НИЙГЭМНийгэм мэдээ

ТЕНДЕР: Соёлын яам Дижитал хабын нээлтийн арга хэмжээг 50 саяар зохион байгуулна

Соёлын яамнаас Дижитал хабын нээлтийн арга хэмжээнд зориулж 50 сая төгрөгийн тендер зарлажээ.

Тус тендерт Цахим соёл арга хэмжээний хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн системийг нэвтрүүлэхэд соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч болон соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг оруулан цахим сан үүсгэх, холбогдох маягт зааврыг боловсруулах, Дижитал хабын нээлтийн арга хэмжээ зохион байгуулахад дээрх мөнгөн дүнг зарцуулна хэмээсэн байна.

Уг тендерийн материалыг есдүгээр сарын 13-ны өдрийн 09.00 цаг хүртэл хүлээн авах ажээ.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлэх аж. Үүнд,

  • Сүүлийн гурван жил буюу 2020-2022 онуудад ижил төстэй ажил хийж байсан туршлага
  • Ажиллах боловсон хүчин, чадавхын талаарх мэдээлэл
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Сүүлийн гурван жил буюу 2020-2022 онуудын борлуулалтын орлогын мэдээлэл зэрэг багтах юм.

Б.УУГАНБОЛОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 9, 2023 09:02

Улиг болсон дуу, бүжиг биш өөрөөр сэтгэж байгаа

Холбоотой мэдээ

Back to top button