Жолоочоор бусдын данс руу мөнгө шилжүүлүүлсэн гэх Мал эмнэлгийн ажилтанг шалгаж байна
СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор Завхан чиглэлээс иргэний хоёр тонн чацаргана ачиж ирсэн ачааны машиныг нэвтрүүлэхгүй гэжээ.
Ингэхдээ тухайн өдөр ээлжтэй байсан Нийслэлийн мал эмнэлгийн газрын байцаагч ..тонн тутам сая төгрөг төлөх ёстой гээд жолооны үнэмлэх, машины бичиг баримтыг хураан авчээ. Хоёр цаг саатсан жолооч мэргэжилтний өгсөн дансанд мөнгийг шилжүүлжээ. Шалган нэвтрүүлэхийн ажилтан хэн нэгэн рүү залгаж, жолоочийн шилжүүлсэн мөнгийг орсон уу гэж асууж баталгаажуулсан.
Энэ мэдээллийг иргэн нийгмийн сүлжээнд анх нийтэлсэн юм. Бид уг тохиолдлыг тодрууллаа. Эмээлт шалган нэвтрүүлэх товчоонд АТҮТ, Авто зам хөгжлийн газар, Нийслэлийн автозамын хөгжлийн газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Дүүргийн худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, байгаль орчны улсын байцаагч зэрэг газруудын төлөөлөл чиг үүргийн дагуу хяналт тавьж ажилладаг байна.
Тухайн өдөр Завханаас ачиж ирсэн хувь иргэний чацарганад төлбөр оноож авсан гэх мэргэжилтэн бол Нийслэлийн мал эмнэлгийн газрын ажилтан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэс дээр уг үйлдэлтэй нь холбогдуулан мэдүүлэг авсан байна. Хэрвээ тэрбээр хүний дансаар мөнгө дамжуулан авсан нь шалгалтаар нотлогдвол ажлаасаа чөлөөлөгдөх аж. Мөнгө авсан гэх энэ хүн мал эмнэлгийн байгууллагад олон жил тогтвортой ажилласан, туршлагатай мэргэжилтэн юм байна.
Ташрамд тайлбарлахад, нийгмийн сүлжээнд цацагдсан уг зураг дээрх дээлтэй хүнийг сар гаруй хямсаагаар түүсэн чацарганаа хот руу оруулж ирж байгаа Завханы иргэн гэж ойлгосон. Энэ нь ташаа ойлголт бөгөөд дээлтэй хүн бол Эмээлт шалган нэвтрүүлэх товчоогоор тухайн үед үйлчлүүлж байсан, уг хэрэгт ямар ч хамааралгүй иргэн ажээ.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон жил тогтмол, бусдыг дарамтлан, шантаажилж мөнгө аван тогтвортой амьдардаг нэгэн ажээ
Яаг үнэн
Ингээд байхаар яаж ч ард түмний амьдрал сайжрах юм билээ? Хүн амьжиргаагаа өөд нь татах гэж жаахан юм хийхээр л байгаль сүйтгэлээ, эрүүл мэндэд аюултай юм хийлээ гээд шалтаг олоод авилга авах нүхээ ухчихна. Манай үнэлгээ, үнэ тариф тогтоох, хууль журмуудыг дандаа хэрэгжүүлэх байгууллагынхан өөрсдөө хийгээд хүнд суртал авилга авах цоорхой гаргачихна. Байгаль орчны асуудалд мал эмнэлэг юу ч вэ дээ? Сайн шалгах хэрэгтэй. Бас чацарганы улсад авах төлбөр хэд байдаг юм? шалгах хэрэгтэй
Хүний шаар болсон үмхий авилгачид бүгд нийлээд шалгалт хийж байгаа нэртэй авилга л авч байгаа ш дээ. Хаа сайгүй ийм л байдаг.
Ясыг нь цайтал нь шалгах хэрэгтэй
Төрийн байгууллагын хурган дарга нар албан тушаалаа эрх ямба гэж боддог болсон. Өнөөгийн төрийн агентлагийн даргаас авахуулаад доошхи бүх шатны хурган дарга нарт албандаа мэргэшсэн ажлаа арван хуруу шигээ мэддэг нэгч даога байхгүй болжээ.
Нөгөө төрийн байгууллагын автомашины дугаарын дэвсгэрийг хөх цэнхэр болголоо гээд засгийн газар шийдвэр гаргаад нилээд удлаа Одоогоор улсын дугаараа өөрчилөөгүй л байна. Эндээс харахад төрийн бүх шатны байгууллага нь засгиын газрынхаа шийдвэрийг хэрэгжүүлэхгүй болтлоо ялзарсан байна.
Албаны машиныг хувьдаа унахын тулд наад төрийн дарга нар чинь машиныхаа дугаарыг солихыг хүсэхгүй байгаа юм. Одоо дугаар солигдохоор сургууль цэцэрлэгт хүүхдээ хүргэдэг эхнэрээ зөөдөг нөхөд ил болохнээ гээд жаахан эмээгээд байгаа шүү.
Иргэдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагын алба хаагчид ажлын цагаар хуралтай хичээлтэй гээд бүгдээрээ эзгүй байх болсон байнаа Ерөнхий сайдаа! Та үүнд онцгой анхаарахгүй бол энэ нэг л бишээ. Тухайлбал 2023 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын усны тоолллуур баталгаажуулдаг лабораториар өглөө 9 цаг 30 минутад үйлчлүүлэх гээд ороход манай өнөөдөр ажиллахгүй бүгд өөр газар хуралтай гээд явчихсан гээд ганц залуу сууж байна. Хажуугийн орон сууцны удирдах газраар ороход иөн л нэг ч хүн байсангүй. Энэ байгууллагын дарга нь Мэндбаяр гэх нөхөр нам дагаж цүнх барьж гүйж байгаад уг албанд очслн. Энэ нөхөр тухайн байгууллага нь иргэдэд үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэгтэй гэдгээ л ердөө ойлгоогүй бололтой.
Нэг кг байгалийн чацаргана түүх хураамж 800 төг Тэгвэл 2000 кг нь 1.6 сая төгрөг илүү 400 к шаасан байна. Төлбөр нь орон нутгийн дансанд орох ёстой харин ямар данс руу оруулсан юм болоо
Чацарганад мөнгө хураах албатай байдаг аа ? Монгол дотроо юу ? Яагаад ?
Савны хэмжээ нь дүүрээд цаг нь болж дээ
iim yumnuud baiguullaga bvr deer baidag svvliin ved hvnii nuutsiin ajilchid baiguullagiin darga nar ajiltanaa daramtlaj bas shineer ajild oruulah hvneesee bainga avikgal avch bdag iim bhad ard tvmnii amidral uudluhgvi ajilkaj bui ajilchidad mash daramttai bdag shvv
Олон жил ажилласан юм бол олон жил авлга авсан бж таарна даа
Авлига гэдэг чинь үүнийг хэлээд бга өөрөө биш бусад хүн рүү авлигийн мөнгө нууцаар шилжүүлдэг болсон
iim ym ih l grdag shdee
Олон жил тогтвортой ажиллаж туршлага суусан авилгачин ажээ Дээр манай нэг найзыг сая төг торгоно гээд гуйж гувшиж байж 500 к өгч тохиролцлоо гэсэн шүү
Товчоон дээр яасан ч олон туршлагатай дээрэмчид ажилладаг юм.
Энэ мэдээллийг олонд хүргэсэн-Шинэчлэл хийхийг хүсэгч шүгэл үлээж буй залуучууддаа баярлаж байна. Залуучуудаа-та нар *Гүрж яагаад чадав* номыг олж уншаарай. Зохиогч нь Лариса Буракова, монгол хэл дээр орчуулагдсан, Л.Дандий гуай орчуулж, Б.Мэдрээ редакторласан. Үнэхээр сэтгэл сэргээсэн. Монголд хийгдэж эхэлсэн, хийхээр олон ажил, санааг тусгажээ. Би Монголд хэрэгжүүлэх олон бодлогын санааг олж харж сэтгэл хөдлөн уншлаа. Энэ номыг унших хэрэгтэй. Маш сайхан ном.