Сурвалжилга: "Далайн давсан агуй" өрөөнд 40 минут тоглоход ой мод, далайн эрэгт амарсантай ижил
"AVRO MED" уламжлалт анагаах ухааны эмнэлэг "Далайн давсан агуй" эмчилгээний өрөөгөө 2023 он дуустал 100 хувь хямдруулж хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж эхэлжээ.
Хана, шал, тааз бүгдийг нь эмчилгээний давсаар “урласан” өрөөний гаднах тусгай төхөөрөмж давсыг агаарт ионжуулсан цацна. Хүүхэд 40 минутыг давсан өрөөнд тоглож, зурагт үзэж өнгөрүүлэхэд хоёр өдөр ой модонд зугаалсан мэт, гурван өдөр далайн эрэгт амарсантай адил үр дүн гардаг аж.
Үүнээс гадна харшил, астма, стресс, ядаргаа, зүрх судасны өвчнийг анагааж, бүх төрлийн бактерийг устгах чадалтай. “AVRO MED” эмнэлэг уг нь жилдээ хоёр удаа л буюу зургаадугаар сарын 1, есдүгээр сарын 1-нээс тус бүр нэг сар давсан өрөөгөө 100 хувь хямдруулж, үнэ төлбөргүй болгосоор иржээ.
Харин 2023 оны есдүгээр сард зарласан төлбөргүй үйлчилгээнд 3800 хүүхэд бүртгүүлсэн тул хугацааг нь сунгаж, он дуустал хямдруулжээ.
Биднийг очиход далайн давсан өрөөгөөр үнэгүй үйлчлүүлэх хүүхдүүдийн хөлд эднийх аль хэдийн дарагджээ. Үлгэрийн мэт төсөөлөл төрүүлэх давсан өрөөг зурагт, тоглоом, тохилог сандал зэргээр тохижуулжээ. Шалан дээр давсны үйрмэг гялалзана. Хөл гишгэлтээр шагайгаа хүртэл давсаар хучигдана. Давсан хана, давсан тааз, давсан шал. Гадаа үүдэнд байрлах тусгай төхөөрөмж үл мэдэг дуугарна. Тэнд эмчилгээний зориулалттай далайн давсан капсулыг хийхэд маш нарийн хэмжээтэй болгож давсан өрөөг агааржуулдаг байна. Үйлчлүүлэгч эмэгтэй "Ороод хэсэгхэг суухад л сайхан уужраад, хэд хэд ороод ирэхээр ерөөсөө сандалдаа суугаад унтчихдаг" гэж ярилаа. Харин менежер нь жилийн жилд манайх нийгмийн хариуцлагын хүрээнд давсан өрөөгөө сар үнэгүй ажиллуулдаг. Энэ жил эхний хоёр өдөр л гэхэд аравдугаар сарын 15 хүртэл цаг бичигдсэн. Тэгээд бид нийгэмд хэрэгцээ шаардлага их байгаа юм байна, он дуустал үнэгүй болгоё гэсэн шийдвэр гаргасан" гэв.
-Ханиад ойр ойрхон хүрэх нь эдгэрэлтийн дараах эмчилгээг орхисноос үүдэлтэй-
-Далайн давсан агуй өрөөний үйлчилгээнд хамрагдахаар 3800 хүүхдээ бүртгүүлж, танайх хямдралаа он дуустал сунгажээ. Энэ олноор хандаж байгаагийн шалтгааныг юу гэж харж байна вэ?
-Гадуур өвчлөл их байна. Магадгүй, үер усны эрсдэлээс шалтгаалсан гүйлгэх, бөөлжих шинж тэмдэгтэй томуу томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотой болов уу гэж харж байна.
-Далайн давсан агуй өрөөг танилцуулаач?
-“AVRO MED” эмнэлгийг үүсгэн байгуулагч н.Авирмэд эмч анх ОХУ-аас баг урьж сарын хугацаанд байршуулан оросын технологиор давсан өрөөг байгуулсан. Давс бол гадны өвчин үүсгэгч, бактерийг устгах чадалтай байгалийн эрдэс. Далайн давсны өрөөний гадаа байрлуулсан тусгай төхөөрөмж нь тусгай капсултай давсыг бутлаад агаарт цацаснаар хамар залгиурт байгаа гадны биетийг устгах үүрэгтэй. Дээрээс нь давсан өрөө нойргүйдэл, харшил, ханиад, цус цэвэршүүлэх гээд маш олон талын ач холбогдолтой.
-Хүүхдүүд 40 минут давсан өрөөнд ороод юу хийх вэ?
-Өрөөний хана, шал, тааз бүгдийг нь давсаар хийсэн. Дээрээс нь 40 минутын турш ионжуулсан давсаар амьсгалж уушгийг цочроож бохирдлыг гадагшлуулж, бүх төрлийн бактерийг устган дархлааг нэмэгдүүлнэ. Тэнд хүүхдүүд зөвхөн өөрсдөд нь зориулан бэлтгэсэн тоглоомоор тоглож, хүүхэлдэйн кино үзнэ. Зүгээр л тоглоно гэсэн үг. Гол нь тэр давсыг амьсгалахад амаар орж биед нөлөөлөх үүрэгтэй. Нэг удаа 40 минут ороход хоёр өдөр ойд алхаж, гурван өдөр далайн эрэг дээр амарсан мэт нөлөөг үзүүлдэг. Ер нь далайн давсны өрөөнд оронгуут тайвшраад бие амрах мэдрэмж төрнө. Энэ нь цаанаа цусны эргэлттэй холбоотой. Ганц хоёр ороод сайн унтаж амардаг болчихдог. Энэ нь дархлааны процесс дэмжигдэж байна гэсэн үг. Гурав дахь оролтоос уушги цэвэршиж, цэр нус гадагшилж эхэлдэг. Ер нь хүүхдүүд 5-10 удаа орчихсон байхад маш сайхан эерэг үр дүнг харах боломжтой.
-Хориглох заалт бий юу?
-Байхгүй. Энэ бол дэлхийн 40 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдөн хэрэглэж байгаа эмчилгээ. ОХУ-ын эрдэмтэд анх нээсэн. Манайд эрт дээр үеэс давсаар хоолойгоо зайлах, шавших гэх мэтээр ач тусыг мэддэг байсан шүү дээ.
-Цаг авсан хүүхдүүд курсээр орох боломжтой юу?
-Манай руу залгаад цаг авч байгаа хүмүүст курсээр орох боломжийг олгосон. Уг нь 100 хувь үнэ төлбөргүй болгоод аль болохоор олон хүүхдэд хүргэе гэсэн зорилготой. Гэвч аав, ээжүүдэд маань бас олон удаа оруулах хүсэл байгаа учраас курсээр цаг өгсөн. Он дуустал цаг л авсан бол ямар ч төлбөр тооцоо хийхгүйгээр 5-10 удаа орох боломжтой гэсэн үг. Бас мөнгөө төлөөд орьё гэсэн хүмүүс ч байна. Гэвч одоогийн байдлаар он дуустал авч болох бүх цагийг үнэгүй өгчихсөн. Оны дараагаас төлбөрөө төлөөд явж болно. Дөрөв хүртэлх насны хүүхдүүд асран хамгаалагчтайгаа орох бөгөөд нэг асран хамгаалагч нь бас үнэгүй орно. Манай өрөө нэг удаадаа 7-8 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай.
-Намрын сэрүүн өдрүүд эхэлж, хүүхдүүд маш ихээр ханиад томуу хүрч эхэллээ. Үүнд давсан өрөө ямар нөлөө үзүүлэх вэ?
-Далайн давсан өрөөнд сууснаар ханиад томуу, томуу төст өвчин, астма, уушгины архаг өвчин, гайморит, фарангит, бронхит илааширдаг. Хүний биеийн бүх төрлийн бактерийг устгаж, дархлааг эрс нэмэгдүүлдэг. Манай “AVRO MED” тухайн хүнийг оношлоод өвчний учир шалтгааныг тодорхойлж үүнд нь тохирсон чиглэсэн эмчилгээ хийнэ. Эмчилгээний онцлог суурийг нь бэлдэж, дараа нь үүндээ чиглэсэн засал эмчилгээ хийдэг.
Дархлаа муугаас өвддөг бол эхлээд тамирыг нь дэмжинэ, нойргүйдлээс болсон бол эхлээд нойрыг нь засах гэх мэтээр тактик боловсруулж эмчилдэг. Аливаа өвчин нууц үе өнгөрч шинж тэмдэг илрэн өвдөж эхэлдэг, улмаар эмчилгээ эхэлдэг. Гэтэл үүний ард эдгэрэлтийн дараах гэж маш чухал үе байдаг. Гэтэл манайхан шинж тэмдгийн үед арга хэмжээ аваад орхичихдог. Харин эдгэрэлтийн дараах үеийн эмчилгээг хийгээгүйгээс өвчин дахин, дахин сэдрээд байдаг. Хамгийн энгийнээр ярихад зөгийн балтай үнээний сүү хэсэг уулгачихдаг, далайн давсан өрөөнд хэд хэд суулгачихдаг, эсвэл амралтын өдрүүдээр агаар салхинд гаргадаг байх нь хамгийн чухал. Эдгэрэлтийн дараах үеийг сайн байлгаж чиглэсэн эмчилгээ хийж өгвөл дахин сэдрэхгүй, амархан өвдөхгүй болно. Уламжлалт эмнэлгийн гол зорилго энэ юм.
-Буруу хооллолт, буруу дадал, улиралдаа зохицоогүй хувцаслалтыг үйлийн үрийн шалтгаан гэж үздэг-
-Та “AVRO MED” эмнэлгийн үйл ажиллагааны талаарх ерөнхий мэдээлэл өгөөч?
-Манай үндсэн үйл ажиллагаа уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажилладаг. Зургаан их эмч, нийгмийн эрүүл мэнд, үйлчилгээний чиглэлээр гээд найман ажилтантай. Хүмүүс уламжлалт анагаах ухааныг ардын эмчилгээ, сэргээн засах эмчилгээтэй андуурдаг. Манай эмч нарын ажил бол уламжлалт анагаах ухааны ойлголт өгөхөөс эхэлдэг. Миний хувьд үзлэгийн товлолт хугацаагаа 1-2 цаг хийдэг.
-Танай эмнэлгийн мэдээлэл дээр ширүүн засал гэж байсан. Энэ нь юуг хэлж байгаа юм бол. Тэр тусмаа хамрын туулга гэдэг их сонин санагдлаа?
-Ширүүн засал гэхээр хануур, туулга, бөөлжүүлэг эмчилгээ орно. Туулгыг урьдчилан сэргийлэх байдлаар жилдээ нэг удаа намар хийлгэхэд тохиромжтой. Бөөлжүүлэг эмчилгээг хаврын улиралд хийдэг, ядарч сульдахаас сэргийлдэг. Хануурыг маш нарийн заалтаар хийдэг. Харин хамрын туулгыг ургамал, тоосны харшил ид хөдөлсөн үед болон гурвалсан мэдрэлийн үрэвслийн үед хийдэг.
-Бидэнд маш нийтлэгээр тохиолдож буй нойргүйдлийн эмчилгээний тухайд…?
-Уламжлалт анагаах ухаан өвчний шалтгаан нь юу байгааг оношлоод чиглэсэн эмчилгээ хийдэг. Үүнд зөв хооллолт, зөв амьдралын дадал гээд өөрөөс нь 50 хувь шалтгаална. Эмийн болон эмийн бус эмчилгээ гээд эмнэлгээс 50 хувь шалтгаална. Тухайн хүн оройтож унтдаг, утас, зурагт их үздэг гэх мэт амьдралын дадалд нь асуудал байвал олж засна. Өвчтөн өөрөө сайн хүлээж аваад засч чадах юм бол үр дүн үнэхээр сайн. Нойрны тухайд уламжлалт анагаах ухаанд өнгөц нойр, гүний нойр гэж хувааж авч үздэг. Бид нар өнгөц нойр авах цагтаа унтахгүй утсаа үзээд байхаар цаг нь хойшоо гүйчихдэг. Өнгөц нойрны үүрэг нь бодол, дурсамжийг цэгцлэх, зүүдэлдэг хугацаа. Гүний нойрны үед хүн огт зүүдэлдэггүй. Гүний нойр дутуу яваад байвал хүн өглөө ядарсан сэрдэг. Тэгээд кофе ууна, өдөр сэргэхийн тулд дахиад ууна. Гэтэл кофейн гэдэг бодис чинь хүний биеэс 8 цагийн дараа гадагшилдаг байхгүй юу. Тэгэхээр нойргүйдлийн шалтгаан нь амьдралын хэв маяг болж байна. Нөгөө кофеныхоо үйлчлэлээр унтахгүй байсаар байгаад гүний нойр авах цагтаа өнгөц унтдаг. Ингээд нойр нь хойшоо гүйгээд нэг тойрог үүсчихдэг. Бидний зорилго бол энэ тойргийг тасдах, шалтгаануудыг нь арилгах, өөрт нь сайн ойлгуулах. Эмчийн үгийг хүлээж авахгүй орой суугаад л, кофе уугаад эмчилгээний явц удааширна гэсэн үг.
-Харин харшил өвчин...?
-Харшлын тухайд манайд ямар эмчилгээ хийлгэж болох вэ гэхээр аливаа өвчний үүсгэл нь буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, улиралдаа зохицоогүй хооллолт, хувцаслалт байдаг. Үүнийг үйлийн үрийн шалтгаан гэдэг. Эрүүл мэндийн 70-80 хувь нь амьдралын хэв маягаас шалтгаалдаг. Харшил ч гэсэн адилхан. Бид энэ өвчнийг эхлээд оношийг нь олн. Шар ус, цөс, хооллолт гээд юунаас шалтгаанаас хамаарч чиглэсэн зөвлөгөө өгнө.
"AVRO MED" эмнэлэг үүнээс гадна халуун рашаан, эмт ванн, усан эмчилгээ, уламжлалт анагаах ухааны бүх л төрлийн эмчилгээг үзүүлдэг. Эднийхийг толгойн доргилтын шалтгаанаар зорин ирэгсэд бүр олон. Харин ойрын өдрүүдэд он дуустал төлбөр авахгүй үйлчлэх болсон "Далайн давсан өрөө"-ний үйлчлүүлэгчдэд хөл дарагджээ. Давсан өрөө энгийн үед нэг удаагийн оролт 15-25 мянга, 10 удаа орвол 10-15 мянга, 20 удаа орвол 5-10 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Эмч нар байгууллагууд, өдөр өнжүүлэхүүд гэх мэтээр олуулаа давсан өрөөгөөр үйлчлүүлэхээр цаг авсан тул бид амралтын өдрүүдээр ч ажиллаж байна гэж ярьж байлаа.
-Ярилцсанд баярлалаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Khaana baidag ve?
tolbortei surwaljlaga ymuu surtalchilgaa ymuu
давс өөртөө энерги шингээдэг.шингэсэн энерги нь хуримтлагдаад ирэхээрээ тэр энергиэ гадагш нь цацдаг.физик, химийн хувьд ийм үзэгдэл бий болдог.тэгэхээр зэрэг хүний энерги, орчин тойрны сайн ч тэр муу ч тэр энергийг өөртөө сорж аваад гадагшлуулдаг.ялангуяа өвчний энергийг өөртөө шингээдэг.анагаах увидастай ч өвтгөх бас ёртой.давсан урл�##� хөгжөөд бэлэг сэлтэд өгдөг болсон нь ер нь их онцгүй.шинжлэх ухааны үндэстэй зүйл.
Bitii shaaaaaa
Хаяг