Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Урьдчилсан хориход 9 сар саатуулагдаж буй Б.Ганхуягийн үсээ засуулсан байдлаас ямар мессеж харж болох вэ

Засгийн газраас үлээсэн гэх тодотголтой "Нүүрсний хулгай" хэргийн хамгийн гол тоглогч, бүх зангилааны эзэн нь Б.Ганхуяг. ШШГЕГ-ын Урьдчилан хорих ангид ес дэх сардаа хоригдож буй Б.Ганхуяг саях шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээрээ үсээ цэмцийтэл засуулсан төрхтэй гарч ирлээ.

Хэн хүний төдийлөн анзааралгүй өнгөрсөн энэ дүр төрхөд хэрхэн дүгнэлт хийж болох вэ. Монгол Улс дахь хорих ангиудад үсчин тухайлан ажилладаг ч хэрэг нь шүүгдэхээр хүлээгдэж буй Урьдчилсан хорих ангид бол үсчин байхгүй. Угаас тэд түр байршигчид учраас төрөөс ийм үйлчилгээнд тухайлсан ажлын байр үүсгэдэггүй гэсэн үг. Тэгвэл Б.Ганхуяг ямар боломжийг ашиглан үсээ засуулсан байдлаар орж ирэв.

Өмнө нь нүүрсний хамаарлаар шалгагдаж байсан "Цэвэр агаар" сангийн С.Гансүх, хүргэн С.Дэнзэн нарын шүүх хурлын үеийн зургуудтай Б.Ганхуягийн өнөөгийн дүр төрхийг харьцуулаад үзэхэд ямар зураглал гарах вэ. Сонирхоцгооё.

Кэйс 1. Хорихын эмнэлэгт хөлийн хуруугаа тайруулсан Л.Гансүх

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг "Цэвэр агаар" сангийн асуудлаар 2014.07.29-нд хорьж, 2015.09.16-22-ны хооронд шүүх хурал нь өрнөж байв. Уг шүүх хуралд Л.Гансүх сахлаа аваагүй байдалтай, үс нь ургасан хоригдогч шүүхийн танхим руу орж буй зураг цахим орчинд үлдсэн нь бий. /Google платформоос хайж, харах боломжтой/ Хоригдох хугацаандаа тэрбээр гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд хэвтэх хүсэлт тавьсаар байсан боловч зөвшөөрөл авч чадалгүй, хуруугаа хорихын ангид тайруулсан байдаг.

Кэйс 2. Өлсгөлөн зарлаж, хорихын эмнэлэгт хэвтсэн ч үс нь ихээр ургасан С.Дэнзэн

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн С.Дэнзэнг мөн нүүрстэй хамаарах хэргээр 2015.05.21-2015.08.21 хүртэл 90 хоногоор саатуулж, дахин саатуулахдаа 2016.09.28-2017.04.03-нд анхны шүүх хурал хүртэл нь хорьж байв. Тэрбээр хоригдох хугацаандаа өлсгөлөн зарлаж, хорихын ангид хэвтэн эмчлүүлсэн түүхтэй. Шүүх хурлын үеэрх үс нь их ургасан түүний зураг цахим орчинд үлджээ. /Google платформоос хайж, харах боломжтой/

Кэйс 3. "Интермед"-д хэвтэн эмчлүүлдэг, үсээ засуулсан Б.Ганхуягийн дүр төрх

"Нүүрсний хулгай" хэргээр урьдчилан хорих ангид саатуулагдаж буй Б.Ганхуяг өнгөрсөн зун "Интермед" хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдаг. Түүнийг нэг өдрөөр батлан даалтад гаргаад, эргүүлэн хорьсон ч үс зүсээ засуулсан, ер нь өнгө гундаагүй байдалтай шүүх хуралдаа ирж оролцов. Түүний өмгөөлөгч ба ар гэрийнхнийх нь уулзалт дээр хориг тавигдаагүй байна.

-Ажиглах өнцөг ба улс төрийн хүрээллийнхний яриа-

Улс төрийн хүрээндээ "Б.Ганхуягийг ЭТТ-н мөнгийг хуваарилдаг байхад түүнтэй сүжирсэн бүхэн хоригдох хугацаанд нь анхаарч, халамжилж байгаа. Хэд хэдэн удаа "MCS"-ийн харьяа эмнэлэгт хэвтсэн, хорих ангидаа тусгай хангамжтай. Хоригдсон шинжгүй байгаа" гэгдэж буй.

ШШГЕГ-ын чиглэл дэх эх сурвалжууд "Эмнэлэгт хэвтсэн нь үнэн. Урьдчилан хорих ангид үсчин байхгүй ч ахуйн хүрээндээ нэгнээ гуйх маягаар зөвшөөрөл авч, үсээ засдаг" гэсэн мэдээлэл өгч байна.

Энэ нь хувь хүний үсээ засуулсан өнгөц утга яриад байгаа мэт боловч "Нүүрсний хулгай" хэргийн хамгийн том сүлжээг үүсгэгч, гол учгийн зангилаа болсон Б.Ганхуяг хоригдож байгаа нэртэй ч томчууд нь эрхлүүлээд сууж байгаа юу гэх асуултыг үүсгэж байгаа юм. Хэрвээ Б.Ганхуягийг нүүрсний хулгайн хэргээр шударгуу байдлаар шүүж чадахгүй, ил далд ингэж бөөцийлвөл эрх баригчдын хулгайтайгаа тэмцэх акц жинхэнэ жүжиг байсныг харж болно.

Цаашлаад,

  • ХЗДХЯ-ны шууд харьяа ШШГЕГ-ын Урьдчилан хорих ангид есөн сар саатуулагдаж байгаа "цэмцгэр" Б.Ганхуяг халамжлах эрхийг хэн өгч байгаа вэ?
  • ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нүүрсний сонсголыг ахалж байгаа мессеж Б.Ганхуягийн энэ байдалтай холбогдож болох уу?
  • "Нүүрсний хулгай" хэргээ боож чадахгүй бол МАН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр нүүр хэцүүхэн болно. Ийм нөхцөлд түүнээс их хэмжээний мөнгө, лоббин хишиг хүртсээр ирсэн МАН-ынхан Б.Ганхуягийн хэргийг дотооддоо хэрхэн зохицуулах вэ зэрэг эгзэгтэй асуултууд үүсэж байна.

Энд дүгнэлтийг танд үлдээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Халх
Халх
2023-09-09 09:28

Нээрээ мөрдөнд үсчин байхгүй хулгайчууд гадуур жа�##�аад байгаан бишүү

Зочин
Зочин
2023-09-09 10:04

Usee zasuulj bolohgui um uu heterhii umaa .

ЗочинБи
ЗочинБи
2023-09-09 16:49
Reply to  Зочин

Ганцхан Ганхуяг л засуулах тусгай эрх эдлээд байна. Болдог л юм бол бүгдийг нь засуулах эрх өгөх хэрэгтэй шдээ

Зочин
Зочин
2023-09-09 12:32
Reply to  Зочин

Харин тийм. Дэндүү бүдүүлэг байна. Үс засуулах сахлаа хусах хүний анхан шатны хэрэглээ. Хэн ч шүүгчийн өмнө муухай харагдахыг хүсэхгүй.

Зочин
Зочин
2023-09-09 10:11

huuchin gants hudagt uschin bdag l bsan odoo bol shinedni blgui de.orchin ntr saijirsan gdeg yum bilee

ЗОЧИН
ЗОЧИН
2023-09-09 11:59

ЦАГДАН ХОРИХ БАЙРНЫ ЯМБАНД ЖАРГАЖ ХЭВТЭЭ ЛУЙВАРЧИН

Zochin
Zochin
2023-09-09 11:59

7 сард наадмын дараахан Минтэд шоудаад явж бсан шүү дээ. Би бол үндсэн хууль өөрчлөх зохион байгуул�##�ттай санаатай жүжиг л гэж харж байгаа. Сонгуулийн дараа шууд суллагдана. Сонгууль ч наашлах сурагтай байсан.

Зочин
Зочин
2023-09-09 12:12

Булчин шөрмөс нь зангираад фитнесд ороод л явдаг нөхдүүд шиг болсон байх чинь билээ. Үг хэлж байгаа майгаа нь цоглог гэж жигтэйхэн гундаж гуньсан шинжгүй өмнөх шигээ өөртөө жигтэйхэн итгэлтэй байх чинь билээ. Хоригдож байгаа нь худлаа байхоо.

Иргэн
Иргэн
2023-09-09 12:16

Ийм л юм болж таарна даа. МАН-ынхныг нүүрсний хулгайн асар их мөнгөөр угжсан хүн бол шоронд нэртэй 5 одтой бууд�##�д байгаа юм шиг хангамжтай байж таарна.

Зочин
Зочин
2023-09-09 12:21

Шоронд 9 сар болсон хүн ийм сайхан царайтай байгаа нь үнэхээр хачирх�##�тай. Их том эрх мэдэл бүхий дарга нартай холбоотой байна даа. Энэ хүн хоригдож байгаа нь шинэ үеийн сайн найруулсан гөлөг төөрүүлэх жүжиг л байна.

Зочинer
Зочинer
2023-09-10 10:51
Reply to  Зочин

harin tiimee gehdee naad buzruud chin uiliin ur hemeeh shudraga shuuheer zaabal orno shuu dee

Дэмбэрэл
Дэмбэрэл
2023-09-09 13:32

Нээрээ тийм байна шүү ш�##� дургүй хүрчихлээ.

Зочин
Зочин
2023-09-09 17:35

Сайхан жаргаж байгаа юм байна даөа хулгайч

Зочин
Зочин
2023-09-09 21:38

Үг хэлээ бодож хэлвэл зүгээр байх даа. Хэн хулгайч юм. Үсээ засуулж болохгүй гэсэн хууль бас байна аа. Ямар ч аймаар үг хэлтэй, харсан үзсэн юм шиг хуцацгаах юм аа

Зочин
Зочин
2023-09-09 21:40

Нэгнийгээ битгий элдвээр хэлж байгаач.

Төөдөө
Төөдөө
2023-09-10 08:55

Уучлаарай мөрдөнд ял эдэлж байгаа хоригдолууд төлбөртөй үс за�####�г шүү. 409 ч мөн адил төлбөртэй үс за�####�г. Харин ялаа эдэлж бөйгаа тохиолдолд үсээ хусуулдаг мэдэж байж бураарай

Улны 1
Улны 1
2023-09-10 08:59

Новшын хархнууд энэ хув�##�заа тордохгүй бол ман бүгд ачигдах байлгүй.улны бид ч тархиа задгай уга�##�гаад сурцан доо.ганхуяг аюурсайхан 2 юуч хулгайлаагүй гээл ширлээд сууж бнлээ.нам нэртэй цөөхөн шимэгч хулгайчидийн улыг долоож амьдардаг улны бөөснүүд болсноо мэдэж авцгаа монгу нараа

Зочин
Зочин
2023-09-10 10:53

Бид нүүрсний,банкны,�##�тны,с�##�хитын,төмөр замын гэмт хэргүүдийг мартаж болохгүй бүх луйварчдыг яллах, шүүх, хөрөнгийг хураах эрхтэй хүмүүс ш.МАРТАЖ үл болох хэргүүд ш.

Зочин
Зочин
2023-09-10 12:12

Ганхуяг шоронд биш амр�##�танд амарч бгаа байхоо хууль шүүх нь хэрэгтэн ялтангаа дийлэхээч больсон улс болжээ

Зочин
Зочин
2023-09-10 20:26

Яг үнэн. Хоригдсон нэртэй х�##�амжлуулж бгаа нь үнэн ш дээ. Одоо бүгд мэддэг болсон шүү. Улсын мөнгө идэгч олигархууд нэгэндээ хэргээ үүрүүлж, араас нь х�##�амжилж тусгай эрхтэй байлгаж бгаад өршөөл, тэнсэн гэх мэтээр чөлөөлдөг. Эрдэнэтийг барьца�##�агч Батхүү ч ганцаараа хийгээгүй, хэргийг ганцаараа үүрч бас л х�##�амжлуулж бгаа. Тэр шүүх хур�##�д орж бгаа бичлэгийг нь хар�##�даа, хоригдож бгаа гэхэд жин ч хасаагүй царай зүс өнгөлөг бсан.

Зочин
Зочин
2023-09-11 08:16

Мафи мафи ой гутам мафи мафиоз

Холбоотой мэдээ

Back to top button