барилга хариуцсан менежер, Отгоны Дагвадорж. О.Дагвадорж эл компаниа “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржийн бэр Б.Мандчирмаа, Доржийн Баярмаа нартай хамтран эзэмшдэг. Эл компани нь Нүхтийн аманд тансаг зэрэглэлийн “Nieder land” нэртэй хотхон барьж буй билээ.

Б.Эрдэнэбаяр: "Эрдэнэс Тавантолгой"-н Санхүүгийн албаны дарга асан

О.Угтахбаяр, иргэн

Одоохондоо Б.Эрдэнэбаяр, О.Унтахбаяр нарын талаар тодорхой мэдээлэл алга.

Харин эгч болон хүргэн ахынх нь хэрэг хаачив. Тодруулбал, Жаргалантын аманд “Жаргалант вилла” гэх 22 хаус бүхий хотхон барьж, 17 тэрбум төгрөгөөр худалдсан Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж нар юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 5, 2023 08:27

Ard tumnii baylag bolomjiig hulgailsan todorhoi Bain a buy horongiig huraaj hatuu Shiiteg tegu gemeen hulgai arilan

Зочин
Зочин
9 сар 5, 2023 08:51

Элгэн ХХК-н захирлуудыг яагаад ш�##�гахгүй байгаа юм бол? Тавантолгойн тендерийг олон жил будилуулсан даа

zichin
zichin
9 сар 5, 2023 09:05

duusgaad ugsun ym ba. arai denduu ym ba. bitgii shudarga gej yarrai daa Ayursaihan guai ayultai hun ym

Зочин
Зочин
9 сар 5, 2023 10:34

Аюурсайханы туслах гэж хэмжээлшгүй баян нөхөр байнаа, 69 хаус барьж борлуулаад бас ахиад 39ыг барих гэж байгаад баригдсан гэлүү хаха

Зочин
Зочин
9 сар 5, 2023 11:09

aalzni tor shig helheldsen buzruud nudnii bulai

Стар
Стар
9 сар 5, 2023 12:40

Арай хэтэрсэн үйлдэл байна. Явд�##� дундаа замхра�##�гүй буруутанд хариуцлага тооцож улсыг хохиролгүй болгох хэрэгтэй.

Зочин
Зочин
9 сар 5, 2023 12:42

Алтан морьтой Аюурсайхан гэдэг нөхөр билү

Зочин
Зочин
9 сар 5, 2023 12:54

Хулгайчууд УИХ-д дөрвөн жил сууж мэргэшдэг юм байна даа

Зочин
Зочин
9 сар 5, 2023 12:55

данс, хом-оос илрүүлж, тогтоож чадахгүйгээс ингээд хамаад явуулсан нь дээр. хөгжлийн банк шиг л замхрахаар нь уурлах уу тэ.

Болд
Болд
9 сар 5, 2023 15:20

Нарванчин гэж лам хамаар�##�тай шүү.

Зочин
Зочин
9 сар 5, 2023 15:50

Энэ П.Урнаа өөрийнхөө нэрийг ашииглуулж бичдэг юм уу эсвэл өөрөө тийм сэтгэлийн эрэмдэг юм уу дандаа хүний бөсг ухсан хүний мууг үзсэн юм бичих юм. Олигтойхон эргэцүүлсэн дүн шинжилгээ хийсэн гарг�##�гаатай юм бичмээр юм

Зочин
Зочин
9 сар 5, 2023 16:25

Оюутны холбоо, НАМЗХолбоо гэх мэт холбоодод яаж тонох, улсын мөнгө яаж дээрэмдэх, хулгай хэрхэн хийх зэрэг сургуульп сургадаг бололтой юм бга

Зочин
Зочин
9 сар 6, 2023 15:40
Reply to  Зочин

JCI гэж бас нэг цүнх баригчдын дамжаа

АЮУРСАЙХАН
АЮУРСАЙХАН
9 сар 12, 2023 13:20

ОЮУТНЫ БИЛЕТИЙН МӨНГӨ ЛУЙВАРДАЖ ЯЛЛУУЛЖ ГАРААГАА ЭХЭЛСЭН БҮЛЭГ ХУЛГАЙЧИД......ЭТТ-Н НҮҮРСЭЭР ГАРАА УГААЖЭЭ. ЗОХИХ ЯЛЫГ ӨГ................

Зочин
Зочин
9 сар 13, 2023 00:03

Наад худлаа мэдээллээ болио Ар гүнтийн 69 хаус ч гэх шиг. Ядаж бхад намайг хамааруулж бичээд бх юм. АТГ нь намайг нэг ч дуудаж асуудаггүй. Тэнэг сэтгүүлч

Зочин
Зочин
2 сар 1, 2024 10:54

Ээээ хөөрхий юу ч гэж хэлэв дээ АЮУРСАЙХАН МИНЬ даанч их итгэж байлаа даа өөдгүй юмбээ

Холбоотой мэдээ

Back to top button