СПОРТ

Улсын заан Б.Соронзонболд буудлагын УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртжээ

Монголын практик буудлагын 2019 оны карабины улсын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд Говь-алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын заан Б.Соронзонболд мөнгөн медаль хүртэв.

Эл төрөлд Э.Эрдэнэхалиу түрүүлж, ОХУ-ын Сергей Тулуев хүрэл медаль хүртжээ. “Хантайшир” дэвжээний бөх тэрбээр багийн төрөлд “Falcon” багийнхантай оролцоод түрүүлэв.

Сонирхуулахад, Б.Соронзонболд заан есдүгээр сард болсон холын зайн буудлагын “Vixen shooting cup-2019” тэмцээнд 319 оноогоор алтан медаль хүртсэн юм.

Гэрэл зургийг Б.Соронзонболдын цахим хуудаснаас авав.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button