УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Засгийн газар ОХУ-д төмөр замын хос цариг, экспортын асуудлыг хөндөнө

Ерөнхий сайд Сэлэнгэ аймагт ажиллаж явахдаа "ОХУ-д удахгүй айлчлах үеэрээ хэд хэдэн асуудал хөндөнө" хэмээн ярьсан. Тэгвэл тэрбээр өөрөө биш Засгийн газрын нэр бүхий гишүүд хойд хөршид айлчлах аж.

Ерөнхий сайдын хэлсэнчлэн дараах хоёр асуудлыг хөндөнө.

Нэгдүгээрт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь БНХАУ-д айлчлахдаа Алтанбулаг, Замын-Үүд боомтыг төмөр замын хос царигаар холбох асуудлыг хөндсөн. Эл асуудлыг ОХУ-д ч тавихаар зэхэж байгаа аж. Ингэснээр ДНБ хоёр дахин тэлнэ ач холбогдолтой гэгдэж буй.

Хоёрдугаарт, манай улс ОХУ-аас бараа таваар импортолдог ч, буцаагаад экспортолж чаддаггүй. Тухайлбал, Монгол Улс 1990 оноос хойш 2020 он хүртэлх 30 жилд ОХУ-тай нийт 25.9 тэрбум ам.долларын худалдаа хийснээс 23 тэрбум буюу 89% нь импорт байна гэсэн тоон мэдээлэл байдаг. 

Тиймээс худалдааны эргэлт шударга бус эл зарчмыг Засгийн газрын хуралдаанаараа эхлээд хэлэлцэж байгаад хөндөх аж. Эл хэлэлцээр амжилттай хийгдвэл малын түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортолж энэ салбарт том ахиц гарна гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-18 12:01

Эгийн голын усан цахилгаан станц ярив�##� өвгөн данхыг цохиод �##�чих байх даа. Жонхуу хулгайчаасаа зөвлөгөө авч явах бх

Зочин
Зочин
2023-09-18 12:59

ЭР ЗОРИГТОЙХОН ШИГ ШУУД ТУЛГААРАЙ БОЛОХГҮЙ БОЛ НАМАЙГ АВААД ЯВ МОНГОЛЧУУД ОДОО ЗОРИГТОЙХОН ДУУГАРЧ ЭД БАЯЛАГ ГАЗАР НУТГИЙХАА ЭЗЭН БАЙМААР БАЙНА АЛИЙН БОЛГОН ТӨРД САНДАЙЛСАН НАС НАСНЫ ХУЛГАЙЧ НАРЫГ ТЭЖЭЭХ ЮМ.АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ НЭГ ЗОРИГЛОН ХӨДӨЛБӨЛ ДАНХАР ТОЛГОЙГ ЧИНЬ ХАГАЛНА ГЭЖ ҮЗИЙШТ ИРГЭДТЭЙГЭЭ АЛЬ БОЛОХ ОЙР БАЙГААЧ ТЭДНИЙГЭЭ СОНСООЧ ЧАМАЙГ ДАГАЖ ЯВАА САРАНГЭРЭЛ ЖАРГАЛМАА ГОНГИНУУО ОЮУНЧИМЭГ ШҮЛЭГ ТЭРЛЭГЧ МӨНХЦЭЦЭГ АНУЖИН СЭОЭНГЭЭС ГАРСАН СОЛОНГОС НӨХӨРТ ӨНӨР ГЭЭД АЛИАЛАГЧ НАРААСАА САЛААЧ.СҮ БАТБОЛДООС ОДОО САЛААЧ ТЭРЭНД МОНГОЛЧУУД ӨРГҮЙ ДӨРВӨДИЙН ПЭЭДГЭР ЧОЙЖИЛСҮРЭН ОДОО ДЭНДҮҮ ЦОЙЛЧИХЛОО ТҮҮНИЙГ ОДОО УВСЫН ЗАСАГ ДАРГААР ЯВУУЛ ГӨЛӨГ ЧИНЬ ОДОО ТОМ ТОМ ДУУГАРДАГ БОЛСОН БАЙНА.БАТЭРДЭНЭ АВАРГА ГЭЖ НЭГ СОНИН ГАР ОДОО БОЛСОН ИДҮҮР ХАНАСАН ЭНЭ ХҮНИЙГ ОДОО БӨХИЙН ӨРГӨӨНД ХӨЛИЙН ЦЭЦЭ ХИЙЛГЭЭЧ ТЭНДЭЭ МӨНХРӨХ НЬ ШУДАРГА БУС УУ?

Зочин
Зочин
2023-09-18 14:12

Хос царигаас илүү цахилгаан болгох нь чух�##�.

иргэн
иргэн
2023-09-18 15:02

УБТЗ ХНН -н ачаа тээврийн ажил огт хөгжихгүй байгаа нь оросын т�##�аас хамаар�##�тай байх. ААН,иргэдэд нөгөө л нэг замын даргын туша�##� энээ тэрээ гэсэн бөөн чөдөр. Энэ байгууллагын ажил үйлчилгээ онлайн болох цаг �##�ь хэдийн болсон.Нөгөө хөрш хятадаа хар. Замын-Үүд Эрээн хоёр боомт газар тэнгэр шиг л байна даа.Эн тэнцүү болох цаг хугацаа их байлаа бахь байдгаараа

Холбоотой мэдээ

Back to top button