Нийгмийн
Үйл явдал: Номын баяр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр /2023.09.18/ болох үйл явдлууд:
-Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн ээлжит форум БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаанцав хотод болно.
-“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн Үндэсний номын баяр төв талбайд үргэлжилнэ.

-Монгол, Японы эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан “Таван амьдрал” үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийнэ.
-Завхан аймагт Мал эмнэлгийн байгууллагын 100 жилийн ойг тэмдэглэнэ.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно.
-Монголын суут соён гэгээрүүлэгч, тавдугаар дүрийн ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Үлэмжийн чанар” уртын дуу дуулаачдын олон улсын уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene piz daa ochij yadiin