Чингисийн хөшөөнд мэхийгээгүй В.Володин ОХУ-ын нөлөөг УИХ-д баталгаажуулахаа мэдэгдээд буцлаа
Чингис хааны хөшөөнд мэхийгээгүй ОХУ-ын Төрийн думын дарга В.В.Володин өчигдөр буцлаа. Түүний айлчлал хоёр өдөр үргэлжлэв. Хамгийн гол үйл явдал нь хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаан юм.
Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчилсан. Энэ үеэрээ тус комиссыг байгуулах асуудлыг талууд шийдвэрлэж, анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо хийхийг дэмжсэн байдаг.
Энэ дагуу ОХУ-ын Төрийн дум, манай улсын парламент хооронд байгуулагдсан хамтын ажиллагааны комисс гэдэг шинэ байгууллага өчигдөр хуралдсан гэсэн үг.
Хуралдаанаас өмнө В.В.Володиныг ням гарагт Сүхбаатарын талбайд хүлээн авсан. УИХ-ын дарга Г.Занданшатарын хамт тэрбээр Чингис хааны хөшөөний өмнө ирж зогссон ч мэхийгээгүй. Уг үйлдэл нь монголчуудын дунд талцан маргалдах сэдэв болсоор ирсэн “Оросын талыг дэмжигч, эс дэмжигч” гэсэн асуудлыг ч эхлүүлээд авав.
Ер нь иймэрхүү үйл явдлууд болоход хоёр хандлага гарч ирдэг.
Нэг нь, Оросууд угаас манай улсад эртнээс дээрэнгүй хандаж ирсэн. Бодлого нь угаас ийм. Сэтгэлгээгээ өөрчилж, Оросуудтай “найзлах”-аа болих хэрэгтэй.
Хоёр дахь нь, олон улсын харилцааны онолын хувьд Оросуудыг буруутгах өнцөг байхгүй. Гадаад бодлогын үзэл баримтлалын хувьд манайх бас юу юугүй Оросуудтай муудчихаж болохгүй. Жин, банг нь тааруулж, хүчирхэг гүрний тоглолтыг газардуулах хэрэгтэй.
Эндээс өмнө, ер Оросын ард түмний түүх Монголчуудтай салшгүй холбоотой тухай баримт, мэдээллийг сөхөж харж байх нь илүүц биш биз. Өөрөөр хэлбэл, өнөөгийн аль ч улс орон өнгөрсөн түүхийн зангарагтаа дулдуйдаж оршдог. Дээхэн үед Ю.Цэдэнбал даргад Мао Зэдун “Танай улсыг бид 100 жил дарласан, уучлаарай” гэхэд нь “Бид тэрнээс өмнө танай ард түмнийг 1000 жил дарласан, тэгэхээр зүгээр дээ” гэсэн агуулгаар хариулсан гэдэг. Мао Зэдун хэлэх үггүй болсон юм гэнэ билээ.
Өөрөөр хэлбэл, Оросууд бидэнд дээрэнгүй хандаж, тэр нь манай гадаад бодлогын үзэл баримтлал, олон улсын харилцааны нөхцөл байдалд хэчнээн эмзэг сэдэв болж байвч өнгөрсөн түүхээ аль аль тал нь мэдэж явбал аливаа асуудалд алсын чиг шугамтай байх бололцоо бий болно.
1.
ОХУ-ын нийслэл Москва хотын эхлэлийг монголчуудтай холбож тайлбарладаг. Тархай, бутархай явсан Оросын ард түмнийг монголчууд нэгтгэн цугуулж, татварын бодлогоор захирч байсан нь өнөөгийн ОХУ-ыг суурь таатай нөхцөлийн хувьд үүтгэсэн гэж. Энэ талаар харин Оросууд өөрсдөө өөрөөр бичдэг бөгөөд, монголчуудад холбогдох түүхэн цаг үеэ “Татаарын буулга” гэж нэрлэн, хар бараан он жилүүдээр дурсахыг илүүд үздэг.
Энэ тухай өчигдөр НИТХ-ын төлөөлөгч, олон улсын харилцаа судлаач П.Наранбаяр бичжээ. Тэрбээр “1246 онд Гүюүг хааныг хаан ширээнд залах ёслолд Киев-Оросыг ван Ярослав дипломат ёслолыг зөрчсөн. Үүнд Дөргэнэ хатан уурсаж, түүнийг хордуулж алсан түүхэн баримт бий. Ер нь Орос бол Монголын эзэнт гүрний шууд бүтээл гэж Японы түүхчид үздэг” гэжээ.
Окада Хидэхиро хэмээх түүхчийн ийм агуулга бүхий бүтээлийг П.Наранбаяр нэгэнтээ орчуулж байсан байна.
Түүхийн явцад хүчтэй нь унаж, сул дорой нь босож ирдэг циклтэй. Оросууд коммунизм байгуулж, дэлхийн хоёрдугаар дайнд оролцож, сүүлийн зуун жилийн түүхийг бүтээлцсэн том гүрэн болсон. Харин хүчирхэг гүрэн хүчтэй бодлогоо хүчгүйдээ тулгадаг нь, тэр дундаа газар зүйн хувьд ашигтай байрлал бүхий улс орнуудад өөрийн эрх ашгаа “үрслүүлэх”-ээр хичээдэг нь маргашгүй үнэн.
Аль аль талаараа өнөөдөр В.Володин Чингис хааны хөшөөнд мэхийж хүндэтгэл үзүүлээгүй нь ер санамсаргүй хэрэг биш байв. Айлчлалын үеийн протоколд бүх үйл явцыг нарийн заасан байдгаас гадна үүнийг зөрчих нь алдаа. Хоёр улсын харилцаанд сэв суулгахуйц үйлдэл. Харин В.Володин тоомжиргүй гэдийж зогссон нь хоёр улсын парламентын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдааныг түрүүлж Улаанбаатар хотод хийсэн, өөрөө хүрч ирснийхээ хариуг барьж буй хэрэг гэлтэй.
2.
В.Володин бол том хүн. В.Путиний гарын улс төрч бөгөөд улс сүүлийн 10 жилд ихээхэн дэмжсэн нэгэн нь. Тэр бүү хэл В.Путиний дараа төрийн тэргүүний нь суудлыг орлох хүмүүсийн нэгээр ч В.Володин нэрлэгддэг байна. Итгэл хүлээлгэж, өрсөлдөгчөө холдуулан өөрийн байр суурийг бататгах томоохон улс төрийн тоглоомд нь В.Володин чухал үүрэг гүйцэтгэж байлаа.
В.Володин ирснээр хуралдсан мөнөөх хоёр улсын парламентын хамтын ажиллагааны комисс яг ямар асуудал хэлэлцсэн, юу ярьсан нь ил тод биш байна.
УИХ-ын тамгын газрын албан мэдээг шүүх юм бол, хуралдааныг нээж хэлсэн спикер Г.Занданшатарын үг бий бол В.Володиных байхгүй. Дараагийн хуралдааныг ОХУ-д зохион байгуулахаар болсон талаарх агуулга багтжээ. Энэ саналыг айлын тал тавьсан бөгөөд бид хүлээн авсан байна.
"Энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа ард түмний төлөөлөл болсон парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг талууд санал нэгтэй илэрхийлсэн" гэсэн нэгэн цөм, албан өгүүлбэрт л базагджээ.
Нэг онцлог мэдэгдэл гарсан нь ОХУ-аас явуулж эхэлсэн газрын тосны бүтээгдэхүүний аливаа хязгаарлалтад Монгол Улс орохгүйг албан ёсоор баталгаажуулсан л явдал байв.
Харин комиссын хуралдааныг хааж В.Володин үг хэлэхдээ,
"...Парламентын харилцааны шинэлэг механизмын хүрээнд цаашид байнга холбоотой ажиллаж тодорхой шийдвэрүүдийг гаргах учиртай.
Хоёр улсын парламентын комиссын анхдугаар хурлын зорилго бол эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, соёл болон бусад салбарын хамтын ажиллагаанд хууль тогтоох байгууллагаас дэмжлэг үзүүлэхэд оршиж байна..."
"...Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн бүх тохиролцоог ажил хэрэг болгоход хууль тогтоох байгууллагаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой..." гэж тус тус хэлсэн нь анхаарал татаж байна.
Тэмдэглэл:
Өөрөөр хэлбэл, хууль тогтоох байгууллага буюу парламентын хамтын ажиллагаанд цаашид БАЙНГА анхаарч, тодорхой шийдвэрүүд гаргана, хурлын зорилго нь ЭРЧИМ ХҮЧ, БОЛОВСРОЛ зэрэг салбарт дэмжлэг үзүүлэхэд оршино гэж ил тод хэлжээ.
Нэг үгээр парламентын хамтын ажиллагааны комисс гэдэг шинэ бүтцэд цаашид өндөр анхаарал хандуулах шаардлагатай болж байна. ОХУ-ын нөлөө УИХ-аар дамжиж орж ирэх, хэлэлцэгдэх бодит магадлал үүсжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Битгий харьц муусайн юмнуудыг гуйхымуу
Гуйхгүй хаачих вэ дээ эргүү м�##� минь
даварсан муу шар толгойд юу вэ.
Орос гүрний төлөөлөгч байж ийм үйлдэл гаргаж байдаг энэ ямар чингис хаантай танилууд уу
Наадхаа хөөж явуул. Элгийг нь сэмжинд нь ороогоод шараад ир
Ичих булчирхайгүй хүн юм даа
Түүхэн үнэн гэж байдаг бол орос орныг Чингэсийн ууган хүү Зүчи болон түүний хүү Бат нар л бий болгосон шүү дээ. Харин монголчууд эв нэгдэлгүй үедээ задран бутарч сарниж байсан нь дайсагнагч нарын олз болж газар нутгаа харийнханд �##�даж бсан түүхтэй. Модун шанью
"Сөөм газар ч бүү өг" үгийг үеийн үед санаж явахыг сургасан бдаг. Олон зууны турш монголын төлөө зүтгэсэн үе үеийн өвгөд дээдсээ хүндэтгэн явах учиртай шүү, бид.
Арай шүү нээрээ тэр чигээрээ эрггэж харахгүйгээр �######�аарай
Дийлэнхи нь хулгайч луйварчид болчихоод байгаа улсын бас парламент гэнүү хэн тоож харьцах уу
Дахиад 30000 сум илгээгээд, �##�лага зохион байгуулая
Эхлээд лам нарыг бууддаг , дараа нь сэхээтнүүдийг бууддаг
Дугайл байхаас украйнда�##� ялагдв�##� болчоно
Оркууд �######�
би ч мэхийдэггүй. Б�##�ай хөшөөгөө �######�уулб�##� таарна. Хүмүүсийг эвгүй байд�##�д оруулаад. Орчин үедээ амьдарцгаа.
Эрхэм хүндэт Mobicom танаа‼
Жич: Яг ингээд байна
Би дараа төлбөрт Mobicom дугаар солилгүй хэрэглээд олон жил болжээ. Үнэнч хэрэглэгч бас маш их мөнгө төлсөн байдаг. Сүүлийн 1 жил миний хэвийн байсан дата 10 хоногийн өмнө дуу�####�г боллоо. Би Facebook, insta, мэдээний сайт хэрэглэдэг, зарим мэдээлэл авдаг өөр ямар ч функц ашигладаггүй, зохистой хэрэглээтэй хүн юмсан. Гэтэл сүүлийн үед 10 хоногийн өмнө таны дата дууссан,нэмж мөнгө төлөөд 10 хоногоо сунгуул гэж шахдаг боллоо! Заа гээд худ�##�даад авчихаар 8 хоногийн дараа 10 хоногийн чинь дата дууссан, шинэ сар эхлэхээс өмнө 2 хоногийн датаны төлбөр төл гэж эрээ цээргүй шаардаж нэмэлт төлбөр гарсан гэж д�##�айлган сүрдүүлдэг боллоо. Mobicom-н ийм булай луйварчин үйлдэлд үнэхээр хэлмэгдэж байна. !!! Яах ёстой вэ? Олноороо ярилцаж шэйрлэж зохих удирдлагад нь хүргэхгүй бол энэ түрэмгийлэгч нар" дийлдэхээ болих нээ! ! !????.
Challenge хийнэ үү!!!!!!!!! Дата дуусангуут шууд ар араасаа мсж дата авна уу гэж ирдэг шүү /Хуулбарлаад /тараагаад түгээгээд өгөөрэй???????????? гэнээ. Ер нь бол яг л ингээд байгаа шүү эрхэм Мобикомоо. Өмнө 4 байхад ханг�##�ттай хүрдэг байсан дата одоо 10++ гээд бараг 20 хүрээд бна
Юрий Долгормаа гээд нэг морьтой нөхөрийн хөшөө Москвагийн төвд байдаг, Москваг үндэслэсэн гээд. Долгорукев ч билүү
Тосгоны орос эмгэнд таягдуулах нь холгүй загнуулаад зогсож байсан хөгийн хүнд сурт�##�тнаас өөр юу хүлээх вэ дээ ??
За одоо Чингис энэ тэр гэхээ больцгоо Одоо байгаа өөрсдийгөө нэг толинд харцгаа Чингисийн нэрийг гутаасан өрвийсөн юм харагдаж байгаа биз Хэнтэй саах�##�т айл байгаагаа ядаж бодоцгоо
Нэр нь хаач үлдэхгүй муу гөлөг л байхгүй юу.
Ter moskvad ochij huraldana gesen novsh ni uuruu gantsaaraa ochdog yam baigaa biz busad ni ochihgui shuu ochason bolgoniig eh ornoo hudaldsan hulgaich gej uzeh bolno