Бохирын шугам холбож байсан залуус шороонд дарагдаж, нэг нь энджээ
Есдүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн үед 23-26 настай хоёр залуу шороонд дарагджээ.
Тодруулбал, Нийслэлийн Онцгой Байдлын Газраас "Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, "Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 2"-ийн баруун талд байрлах хотхоны бохирын шугам холболтын ажил хийгдэж байх явцад хөрсний нуралт үүсэж, хоёр ажилтан 3х1.50 метрийн хэмжээтэй нүхэнд дарагдсан байсан.
Аврагчид Төв аймгийн харьяат, 26 настай эрэгтэй шороонд дарагдаж нас барсан байсныг хүрз, дамнуурга, тулгуур бэхэлгээ ашиглан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө.
Нөгөө ажилтныг иргэд гаргаж, яаралтай тусламж 103-т хүлээлгэн өгч, амь насыг нь аварсан байна" хэмээн мэдээллээ.
Иймд иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд газар шорооны болон барилгын ажил эрхлэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын дүрмийг чанд мөрдөж, эрдэнэт хүний амь нас эрстэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.
Б.УУГАНБОЛОР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хайран з�##�уус маань маш бага ц�##�ингийн төлөө үхээд байхын барилга цэрэг гээд з�##�уусыг золиосолдог газрууд бнаа
Үнэхээр харамс�##�тай.
Мэргэжлийн хүмүүс мөн юм уу, хөлсөөр нүх ухах зарын дагуу ажил хийсэн з�##�уус биш үү, хайран амь нас,