НийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ГССҮТ-ийн мэс заслын баг Говьсүмбэр аймгийн иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч, их эмч П.Баярсайхан, резидэнт эмч Д.Мөнхзул, Үений мэс заслын тасгийн сувилагч Д.Жавзандулам, жолооч М.Пүрэвбаатар нарын баг энэ сарын 11-ний өдөр алсын дуудлагаар Говьсүмбэр аймагт ажиллаж, цээжний хөндийн битүү гэмтэл хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүллээ. 

Тодруулбал, ГССҮТ-ийн мэс заслын баг бүрэлдэхүүн аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч Д.Наранбаатар, мэдээгүйжүүлгийн эмч Э.Алтанхуяг, мэдээгүйжүүлгийн сувилагч П.Дуламцэцэг, мэс заслын сувилагч А.Цэрэндолгор, Д.Дэлгэрмаа, асрагч И.Болор-Эрдэнэ нартай хамтран тухайн өвчтөний олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс заслыг амжилттай хийсэн байна.

Өвчтөний биеийн байдал сайжирч, тогтвортой байгаа бөгөөд өдгөө аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын дараах эмийн эмчилгээ хийлгэж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button