Украин Бахмутын ойролцоох Клищивка тосгоныг чөлөөлжээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський ням гарагт /2023.09.17/ мэдэгдэл хийхдээ Бахмут хотын ойролцоо оршдог Клищивка тосгоныг чөлөөлсөн гэжээ.
Тэрбээр орой болгон ард түмэндээ хандан хийдэг мэдэгдэлдээ “Өнөөдөр Украинд харьяалагддаг, тодруулбал Бахмут хотын ойролцоох газар нутгийг алхам алхмаар эргүүлэн авч байгаа цэргүүдээ магтмаар байна” хэмээсэн юм.
Зеленський 80-р агаарын довтолгооны бригад, 5-р дайралтын бригад, 95-р болон үндэсний цагдаагийн довтолгооны бригадад чөлөөлөх ажиллагааг амжилттай гүйцэтгэсэнд баяр хүргэсэн байна.

Украины Батлан хамгаалахын дэд сайд Анна Малиар цэргүүдийн Украины тугийг мандуулж буй бичлэгийг өөрийн сошиал хуудас дээрээ тавьжээ. Эх сурвалжууд цэргүүдийн ард байлдаан үргэлжилж байгаа мэт бууны дуу хадаж байсныг мэдээлсэн юм.
Малиар өөрийн Телеграм хуудас дээрээ “Цэргүүд өдөржин дайсны довтолгоог эсэргүүцэх шаардлага гарсан” гэж бичиж, ОХУ алдсан байрлалаа нөхөхөөр ажиллаж байгаа хэмээсэн байна.
Клищивка нь өнгөрсөн долоо хоногт Украины зэвсэгт хүчин чөлөөлсөн Андривкагаас хэдэн километрийн зайд оршдог тосгон юм. Бахмутын төлөөх байлдааны улмаас тус хоёр тосгон их хэмжээний дэд бүтэц эвдэрсэн аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зеленский,Анна М�##�яр 2 цэргүүд болон ард түмнээ мэхлэх зорилгоор дандаа худ�##� мэдээ цацдаг шдэ Энэ 2-ын мэдээлэл ш�##� худлаа Ротерс болон америкийн мэдээллээр батлагдаагүй мэдээ шүү Харин оросын мэдээгээр бол украйны цэргүүд асар их хүчээр Клейщеевкад дайрч орж ирсэн боловч оросууд сөрөг довтолгоо хийж �##�дсан байрл�##�аа эргүүлэн авсан гэж мэдээлж бга