Хөх тэрлэгээр ижилсэж, С.Баярцогтыг ярьж яваа хоёр

Экс Ерөнхийлөгч Х.Баттулга хөх тэрлэгээ өмсөөд хөдөө хөвөөгөөр баахан явсан. Одоо Ерөнхий сайд ч хөх дээлээ хөдрөөд аймаг, орон нутгаа тойрон явсаар байна. Онцлог нь тэд хоёулаа С.Баярцогтыг ярьж яваа сурагтай.

Экс Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хоёр гишүүн тэргүүтэй 100 гаруй хүнийг дагуулаад АН-ыг биш МоАХ-г өмнөө барьж явсан. Тэрбээр “хөх туг” бариад хөдөө гараад явчихсан нь яахын аргагүй олны анхаарлыг татсан билээ. Ингэж явахдаа “С.Баярцогт бол шүүхийн луйвраар гарч ирсэн. Шүүх хууль бусаар түүнийг цагаатгасан” гэхчлэн ярьж явсан нь дуулдаж буй. Х.Баттулгын “бай” нь С.Баярцогт хийгээд 30 гэр бүл, бас хууль бус шийдвэр гаргасан гэх шүүгчид болж таараад байгаа юм. Лу.Гантөмөр АН-ын дарга болсноосоо хойш л хоёр экс Ерөнхийлөгчийн шахаа, шантаажинд орж ирсэн. Ц.Элбэгдоржийн шахалтаар С.Баярцогтод хамаг том эрх мэдлээ өгчихсөн нь Х.Баттулгын дургүйг хүргээд байгаа гэхэд болно. Иймээс С.Баярцогт руу чиглэсэн элдэв дайралт, сэлтүүдийн ард Х.Баттулгыг байгаа гэж бичигдэх болсон.
Үүнийг батлах шиг АН дарга асан С.Эрдэнэ твиттер хуудаснаа “Өнөөдөр АН-ыг нөгөө л сайн муугаар нь бичиж Жонхуу, Баярцогт хоёрын улстөрийн дуэль өрнөсөөр” хэмээн жиргэжээ.

Харин Ерөнхий сайд иргэдтэй уулзаж, Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, ажлаа танилцуулахын зэрэгцээ тухайн орон нутагт хэрэгжих томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын үйл явц зэргийг үзэж харж яваа. Ингэхдээ тэр ч бас сонгууль ярьж, эхний таван мандатад хөгжлийн бэрхшлээтэй иргэний төлөөллийг багтаана гэхчлэн элдэв амлалтууд өгч, сонгуулийн мессежээ тараасаар. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ирж шалгуулах учиртай, гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн С.Баярцогтын шударга бус хэрэг зэргийг сөхөж яваа аж.
Хөх дээлээр ижилссэн экс Ерөнхийлөгч болоод Ерөнхий сайд хоёрын ярьж яваа сэдэв нэг цэг дээр огтлолцож. Харин хотод “С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрийг хууль бусаар зассан” талаар нийтийн сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэлсэн зэрэг нь энэ намрын улстөрийн нэг сэдэв байх бололтой.
С.Баярцогтод холбогдох асуудлыг гурван шатны шүүх шийдсэн. Харин үүнийг нь Дээд шүүхийн хоёр шүүгчийн тусгай саналаар дахин хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаасан. АТГ-ынхан дахин мөрдөж шалгаад хэрэгсэхгүй болгох саналыг НПГ-т илгээсэн. Прокурор түүнийг нь ёсоор болгосон. Энэ явдал өнгөрсөн жилийн наадмын өмнө болж өнгөрсөн байдаг. С.Баярцогтын хэрэг хэмээх энэ кэйс нийгэмд нэлээд шуугиан тарьсан. Урьд өмнө Монголын шүүхийн түүхэнд ийм явдал болж байсангүй. Гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэргийг дахиж мөрдөн байцаалтад буцаагаад хэрэгсэхгүй болгож байсан түүх байхгүй билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
bulainuud
Хүрэлсүх ээ Ерөнхий сайд болох гэж энэ 2 хулгайчид тавьсан өр чинь дууссан бол одоо Бэрхийн эргүү г�##�чаа �######�уулж үз. Инженер сэтгэхүй бизнесийн ухаантай , найруулсан жүжигт тоглоогүй энэ улс орныг өндийлгөх ерөнхий сайдтай болмоор байна
Хаха энэ 2 жулдрай попчингуудын дэргэд Баярцогт нь хамаагүй илүү л дээ
ХӨХ МОНГОЛЫН 100 ЭРХЭМ НЭВТРҮҮЛЭГ ГЭЭД ГАРААД ИРНЭ ДЭЭ ККК.
Баярцогт хулгайч бүр даварсан байна шүү. Шоронд нь хатаа
Луухаан Баярцогт ял завшсан байна. Хятад хүн бол хятад хүн л байдаг.
Дээлээ сольсон ч идэж уух хүсэл нь хэвээр л байна даа. Дандаа л хэн нэгийг муулж явах юм.
Жонхуу,Данх хоёрын дэргэд Баярцогт чинь боловсролтой,бодлоготой,соёлтой,сортоотой аавын хүү шүү дээ ! Тэр гурван шатны шүүхийн шийдвэрт Женко мөнгөөр нөлөөлөөд, Баярцогтыг шоронд хийсэн юмаа !!!
Баярцогтыг ярихгүй яадаг юм. Монголын төрөөр 40 жил тэжээлгэсэн тэр эрлийз тэгээд ял завшаад гүйж явах ёстой юу
Хаана бна тэр 20000 хувьсагч ашигтай гээд босоо ганбаатай маргаад байсан