"Эрдэнэс Тавантолгой" "Чалко"-гоос зээлсэн 305.8 сая ам.долларын урьдчилгаагаа төлж барагдуулжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК "Чалко"-гоос зээлсэн 305.8 сая ам.долларын урьдчилгаагааг есдүгээр сарын 12-ны өдөр төлж барагдуулсан байна.
Тодруулбал, "ЭТТ" 2021 оны дөрөвдүгээр сараас 2022 оны тавдугаар сарын хооронд БНХАУ-ын "Чалко" компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан байдаг.
Улмаар тус компанид онцгой дэглэм тогтоох үед дээрх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам.доллар байсан билээ. Онцгой дэглэм тогтоож, засаглалыг сайжруулан, олборлолт, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр БНХАУ-ын Чалко компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт бүрэн барагдуулж дууссан байна.
Ингэснээр "ЭТТ" компанид тогтоосон Онцгой дэглэмийн үед ил тод байдлыг хангаж, нүүрсний борлуулалт, экспорт эрс нэмэгдсэн нь "Чалко" болон бусад томоохон худалдан авагчаас авсан нийт 605.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн өглөг бүрэн дууссан гэсэн үг юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн хугацаанд нүүрсний олборлолтыг 2.8 дахин, экспортыг 2.3 дахин, борлуулалтыг 3.7 дахин нэмэгдүүлж 2.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллаж байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ч�##�когийн гэрээний хөнгөлөлт 17 %-ийг одоо болиочээ. Сү хулгайч энэ улсыг олон жил мэрж бнда
Яасан дуу�####�ггүй өр вэ. Өмнө нь дууслаа гээд байгаагүй билүү.
Аль дээр дууссан гэж бсан.Үнэхээр хогийн шаарнууд юм а.