НийгмийнНИЙГЭМ

Үйл явдал: Талийгаач С.Алунгуаг дайрсан гэх жолоочийн өмгөөлөгч мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлын тойм.

8.30-11.20 цагт: Хавдар судлаач эмч нарын үндэсний чуулга уулзалтын салбар хуралдаанууд "Хавдрын хими, бай эмчилгээ", "Хавдрын ангиографийн эмчилгээ", "Монгол улс дах хүний папиллом вирусийн шалтгаант умайн хүзүүний хорт хавдрын оношилгоо, эмчилгээний менежмент" сэдвээр үргэлжилнэ. Утас: 99063902

8.30-14.00 цагт: Ханнс-Зайделийн сангийн 30 жилийн ойд зориулан МУИС-ийн Төв номын санд “Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэл" эрүүгийн эрх зүйн эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт: Монгол Улсын шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чадавхжуулах, судалгаа боловсруулалтын ажлыг олон улсын жишигт нийцүүлэхэд туршлага болох, шинжлэх ухааны бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд зориулсан "Ted science" хүндэт зочдын тусгай лекц Чингис хаан үндэсний музейд болно. Утас: 96656561

10.00-12.00 цагт: Хил хамгаалах байгууллагын 90 жилийн ой тохиолдуулан "Чингис хаан" ОУНБ-д үйл ажиллагаа явуулж буй хилийн хяналтын байгууллага, нисэх буудал, агаарын тээвэрлэгч компаниудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах "Нээлттэй хаалга"-ны өдөрлөг зохион байгуулна.

11.30 цагт: Сүхбаатар дүүргийн цагдаагийн гадаа Талийгаач С.Алунгуаг дайрсан гэх жолоочийн өмгөөлөгч хэвлэлд хандаж мэдээлэл хийнэ.

14.00-18.00 цагт: "Монгол-Германы эрх зүйн хамтын ажиллагаа" бага хурал Төрийн ордны Чингис танхимд болно. 

-Европын Холбооны гишүүн Финланд, Польш, Испани, Румын улсын төрийн байгууллагуудын статистик өгөгдлийн мэргэжилтнүүд “Өгөгдлийн засаглал, менежмент” сэдвийн дор Улаанбаатар хотод энэ сарын 12-14-нд сургалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button