НийгмийнНИЙГЭМ

Дипломатч, Элчин сайд асан С.Хүрэлбаатар тэнгэрт дэвшжээ

Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан С.Хүрэлбаатар өчигдөр буюу энэ сарын 20-ны өдөр тэнгэрт дэвшжээ.

Тэрээр 1951 оны аравдугаар сарын 17-нд төрсөн. Япон улсад хоёр удаа, мөн БНАСАУ-д онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байв. Монгол, Японы харилцааг дэмжих “Түншийн холбоо” нийгэмлэгийн ерөнхийлөгч юм. 

Тодруулбал, 

  • 1976-1981 Гадаад харилцааны яамны Азийн газрын ажилтан. Энэ үедээ Япон улсаас БНМАУ-д суугаа ЭСЯ-нд томилогдон орчуулагчаар 2 жил ажилласан.
  • 1981-1987 онд БНМАУ-ын Япон улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга
  • 1987-1989 онд БНМАУ-ын ГЯЯ-ны Азийн газрын 2-р нарийн бичгийн дарга
  • 1991-1996 онд ГХЯ-ны Ази-Африкийн газрын дарга
  • 1997-2001 онд Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
  • 2002-2005 онд Монгол улсын ГХЯ-ны бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газрын зөвлөх
  • 2005-2008 онд Монгол улсын ГХЯ-ны Азийн газрын дарга
  • 2008-2011 онд Монгол улсаас БНАСАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
  • 2012-2017 онд Монгол улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар тус, тус ажилласан юм. 

Түүний ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Фариа
Фариа

Ум ма ни бад ми хум. Сайн төрлийг саадгүй олох болтугай

Зочин
Зочин

Ажлын хувьд ч хүний хувьд ч хүнтэй харьцах харьцааны хувьд ч хамгийн сайн, хамгийн сайхан хүн байсан болохоор сайн төрлийг олноо. УМ МАНИ БАДМИ ХУМ...

нэгэн үеийнхан
нэгэн үеийнхан

Хайран сайхан хүн Япон Монголын харилцааны гол судсыг барьж донжийг нь тааруулж ажиллаж байсан ясны дипломатч хамт олондоо нэр хүндтэй ажилдаа шударгуу ханддаг нөхөрсөг даруу хирнээ монгол дипломатчийн эрхэмсэг омог бардам төлөвшлийг өөртөө шингээсэн гадаад харилцааны залуучуудад их зүйл зааж сургасан эрхэм хүн байлаа УМ МАНИ БАДМИ ХУМ

Зочин
Зочин

um mani badme hum????

Холбоотой мэдээ

Back to top button