Хачикогийн төрсний 100 жилийн ойд зориулж тусгай галт тэрэг гаргажээ
Дэлхийн хамгийн үнэнч нохой гэгддэг Акита үүлдрийн Хачико нэртэй нохой төрсний 100 жилийн ой болсон байна. Тэгвэл түүний дурсгалд зориулж Токио хотын Яаманотэ метроны шугамаар Хачикогийн нэртэй галт тэрэг лхагва гарагаас /2023.09.20/ явж эхэлсэн аж.
Тус галт тэрэгний нээлтэд Японы алдарт дуучин Жүн Иноүэ оролцож “Шибүяагийн буудлаар өнгөрч байгаа хүмүүс энэ галт тэргийг харж, гайхалтай дурсамжтай үлдээсэй гэж хүсэж байна” гэж хэлжээ.
Эзэн нь нас барснаас хойш Шибүяагийн буудал дээр эзнээ эргэж ирэхийг есөн жилийн турш, өдөр бүр хүлээсэн Хачикогийн түүхийг мэдэхгүй хүн ховор. Хачикогийн дурсгалд зориулж Шибүяагийн метроны буудлын ойролцоо хөшөө босгосон байдаг.
Түүнийг мэндэлсний 100 жилийн ойд зориулсан галт тэрэг ирэх жилийн гуравдугаар сарын 31-ний хүртэл үйлчилгээнд явах юм.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.