Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэг улс Канад иргэдэд виз гаргахаа болилоо

Пүрэв гарагт /2023.09.21/ Энэтхэг улс Канад иргэдэд шинэ виз гаргахгүй байх шийдвэрээ танилцуулжээ. Мөн Канадыг Энэтхэг дэх дипломатчидаа цөөлөхийг шаардсан байна.

Канад улсад амьдардаг байсан Сикх урсгалын шашинтай Хардееп Сингх Нижжар зургаадугаар сард машины зогсоол буудуулж амиа алджээ. Түүнийг алагдахаас өмнө гадаадад амьдардаг Сикх шашинтай гурван хүн мөн амиа алдсан байна.

Харин даваа гарагт /2023.09.18/ Канадын Ерөнхийлөгч Жастин Трюдо Нижжарын аллагатай Энэтхэгийн засгийн газрын холбох баталгаатай нотолгоо байгаа гэж мэдэгдсэн юм. Хоёр улсын харилцаа дорсон байсан үед Трюдо ийм мэдэгдэл хийсэн нь нөхцөл байдлыг илүү муутгажээ.

Хардееп Сингх Нижжар

Энэтхэгийн тал Трюдогийн мэдэгдлийг утгагүй зүйл хэмээж, хоёр улс хоёул ахлах дипломатчдаа хөөн гаргасан юм. Сүүлийн үед Энэтхэгт Халистанын салан тусгаарлах хөдөлгөөн хүчээ авч эхэлсэн. Тус хөдөлгөөн Пунжаб мужийн тусгаар тогтнуулах зорилготой үүссэн юм.

Ийм учраас Энэтхэгийн засгийн газар Халистанын тэмцэгчид болон дэмжигчдийг улс дотроосоо баривчилж эхэлсэн байна. Нижжарыг Энэтхэгийн засгийн газар Халистанын барын хүчин нэртэй экстремист бүлгэмийн ахлагч хэмээн зарлаж байсан аж. Одоогийн байдлаар Канадын засгийн газар яагаад Энэтхэгийг Нижжарын үхэлтэй холбоотой гэж бодож буйгаа тайлбарлаагүй байгаа.

Эх сурвалж: The Guardian, Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button