АНУ-ын түүхэнд анхны удаа эрх барьж буй Ерөнхийлөгчийн хүү хэрэгт яллагдав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байденыг бууны наймаачныг хууран мэхэлж, галт зэвсэг худалдан авсан хэрэгт буруутай гэж шүүх үзжээ. Хантертэй холбоо бүхий шүүх дээр үүссэн хэрэг аавынх нь 2024 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх чадварт нь нөлөөлнө гэж хүмүүс үзэж байгаа юм.
АНУ-ын түүхэнд анхны удаа эрх барьж буй Ерөнхийлөгчийн хүүхэд шүүхээс яллах дүгнэлт сонслоо. Делавер мужийн дүүргийн шүүх Хантерыг эрүүгийн гурван зүйл ангиар буруутгажээ.

Бүгд Найрамдах намын төлөөлөгч Жеймс Комер “Өнөөдөр Хантер Байденыг буруутай гэж үзсэн шүүхийн дүгнэлт нь өчүүхэн эхлэл төдий. АНУ-ын хуульч Дэвид Вайс энэхүү луйвар болон хууль бус найманд оролцсон бүх хүмүүсийг шалгахгүй бол, АНУ-ын Хууль зүйн яам Хантер Байден болон “том залуу”-г хамгаалж байгаа нь тодорхой болно” гэсэн байна.
Том залуу гэж хэнийг хэлээд байна вэ? “New York Post” сонин 2020 онд Хантер Байдены бизнесс хамтрагч Жеймс Гилларын бичсэн имэйлийг дэлгэсэн. Хантер “CEFC China Energy Co” компанитай гэрээ хийхдээ “том залуу”-д хувь өгөх хэрэгтэй гэсэн утгатай зүйл бичсэн байв. Тэр том залууг зарим эх сурвалжууд Жо Байден гэж мэдээлж байгаа юм.
Эх сурвалж: New York Post, Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гарчигийг ёстой өгөв өө. Энэ ерөнхийлөгч угаасаа л анх удаа төр барьж байгаа. Харин Ерөнхийлөгчиинй хүүгийн хэрэг анх удаа байж магад
Анх төр барих байтугай насаараа төрийн ажилд оролцож явсан байдаг. Буруу гараар будаа их тээсний нэг гай илрэв.