Нийгмийн

Монголбанкны Ерөнхийлөгч мөнгөн тэмдэгтийн дээд хэмжээний чуулганд оролцлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн есдүгээр сарын 2-ноос 3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Армени Улсад болсон “Арменийн үндэсний мөнгөн тэмдэгт драмын 30 жилийн ой: Өнгөрснийг эргэцүүлэх, Шинэ дижитал эринийг удирдан жолоодох нь” сэдэвт Олон улсын дээд хэмжээний чуулганд оролцлоо. Тус арга хэмжээг Бүгд Найрамдах Армени Улсын Төв банк болон Бреттон Вудсын Дахин Зохион Бүтээх Хороо хамтран зохион байгуулсан юм.

Чуулганы хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Цаасан мөнгөнөөс Төв банкны дижитал валют руу, мөнгөний ирээдүй” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр Армени улсын мөнгөн тэмдэгт драмын сүүлийн 30 жилийн хугацааны өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил, дэвшил, өнгөрсөн хугацааны сургамж болон шинэ тутам бий болж буй Төв банкны дижитал валют, түүнийг даган гарах сорилт, боломжуудын талаар мөн өргөн хүрээнд хэлэлцлээ. Тус дээд хэмжээний чуулганд дэлхийн бусад улс орны Төв банк, Засгийн газар, Олон улсын санхүүгийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөл оролцов.  

Эх сурвалж: https://www.mongolbank.mn/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button