Бизнес мэдээ

Танилц: Эрчим хүчний хэмнэлттэй "E-Mart" дэлгүүрийн Баянгол дүүрэг дэх салбар

E-Mart сүлжээ дэлгүүр Баянгол дүүрэг дэх салбараа нээхэд бэлэн болоод буй.

Өчигдөр буюу есдүгээр сарын 4-ний өдөр тус салбар урьдчилсан нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулсан юм.

Энэ үеэр E-Mart сүлжээний Баянгол дүүрэг дэх салбараас фото сурвалжилга бэлтгэлээ.

Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлын гол эх үүсвэр болсон нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд болон эрчим хүчний томоохон хэрэглэгчдийн ихэнх нь Улаанбаатар хотод төвлөрч байна. Хамгийн их автомашин төвлөрсөн, барилгажилтын нягтрал ихтэй Улаанбаатар хот нь ойролцоогоор Монгол Улсын нийт хүлэмжийн хийн ялгарлын 85%-ийг дангаар үүсгэдэг.

Иймд “Скайхайпермаркет” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Имартын шинэ салбарыг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй “А+” ангилал бүхий барилгын төслийг амжилттай хэрэгжүүлэн ашиглалтад оруулж буй онцлогтой.

  • Хашлага бүтээцийн дулаан алдагдлыг бууруулсан

“А+” ангиллын шаардлага хангахын тулд барилгын дээвэр, хана, хаалга, цонхыг хамгийн дулаан алдагдал багатай, сайн чанарын материалаар зохих норм, дүрэм, журмын дагуу хийж гүйцэтгэсэн.

  • Дэвшилтэд тоног төхөөрөмж нэвтрүүлсэн

Барилгын автоматжуулалтын системийг илүү ухаалаг болгосноор цахилгаан эрчим хүч хэмнэн, хаягдал дулаанаа эргүүлэн ашигласнаар агаар сэлгэлтийн системийн үр ашгийг нэмэгдүүлж, саарал усыг ашиглах замаар ус хангамжийн системийг хэмнэлттэй төлөвлөсөн.

Ингэснээр Имарт Баянгол салбарын барилга нь  худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг эрчим хүчний хэмнэлттэй жишиг барилга болсон гэж компанийн зүгээс тайлбарлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-06 08:03

УБ-р дүүрэн том том худ�##�дааны төв, импортын бараа зарна. Үндэсний үйлдвэр гэж даанч цөөхөн юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button