Намрын сэдвүүдСПОРТ

М.Бадарч Б сорьцынхоо хариуг задлахад оролцохоор БНСУ явжээ

Улсын арслан М.Бадарч Б сорьцынхоо хариуг задлахад оролцох зорилгоор БНСУ-д очжээ.

Үндэсний их баяр наадмын түрүү бхөөөр шалгарсан М.Бадарчийн А сорьциос МЕТЕНОЛОН гэх бүх цаг үед хориотой допингийн төрлийн бодис илэрсэн. Метенолон нь S1 буюу анаболик стеройдод хамаардаг бодис юм.

Улмаар тэрбээр есдүгээр сарын 4-нд Б сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ өгсөн гэдгээ зарласан.

Допингийн Б сорьц гэдэг нь дахин шинжилгээ өгөх асуудал биш. А, Б сорьц нэг өдөр, нэг савлагаатайгаар лабораторид очдог. Тамирчин А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцоо нээгээд шинжлүүлэх боломжтой байдаг байна.

Б сорьцоо шинжлүүлсэнээс хойш хариу нь 14 хоногийн дараа гарах учиртай бөгөөд өчигдөр буюу есдүгээр сарын 18 болж таарсан.

Бидэнд олдсон мэдээллээр, Б сорьцынхоо хариуг задлахад оролцохоор БНСУ-д оччихсон байгаа бөгөөд өнөөдөр хариуг задлах сурагтай. Улсын арслан М.Бадарчийн хариу БНСУ-аас ирсний дараа Монголын үндэсний допингийн эсрэг холбоо холбогдох байгууллагууд өгч, хариуг олон нийтэд зарлах аж.


Ташрамд, Улсын арслан М.Бадарч есдүгээр сарын 06-ны өдөр 07: 41 цагт Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Баясах трейд” ХХК-ны хашаанаас урагш 2.5 километр зайд Богд-Уулын ар бэлд улсын дугааргүй "UTV" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдсон. ГССҮТ-ийн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасагт, гарын шуундаа мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байсан билээ.

Н.БЭХНЭМЭХ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-19 10:26

Шээсний сорьцоо задлахад өөөрийн биеэр оролцоно гэдэг чинь ашиг сонирхолын зөрчилтэй үйлдэл болж явчина биздээ !
Нэртэйгээр нь Архангайн Нэгдсэн больницын лабора торид задлаад дүгнэлт гаргуулаач дээ !
Баатарбилэг гишүүн ял аваагүй байсан бол уул нь их гүйх байсан даа, көөркөс...
Гэвч гандан буурахгүй ээ, Солонгост хахууль өгөөд л үзэх санаатай очоод байгаа хэрэг ш дээ !

Зочин
Зочин
2023-09-20 08:59
Reply to  Зочин

Хуцдаг муу шээсний хөөс вэ чи

Зочин
Зочин
2023-09-19 21:14
Reply to  Зочин

СОЛОНГОСЧУУД ХАХУУЛЬ АВААД Л ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ӨӨРЧИЛЧИХДӨГ ЮМ БОЛ ТЭДНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ УГААСАА Л БУРУУ ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ. ХАРИН ӨӨРӨӨ ХАМТ ОЧИН ДНХ -ГИЙН ШИНЖИЛГЭЭ НЭМЖ ХИЙЛГЭВЭЛ ТҮРҮҮЧИЙН СОРЬЦ ӨӨРИЙНХ НЬ МӨН ЭСЭХ ТУХАЙ ДАВХАР ШАЛГАХ БОЛОМЖТОЙ ГЭСЭН ҮГ ЮМ.

Зочин
Зочин
2023-09-19 11:01
Reply to  Зочин

Хахууль өгч арг�##�ах магадл�##�тай болчихлоодоо. Урд Санжаа, Пүрэвдагва 2 үзүүр түрүүнд үлдээд илрэхэд Мөнхбат гишүүн авилг�##�даад арг�##�сан гэдэг үг байдаг шүү.

Зочин
Зочин
2023-09-19 21:55
Reply to  Зочин

Шинжилгээний хариуг эндээс авилг�##�даад арг�##�чиж болдог юм бол өрсөлдөгчөө мөн авилг�##�даад хорлочихож болдог гэсэн үг шүү дээ. Тийм л учраас өөрөө хамт очиж хариугаа зэрэг үзэх, түрүүчийн сорьц өөрийнх нь мөн эсэхийг ДНХ-гийн нэмэлт шинжилгээ хийлгэж тогтоолгох шаардлагатай гэж үзжээ.

Зөөз
Зөөз
2023-09-19 12:12

Сорьц шинжлүүлэх зардлыг татвар төлөгчид төлнө, өөрөө болохоор сорьцоо үзнэ гээд солонгос явна, үүнийг юу гэж ойлгох вэ

Зочин
Зочин
2023-09-19 20:58
Reply to  Зөөз

Энэ бол хоёр ту�####�а асууд�##� учир зөвшөөрсөн бгаа. Харин чиний толгой угаасаа үүнийг ойлгохгүй!

Холбоотой мэдээ

Back to top button