Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгч залилан хийсэн хоёр, бусдыг хутгалсан нэг хүнийг өршөөжээ

Хэд хоногийн өмнө зургаан жилийн ял сонссон Ц.Мянганбаяр суллагдсан тухай бид мэдээлж байв. Тэгвэл тэрбээр Ерөнхийлөгчийн өршөөлөөр тийн суллагдсан байна. Ерөнхийлөгч энэ жил гурван хүнийг өршөөсний нэг нь тэр аж. Тодруулбал, Ерөнхийлөгч залилангийн гэмтэй хоёр, бусдын эрүүл мэндэд санаатайгаар гэмтэл учруулсан нэг хүнийг өршөөлд хамруулан, үлдсэн ялаас нь хэлтрүүлсэн байна.


МУ-ын Ерөнхийлөгчийн 118, 119, 120-р зарлигаар хугацаанаасаа өмнө суллагдагсад хэн бэ.

-Залилангийн хэргээр зургаан жилийн ял сонссон Ц.Мянганбаяр-

417-р ангиас Цэвээнжавын Мянганбаярыг Эрүүгийн хуулийн 17.3-2.2-оор оногдуулсан 6 жилээс эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 23 хоногийн ялаас чөлөөлсөн.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос “Монгол газар корпорейшн” ХХК-ны захирал ажилтай, шүүгдэгч Ц.Мянганбаяр, шүүгдэгч Х.Даржаа нарт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн  3.1 дэх заалтад  зааснаар /Залилах/ гэмт хэрэгт яллах  дүгнэлт үйлдсэн байдаг.

Улмаар /2021.03.19/-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэднийг “залилах“ гэмт хэргийг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр хуурч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын  эх үүсвэрээ болгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Мянганбаярт 6 жил, Х.Даржаад 5.6 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Ц.Мянганбаярын өмгөөлөгч Д.Батсүх, Л.Түвшинцэнгэл, Г.Батбаяр, Х.Даржаагийн өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн тус шүүх 2021 оны зургаадугаар сард хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ялыг нь хэвээр үлдээж байв.


-Бааранд бусдыг хутгалсан хэргээр 3.4 жилийн ял сонссон Төрийн тусгай хамгаалалтын ажилтан-

433-р ангиас Мөнхтуулын Батбаярыг Эрүүгийн хуулийн 11.1-2.4-өөр оногдуулсан 3 жил 4 сарын ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 16 хоногийн ялаас чөлөөлсөн.

Дээд боловсролтой, Төрийн тусгай хамгаалалтын газарт хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан залуу.

Тэрбээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны аравдугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүрэг дэх “Sea” нэртэй бааранд бусадтай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Н.Х-ын хэвлийд хутгаар нэг удаа хатган нарийн гэдэс гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

2022 оны аравдугаар сард төрсөн өдрийн баяр тэмдэглэж байх үедээ бусдын биед санамсаргүйгээр гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, мэдүүлж байжээ.  

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гурван жил дөрвөн сарын хорих ял оногдуулсан байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс оноосон ялын хэмжээ нийцсэн байх бөгөөд өөр хэлбэрээр ялыг доош татаж хөнгөрүүлэх боломжгүй гэж үзжээ.


-Залилангийн хэргээр 4 жилийн ял сонссон Б.Батбилэг-

441-р ангиас Баяраагийн Батбилэг, Эрүүгийн хуулийн 17.3-2.4-өөр оногдуулсан 4 жилийн ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 4 хоногийн ялаас чөлөөлсөн.

Ц.Мянганбаяртай ижил /Залилах-Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл/ заалтаар яллагдсан иргэн суллагджээ.

17.3.Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэж үздэг.


Төрт ёстой улс атлаа үе үе илтэд асуудалтай хүмүүсээ шуудхан Ерөнхийлөгч нь өршөөчихдөг. Үе үеийн төрийн тэргүүнүүд суудлаасаа буухын өмнө чухалчлан рекетүүдийг ялаас нь чөлөөлж, өршөөсөн кейсүүд бий. Тухайлбал, “Ар халхын атаман" хэмээгдэж байсан "Цагаан шонхор"-ын Ч.Энхтайваныг Н.Багабанди Төрийн тэргүүний суудлаас буухаасаа өмнөхөн өршөөсөн байдаг. Хүний санаанд ормооргүй байдлаар аймшигтай рекет хийдэг байсан гэгддэг Ч.Энхтайваны үеийн түүхүүд эдүгээ МАН-ын бүлгийн хурал дээр яригдаж, орчин үеийн рекет нараа дарахаар ажиллагаа хүртэл явуулсан гэх. Энэ талаар Х.Нямбаатар сайд ил тод ярьж, рекетчингүүдийн зарим бичлэгүүд ч цацагдсан билээ.

Дараа нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн суудлаас буухынхаа өмнөхөн Б.Хурцад өршөөл үзүүлж байв. Өөрийнх нь хэлснээр У.Хүрэлсүх /Ерөнхий сайд байхдаа/ түүнийг БНСУ-д элчингээр суунгаа тархиа амраах санал тавьсан байдаг. Мөн хүчингийн хэрэгт нэр холбогдсон Д.Муратыг ч өршөөчихсөн.

Энэ мэтчлэн чухам ямар тохироо, толхилцоонтойгоор рекетүүд, элдэв хэрэгтнүүдийг үе үе Ерөнхийлөгчид нь өршөөж ирсэн нь асар битүү, хачирхалтай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Zalilaad bai dureed vai geed sullah bgaanmuu

Зочин
Зочин

Ингэж заваарахаар ШУДРАГА ЁС тогтох уу.Хэлсэн үг , хийж байгаа үйлдэл чинь зөрөөд байна зөрөөд байна

Зочин
Зочин

mynganbayr shunal ihtei oodgvi novsh be hvmvsin mongo yyah gej avdag bnaa

Зочин
Зочин

Өө тэгээд өршөөх байсын бол яах гэж ял өгдөгийн

Зочин
Зочин

Залилан давтагдана даа

Зочин
Зочин

Ямар ичдэггүй юм бэ

Зочин
Зочин

Хулгайч дээрэмчдийн орон шүү дээ. Одоо л мэдэж байгаа юмуу цагаан тагтаанууд аа.

Зочин
Зочин

Залилагчид давтан залилан хийдэг л байхгүй юу

Зочин
Зочин

Өөрийнхөө өрөөсөн гутлуудыг л өршөөх юмдаа, чааваас !!!

Зочин
Зочин

ялыг нь өг шударга ёс гэж хуцдаг чинь хаана байна ардын хүүхэд шоронд үхдэг авилгачид хулгайчуудыг өршөөдөг өөрийг нь оронд нь суулга

Зочин
Зочин

Өөрөө хутгалуулах вий дээ

Зочин
Зочин

Төрийн тэргүүнүүд өөрсдөө гэмт хэрэгтэнгүүд байдаг. Гэмт хэрэгтэнгүүдээ өршөөх нь гарцаагүй. Шүүхээс ял сонсоогүй болохоос үе үеийн Ерөнхийлөгчид бүгд гэмт хэрэгтэнгүүд байдаг.

Зочин
Зочин
Reply to  Зочин

ШҮҮХИЙН ЭРХ МЭДЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧИД БАЙДАГ МОНГОЛ УЛСААС ӨӨР УЛС ДЭЛХИЙД ҮГҮЙ БИЛЭЭ. ХҮРЭЛСҮХ ЧИ ИЧ, ЗҮГЭЭР УДЛААГҮЙ АЛТНЫ МАГНАТААС ХЭДЭН КГ АЛТ, ДОЛЛАР САЛГАСНАА НУУГААРАЙ САЙН НУУ БАРИГДАВДАА

Зочин
Зочин

Ер нь ялгүй улс болчооч, амар

Зочин
Зочин

Их сэжигтэй шүү

Зочин
Зочин

casino хамаа суллассан байх нь
мянганбаярын мөнгөөр их тоглоо биз хөлдүү а ллллллллл

Зочин
Зочин

Энэрэл авах хэрэг мөнүү оркуудааа....

Зочин
Зочин

Үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг шүүхийн шийдвэргүй шоронд хийдэг, шүүмжлэл даадаггүй хүн үнэхээр энэрэнгүй хүн мөн үү?

Зочин
Зочин

ЗҮГЭЭР НЭГ ӨРШӨӨХГҮЙ АВЦАА ӨГЦӨӨН ДЭЭР Л ЯРИЛЦААД ШИЙД ГАРГАА БИЗДЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button