СПОРТ
Э.Цэндбаатар хоёр өөр жинд аваргын бүс зүүлээ
Мэргэжлийн боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар түрүүлж, Мэргэжлийн боксын Азийн бүсийн аварга болжээ.
МУ-ын гавъяат тамирчин Э.Цэндбаатар WBC Asian champion бүсний төлөө Хятад улс Гуанжу хотод тоглож 10 раундад ялж, аваргын бүсийн эзэн боллоо.
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотын "Sony Hall"-д Мексикийн 32 настай боксчин Эди Валенсиа Меркадотой WBC, NABF Junior Super Featherweight жингийн аваргын бүсний төлөө тулалдаж, ялсан.
Н.Цэндбаатар ингэснээр хоёр өөр жинд хоёр бүсний эзэн болж чадлаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.