УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ "Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэгийг надтай уулзуул. Би төлөөллүүдтэй нь уулзахгүй" гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгаар явж, иргэдтэй уулзаж байгаа билээ. Тэгвэл тэрбээр өчигдөр буюу есдүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийг зорьж, иргэдтэй уулзсан юм. Энэ үеэр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, "Сахал" Д.Эрдэнэбилэг нарын талаар дурдав.

Тэрбээр "Улсын томоохон хэргүүдэзд томилсон шүүгчид нь хэргийг шийдэхгүйгээр өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгосон. Харин одоо авлигын асуудлыг олон нийтэд ил болгрж байна. Үүний үр дүнд шүүгч нь эзнээ өмгөөлж чадахгүй болсон.

Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэгийн асуудал сөхөгдсөн даруйд гадаад руу гараад зугтчихсан. Тэд хаашаа ч явахгүй. Олдоно. Монголд тэднийг санхүүжүүлж, хамгаалж байгаа хүмүүсийг тасална. Цаг хугацаа тэдний эсрэг "цохилж" байгаа. Бид энэ том мөнгөний мафийн эсрэг ухарч, өрөвдөж, бууж өгч болохгүй. Засгийн газар болон ард түмэн бид энэ асуудалд хамт байх ёстой" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Захиж хэлэх үг байна. Гадагшаа явсан Д.Эрдэнэбилэг, Ч.Сайханбилэгээ авч ирээд надтай уулзуул. Би Монголд байгаа та нар шиг төлөөллүүдтэй нь уулзахгүй.

Шүүгч хараат байх ёстой. Гэвч тийм биш болохоор л өнөөдөр парламент шүүхийн талаар ярихад хүрч байна. Яагаад 8 ишигний хэрэг шийдэгдэж байхад Д.Эрдэнэбилэг гэх хүний хэрэг шүүхэд долоон жил гацах ёстой гэж. Ард түмний хүүхдүүдэд арслан бар мэт загнадаг мөртлөө авлигачдын хэргийг таван жил гацааж байгаа юм. Тиймээс бид шударга шүүхийг шаардах эрхтэй. Хэрэв ямар нэгэн байдлаар би ордон дотор хүчин мөхөствөл ард түмэнтэйгээ хамт талбай дээр суулт хийнэ" гэсэн юм.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг "шувуу" ажиллагаанд хамгийн өндөр хүлээлттэй байаа хүмүүсийн нэг. Тэрбээр өдгөө АНУ-д амьдарч байгаа. Одоогоос гурван сарын өмнө түүний талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Ч.Сайханбилэгийг санхүүжүүлж байж болзошгүй асуудлыг шалгаж эхэлсэн. Түүний хаана байрлаж, амьдарч байгаа тухай мэдээллийг иргэд хууль сахиулах байгууллагад ирүүлсэн" хэмээн мэдээлж байв.

Харин Д.Эрдэнэбилэгийн хувьд хил даваад долоон сар өнгөрлөө. ХХБ-ны ТУЗ-ийн дарга түүнийг "Эрдэнэт үйлдвэр"-ээс гадна төрийн мэдэлд очсон "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" болон "Хөтөлийн цемент шохой" компаниудтай холбодог. Шалтгаан нь эрх мэдлийн байдлаа урвуулан ашигласан хэмээн АТГ шалгаж байсан юм. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард хилийн хоригоо цуцлуулж, барьцаанд нь гурван тэрбум төгрөгийг үлдээгээд "14 хоногийн хугацаатай Сингапурт эмчлүүлнэ" гэх шалтгаанаар гадагшаа явсан юм. Улмаар нэг сарын өмнө буюу наймдугаар сарын 18-ны өдөр түүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны газраас Монгол Улсад орж ирсэн даруйд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийдвэрлэсэн байдаг.

Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эл хоёр эрхмийг санхүүжүүлж, хамгаалж буй Монголд байгаа төлөөллүүдтэй нь уулзахгүй хэмээн олны өмнө ийн хэлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 15, 2023 16:42

Эмчилгээ гэдэг худ�##� үйлдэлд илтгэнэ гэдэг худ�##�, хамтрагч гэсэн үг, Ийм асуудлыг Монголын эрүүл мэндийн байгууллагаар ш�##�гуулж байх хэрэгтэй, 14 хоног эмчлүүлдэг өвчин гэж байхгүй Гадаад руу хүнд өвчтөнүүд явдаг биз дээ Цаг хугацаа, нөхцөл байд�##� өөр байхад ийм ш�##�тгаар явна гэдэг зугта�##�т гэдэг нь ойлгомжтойг шүүгч нь мэдэж л байгаа, хамтрагч нь

Зочин
Зочин
9 сар 16, 2023 09:48
Reply to  Зочин

Би ер нь Оюун эрдэнийг итгэхгүй бас ойлгохгүй байна.Яриад хэлээд байна.Ажил нь урагш явж байгаа юм �##�га. Яг дарханы зам нефтны үйлдвэрийн ажил , мухар төмөр зам шиг ажиллаж байх юм.ЖДҮ , ХБ ний хэрэг юу болов. Шүгэл үлээгээд намын нөхөд нь олноор гараад ирэнгүүт дараагийн сенсациар дардаг , нөгөө Эрдэнэ билэг,Сайхан билгээ дахин дахин яриад гараад ирдэг ШОУ маягийн юм болоод байна.Би итгэхгүй бас ойлгохгүй байна.Яагаад гэвэл ашиг сонирхолын зөрчилтэй хотгор ШАНАГАТАЙ холбоотой , 10% гэгдэх ,популистуудыг танхимдаа оруулчихаад шудрага ёс яриад хаана хүрэх бэ.Бас нам дотор нь асар олон идэж уусан хүмүүс байхад Сү.Батболд , нүүрсний хулгайд холбогдсон 17 хүн , хөгжлийн банкинд холбогдсон хүмүүс холбоотойгоор , хулгайн 90% нь МАНд хамаарч байхад тэдгээр хүмүүсээ ярихгүй байгаа учраас
итгэхгүй байгаа юм.Ганхуяг сая МАНтай холбоотойгоор нүүрсний хулгайн хэргийг ярьчихав уу яав

Зочин
Зочин
9 сар 15, 2023 16:49

Яагаад өөриинхөө их наядаар идсэн хулгаич даа ярьдаггүи юм бэ? Ядаж хүнии өөриинтэи нь ярьсан бол ЕС-шиг харагдах баилаа… гэж

Irgen
Irgen
9 сар 15, 2023 17:08

Zov. Er hun. Eronhii s

Irgen
Irgen
9 сар 15, 2023 17:10

Zov er hun. Eronhii said yag zov heljee, nice. Demjij bn. Ordon dotor hetsuudvel yamar ch huiten, yamar ch haranhuid demjij jagsana aa.

Зочин
Зочин
9 сар 15, 2023 17:22

Ард түмэн ЕС аа дэмжинэ. Зугтагсдыг үйлийн үр гүйцнээ.

Зочин
Зочин
9 сар 15, 2023 18:46

Чиний хажууд наад 2 чинь бизнес мэднэ. Бизнест бол наад 2 ынхоо хажууд чи бол з�##�уу бөх.

Элдэв Очир
Элдэв Очир
9 сар 15, 2023 19:13

Өөрийн намынхныгаа эхлээд ярив�##� арай үнэмшилтэй болно.

Зочин
Зочин
9 сар 15, 2023 19:15

ЭНЭ МУУ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ГЭЖ ХЭН БЭ? ХЭДЭН ОН БЭ? ЯАСАН ЦОГЛОГ ХУЛГАЙЧ ВЭ? ЭНЭ ЛАЛАРААС АМАНДАА ШАР ТОС ХИЙЛГЭЭД ДУУГАРЧ ЧАДАХАА БОЛЬСОН ШҮҮГЧ ПРОКУРОР НАР БАЙГААШТ. ТЭД ЖИРИЙН АРДЫН ХҮҮХДҮҮД ГАНЦ ШИРХЭГ БЭЛЭН ГОЙМОН ХУЛГАЙЛАХАД ЛАНЦАЙТАЛ 15 ЖИЛ ӨГДӨГ БИЗ ДЭЭ? ИЧЭЭЧ ШҮҮГЧ НАР ГЭЖ ҮНЭН АВИЛГАЧИН ХУЛГАЙЧУУД ЯАСАН ЦАЛИН НЭМЭХГҮЙ БОЛ АВИЛГА АВЧИХ ГЭЭД БАЙНА ГЭСЭЭРЭЭН БАЙГААД ЦАЛИНГ ЧИНЬ НЭМСЭН ОДОО ЭНЭ САХАЛЫГ АВЧИРЧ НЭГ ХУДАГТ БООВ ГОШНОГО ХОЁРЫГ НЬ ҮМХИЙРТЭЛ АЦААР НЬ СУУЛГАЖ БАЙГААД ГЯНДАНД 15 ЖИЛ ЧААЛГААЧ ЧАДАХ УУ? ТА НАР ОЮУНЭРДЭНЭ ИХ Л СҮРЖИН МЭДЭГДЭЛ ХИЙДГЭЭРЭЭ ХИЙЖ АРГАГҮЙ ЭЭ СОНГУУЛЬ ОЙРТСОН ОНОО ЦУГЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА САЙХАНБИЛЭГ БОЛ ОДОО АНУ н ИРГЭНШИЛ ХУССАН МӨНГӨӨРӨӨ АВЧИХСАН НУГ НУГ ИНЭЭГЭЭД САЛААВЧ ӨГӨӨД СУУЖААГААШТ АВЧИРЧ АЛАХ ВИЙ СЭМ АВГУУД МАНАЙ ИРГЭНИЙГ ЯАХ ГЭЖЭЭГААН ГЭХЭД МОНГОЛЫН ТӨРИЙХӨН ӨМДӨНДӨӨ СУЛ ТАВИАД ХАВИАРАА НЭГ ҮМХИЙ ХАНХЛУУЛНА ХА ХА ХА ХЭНИЙГЭЭ ИНГЭЖ ХУУРЧ МЭХЛЭЭД СУРЦАН АЛНУУД ВЭ?

Осман
Осман
9 сар 15, 2023 19:43

Зөв ард түмэн дэмжиж буй амжилт

Pop sur Danzan
Pop sur Danzan
9 сар 15, 2023 20:15

Ene neg pop sur Danzan bh ymaa uls oron dampuurch bhad iim ym yaridag ec bh uu

irgen
irgen
9 сар 15, 2023 20:45

Сонгууль дөхөхөөр �##�ь ноднин ярьж байсан зүйлээ давтан улиглажээ. Наадах хошгируул�##�тад чинь ард түмэн хууртахааргүй болсон.

Зочин
Зочин
9 сар 15, 2023 21:15

Ёстой элий б�##�ай гачгаар данх шуу

Зочин
Зочин
9 сар 15, 2023 21:21

Данхаа ! Чи тангадын тайрдасыг яагаад ярьдаггүй юм бэ ?! Гэртээ байгаа Женкийн "гэдсий нь арилгаж" чадах гүй байгаа чинь тийм шударга харагдахгүй л байгаа шүү !!!

Зочин
Зочин
9 сар 15, 2023 21:27

Үнэн Шаампар попчин хар хүүр шүү

denduu
denduu
9 сар 15, 2023 23:24

Denduu hulgaich nartai yurunhii said uulzahgui....zugeer hurungu iig huraagaad tsaazal

Golomt bayasgalan...huvisgalt zaluuchuudiin mungu idsen ...

Зочин
Зочин
9 сар 16, 2023 00:07

Худлаа ингэж ард түмний толгойг эргүүлж нэг их шударга царайлсан болоод ирээдүйдээ медведев путин 2 шиг ерөнхийлөнч ерөнхий сайдаа ээлжлээл хийх гээд бна �##�бан туша�##�аасаа зуур�##�да�##� улс орныг хулгайч нараар цөлмүүлээл

Зочин
Зочин
9 сар 16, 2023 11:29

ЦАГДАА ШҮҮХЭЭР ЯВАХГҮЙ ХАХУУЛЬ АВЬЯ НАДТАЙ УУЛЗ ГЭСЭН ҮГҮҮ.

Зочин
Зочин
9 сар 17, 2023 21:10

Хулгайч нарын хошного долоогчид хуц�##�даж, эрүүл монгол толгой угаана гэвэл гонжийнжоо. Өмхий амтай, хар санаатай боолууд больцгоо.

Зочин
Зочин
9 сар 22, 2023 17:33

юу гэж байгаан бол тавьж явуулчаад эргэж ирэхээр нь барина гэдэг нь . та ирж хэрэггүй шүү бид хамга�##�ж чадахгүй боллоо гэж л байгаа юм байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button