Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон 13 дахь далайн хар шуургадаа бэлдэж байна

Япон улс энэ жилийн хар шуурганы улиралд тохиож буй 13 дахь далайн хар салхиндаа бэлдэж байна. Тус улсад тавдугаар сараас аравдугаар сарын хооронд далайн хар шуурга ирдэг. Далайн шуурга тохиолддог улирлын оргил үе нь найм, есдүгээр сар юм.

Тэгвэл Юн-ён нэртэй улирлын 13 дахь далайн шуурга бямба гараг /2023.09.09/ гэхэд Японы зүүн бүс нутагт хүрч, Канто мужийн оролцоо буух төлөвтэй байна. Урьдчилсан тооцооллоор Канто мужаас хойд зүгт хөдөлж, Тохоку мужид хүрэх магадлалтай байгаа юм. Юн-ён хар салхийг өнгөрсөн лхагва гарагт /2023.09.06/ Японы зүүн өмнөд хэсэгт оршдог Минами Дайтожима арлаас зүүн зүгт 320 километрийн зайд анх илрүүлсэн байна.

Тус хар шуурганы төвийн ойролцоо салхины хурд 65 км/цаг хурдтай бүртгэгджээ. Японы цаг уурын алба тооцоолсноор Изү арлуудад 250 мм, Токай мужид 150 мм, Канто Кошин мужид 100 мм хүртэл бороо орж магадгүй.

Эх сурвалж: Asahi Shimbun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-08 14:38

аха

Холбоотой мэдээ

Back to top button