Гадаад мэдээДЭЛХИЙ

Макрон: “Их 20”-ийн уулзалт ОХУ бусдаас тусгаарлагдсан гэдгийг харууллаа

“Их 20”-ийн уулзалт өнгөрсөн бямба гарагаас /2023.09.09/ ням гарагийн /2023.09.10/ хооронд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болж өнгөрсөн билээ. Бямба гарагт тус уулзалтын үеэр бүлгийн гишүүд ОХУ-ыг зэмлэхээс зайлсхийсэн “Удирдагчдын тунхаглал”-ыг баталсан юм.

Энэхүү тунхаглал нь дэлхий нийтийг гайхшируулсан байна. Гэхдээ Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Их 20”-ийн уулзалт ОХУ-ын хувьд дипломат ялалт байж чадаагүй гэсэн байна. Тэрбээр уулзалтын хаалтын ёслолын дараа “Их 20 ОХУ-ын бусдаас тусгаарлагдсан байдлыг дахин нэг удаа харууллаа. Өнөөдөр Их 20 орны ихэнх нь Украины дайн болон түүний үр дагаврыг буруушааж байна” гэж сэтгүүлчдэд хэлжээ.

Дээд хэмжээний уулзалтын дараа Энэтхэг улс холбооны удирдлагыг Бразилд шилжүүлэн өгсөн юм. Японы Ерөнхий сайд Фумио Кишида “Орос Украин руу дайрсан нь Их 20 орны хамтын ажиллагааны суурийг ганхуулж болзошгүй зүйл юм. Мөн энэ дайн дэлхий даяар хүнс, эрчим хүчний үнийн өсөлтөд томоохон нөлөө үзүүлж байна” гэж хэлсэн байна.

Дээрээс нь Герман, Их Британи, АНУ “Удирдагчдын тунхаглалыг” сайшаасан ч Украин тус тунхаглалыг бахархаад байх зүйл биш гэж мэдэгдэл хийжээ. Уулзалтаас онцлох ёстой зүйл бол “Их 20” Африкийн холбоог байнгын гишүүнээр элсүүлсэн явдал юм. Африкийн холбоонд тус тивийн 55 гишүүн орон багтдаг билээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button