НийгмийнНИЙГЭМ

Тэгш, сондгойгоор хязгаарласан өдрүүдэд ачаалал 33.5 хувиар буурчээ

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 26-ноос есдүгээр сарын 15-ныг хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулсан. Ингэснээр дугаарын хязгаарлалтын бүсчлэл доторх замд зорчилт хийсэн.

  • Тээврийн хэрэгслийн тоо 29-34 хувиар,
  • Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо 43-45 хувиар,
  • Зам тээврийн осол болон саад5-71.4 хувиар багассан байна.

Мөн эдгээр тоон үзүүлэлтийг бусад хүчин зүйлстэй нэгтгэн дүгнэхэд, зорчилт хөдөлгөөний ачаалал амралтын өдрүүдэд 27 хувиар, ажлын өдрүүдэд 33.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Түүнчлэн улсын дугаарын хязгаарлалт зөрчсөн 12,809 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулжээ.

Улаанбаатар хотын уулзвар, гудамж, замын хөдөлгөөний ачааллыг тодорхойлохдоо:

  • Хөдөлгөөнд оролцсон буюу зорчилт хийсэн тээврийн хэрэгслийн тоо
  • Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо
  • Замын хөдөлгөөнд нөлөө үзүүлсэн зам тээврийн осол, саад
  • Хуулийн дагуу хүлээсэн чиг үүргийн хүрээнд хийж буй тусгай зохицуулалт
  • Цаг агаарын нөхцөл байдал
  • Замын хөдөлгөөн ачаалал буурч, хэвийн болсон цаг гэх мэтийг харгалзан үздэг байна.

Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал ажлын өдөрт дунджаар 85 хувь, амралтын өдөрт 75 хувиар хэвийн хэмжээнээс илүү байдаг. Энэ нь 90 хувиас илүү гарч, тээврийн хэрэгслийн зорчилтын хурд 10км/цагаас бага болбол тэг зогсолт руу шилжих төлөвтэй байгаа юм хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-16 19:10

Сүхбаатар сайд танаа хүсэлт: Тээврийн хэрэгслийг тэгш сондгой дугаараар нь хөдөлгөөнд оролцуулахыг цаашид хэвшил болгон мөрдмөөр байнаа. Хагас бүтэн сайн өдөр болон баярын өдрүүдэд ч мөн адил тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-09-16 19:12

Манайх шиг ёс зүйгүй соёлгүй зөвхөн хар амиа боддоггүй хүн амтай оронд тэгш сондгойгоор явуулна гэдэг их зөв юм байна шүү. Сайд дарга нараа үүнийг л цаашид мөрдөх ёстой юм байна.

Зочин
Зочин
2023-09-16 19:39

хэсэгхэн газар буурахыг буурсан гэхгүй ээ... МАНгар м�##� �########�ы зулбасгуудаа тархи чинь ажилладаг бол ажиллуул л даа

Зочин
Зочин
2023-09-17 00:20

Шатахуун үрж дэмий давхилдсан нөхдүүд 0 зогсолтод ороод унтаад бай даа

Зочин
Зочин
2023-09-17 12:23

тэгш сондгойг дэмжиж байна, яагаад гэвэл би 2 машинтай

Холбоотой мэдээ

Back to top button