ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн тойм, анализ

Дэлхийн эдийн засгийн уналтын шалтгаан Хятад болон Европын үйлчилгээний салбар

Европын бүс болон Их Британи, Хятадад үйлчилгээний салбарын уналтын улмаас дэлхийн эдийн засаг ч давхар хямарлаа.

Хятадад эдийн засаг саарч эхэлсний улмаас Азид хувьцааны үнэ буурч, фунт, стерлинг, ам.доллартой харьцах ханш сүүлийн 12 долоо хоногийн доод түвшинд хүрээд байна. Харин Европ болон Их Британид зээлийн хүүгийн тогтвортой өсөлт нь үйлчилгээний салбарын идэвхжил сулрахад хүргэж байгаа юм.

Дэлхийн хоёр дахь том эдийн засагт үйлчилгээний салбарын идэвхжил наймдугаар сард сүүлийн найман сарын хамгийн доод түвшинд хүрснийг зарласны дараагаар Бээжинг чиглэх санхүүжилт буурсан юм.

Хятадын дотоодод болон гадаадад бүртгэлтэй үнэт цаасыг хянадаг MSCI China индекс 2021 оны хоёрдугаар сарын оргил үеэсээ 50 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин "JPMorgan"-ы мэдээлснээр Хятадын хувьцаа энэ оны түүхий эдийн үнийн хамгийн доод түвшинд хүрээд байгаа аж.

Тэгвэл "Евро Stoxx 50" энэ жилийн хувьд 12 хувиар өссөн байна. Ийн тооцоолбол Хятадад хувьцааны үнийн бууралт ч гол асуудал болж байгаа бол Евро бүсэд инфляцаас үүсэлтэй үнийн өсөлт асуудал үүсгэж буй.

Түүнчлэн ОХУ-ын Украин хоорондын мөргөлдөөний улмаас үүссэн түүхий эдийн шок нь инфляцын хүлээлтийг нэмэгдүүлж, тэр дундаа Евро бүсэд хамгийн ихээр нөлөө үзүүлсэн юм. Улмаар Европын Төв банк бодлогын хүүгээ өсгөхөө зогсоох арга хэмжээ нь талаар болж буй.

Инфляц гэлтгүй өнгөрсөн сард үйлчилгээний салбарын идэвхжил 2022 оны сүүл үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа талаар өмнө нь багахан дурдсан. Тиймээс ч энэ оны гуравдугаар улиралд Евро бүсийн эдийн засгийн уналт шиг томоохон уналт тохиохгүй хэмээн шинжээчид үзэж буй. Тэдний хувьд энэ асуудал нь АНУ-ын Холбооны нөөцийн санд тулгарсан бодлогын хүү, үйлдвэрлэлийн уналтаас ч илүүд тавигдах асуудал болоод байна. Энэ бүхний улмаас Европын бүсэд хөрөнгө оруулагчид ч гацалтад ороод байгаа юм.

Тэгвэл АНУ-ын хувьд гэнэтийн байдлаар эдийн засгийн багахан өсөлт ажиглагдсан нь хиймэл оюун ухааны салбартай холбоотой. Технологийн өндөр үзүүлэлттэй "Nasdaq Composite"-ийн индекс энэ жил 32 хувиар өссөнөөр дэлхийн хамгийн сайн үзүүлэлтийг харуулсан хэмээн "JPMorgan"-аас мэдээлэв.

Гэсэн хэдий ч улс төрийн нөхцөл байдлаас болж тэр дундаа Дональд Трамп Цагаан ордныг эргүүлэн авах зэрэг асуудалтай холбоотойгоор 2024 онд АНУ-д тогтворгүй байдал үүсэх магадлалтай байна.

Энэ нь АНУ-ын эдийн засагт багахан уналтыг харуулах бол инфляцаас үүсэлтэй үнийн өсөлт нь Евро бүсийн эдийн засагт нөлөөлөх юм. Харин Хятадын зах зээл цаашид ч эмзэг хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button