Б.Чинбат, Ц.Сарнай нар БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын “Амбассадор” боллоо

БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит Корпорацийн КТО Улаанбаатар төлөөлөгчийн газраас “БНСУ-ын Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын Фестивал 2023” арга хэмжээг зохион байгуулсан.
Энэ арга хэмжээний үеэр хөгжмийн зохиолч Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нарыг Эрүүл мэндийн Аялал Жуулчлалын “Амбассадор”-оор өргөмжилжээ.
Цаашид хоёр уран бүтээлч маань БНСУ-ыг Эрүүл мэндийн шалтгаанаар зорих аялагчдад үнэн зөв мэдээлэл өгөх гүүр болох мөн хоёр улсын соёл урлагийн түвшинд хамтарч уран бүтээл туурвих гэх мэтээр хамтран ажиллах юм байна.
Энэ талаар Б.Чинбат "Миний бие БНСУ-ын Эрүүл мэндийн үйлчилгээ авч, өөрийн биеэр мэдэрсэн хүний хувьд Монголдоо эмчилгээ хийлгэх боломжгүй, хүнд өвчлөлтэй хүмүүст үнэн зөв мэдээлэл өгөх гүүр болох үүргийг нэр төртэйгээр хүлээн авч хийх болсондоо баяртай байна" гэлээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
З�##�ууст үлгэр жишээ болсон үнэхээр сайн сайхан хосууд. Эрхэм уран бүтээлч з�##�уу�####�а хоёр орны хоорондох эрүүл мэндийн "амбассодор"- ын үүргээрээ олны итгэл хайрыг олж ажиллахыг хүсэе.