Улс өрөө нэхэмжилж байж Л.Чинбатын татан буулгасан компаниас авч чадна

"Гацуурт"-ын Л.Чинбат өөрийн эзэмшдэг "Их тариалан" ХХК-иа татан буулгаж байгаагаа зарласан тухай бид өчигдөр мэдээлсэн билээ.
Эл компани нь Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 57 сая 353 мянган төгрөгийн зээл авсан өртэй.
Татан буулгаснаар төрд төлөх ёстой энэ өр хэрхэх вэ гэдэг асуудал үүсч байна.
Өртэй компанийг хэрхэн татан буулгах вэ гэдэг тухай Компанийн тухай хуульд дараах байдлаар заасан байдаг аж.
27.6. компанийн эд хөрөнгийн тухай мэдээ, зээлдүүлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэх дүнг агуулсан татан буулгах балансыг гаргах бөгөөд түүнийг компанийн ТУЗ /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ батална.
27.7.Татан буулгах комисс нь нэхэмжлэлийг хэрхэн барагдуулах тухайгаа зээлдүүлэгчид бичгээр мэдэгдэх бөгөөд зээлдүүлэгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл татан буулгах балансыг батлахаас өмнө шүүхэд гомдол гаргаж болно.
27.8.Хэрэв татан буугдаж байгаа компанийн мөнгөн хөрөнгө нь нэхэмжлэлийг барагдуулахад хүрэлцэхгүй бол татан буулгах комисс нь компанийн бусад эд хөрөнгийг худалдана.
27.9.Энэ хуулийн 27.8-д заасны дагуу татан буугдаж байгаа компанийн эд хөрөнгийг худалдах нь энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт заасан сонирхлын зөрчилтэй хэлцэлд тооцогдохоор бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дуудлага худалдаагаар худалдана.
27.10.Татан буулгах комисс нь татан буугдаж байгаа компанийн зээлдүүлэгчдийн өр төлбөрийг татан буулгах балансыг баталсан өдрөөс эхлэн тус балансын дагуу Иргэний хууль болон энэ хуульд заасан дарааллын дагуу барагдуулна.
Татан буулгахаа зээлдэгчид мэдэгдэж, энэ дагуу зээлдэгч нэхэмжлэл гаргах замаар өр төлбөрөө авах аж.
Л.Чинбат ХААДС-д 57.3 саяын өртэй "Их тариалан" ХХК-иа татан буулгажээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.