
“Ард даатгал”, “Ард менежмент”, “Ард койн”, “Ард кредит”, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн үүсгэн байгуулагч “Хас”-ын Ч.Ганхуягийг эмэгтэй хүн зодсон хэргээр шалгаж байгаа тухай мэдээлэл өнөөдөр /2023.09.25/ зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
Тэгвэл Цагдаагийн байгууллагаас иргэн Ч.Ганхуяг нарт холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг 2023 оны наймдугаар сарын 03-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын газарт шилжүүлжээ.
11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах
1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ганхуяг аа чи яасан юм бэ. арай тийм б�##�мад авир гаргаагүй биздээ. чамд юу дутаа вэ бүү сага